x

Монгол Улс дэлхийн цөлжилттэй тэмцэх хүчин чармайлтад хувь нэмрээ нэмэгдүүлнэ

НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Хэрэгжилтийг хянах хорооны 23 дугаар хурлын үеэр хийсэн хэвлэлийн хуралд СОР17 хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны дэргэдэх Ажлын албаны дарга Д.Батмөнх оролцож мэдээлэл өгөв.

Тэрбээр ирэх онд Улаанбаатар хотноо болох Талуудын 17 дугаар бага хурлын бэлтгэл, хүлээж буй үр дүн, тус хурлын олон улсын ач холбогдлын талаар танилцуулж, Монгол Улс дэлхий нийтийн цөлжилттэй тэмцэх хамтын үйлсэд идэвхтэй хувь нэмэр оруулахад бэлэн гэдгийг илэрхийллээ.

Хэвлэлийн хуралд Конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга хатагтай Ясмин Фуад, Бүгд Найрамдах Панама Улсын Байгаль орчны сайд Хуан Карлос Наварро, Талуудын 16 дугаар бага хурлын даргалагч улсыг төлөөлөн Саудын Арабын Хаант Улсын Байгаль орчин, хөдөө аж ахуй, усны дэд сайд Осама Факиха оролцож, цөлжилт, газрын доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөлөл дэлхий дахинд эрчимжиж буй энэ үед олон улсын байгаль орчны бодлого дараах гол чиглэлд төвлөрч байгааг тэмдэглэжээ. Үүнд, экосистемийг сэргээх, тогтвортой газар ашиглалт, уур амьсгалын эрсдэлийг багасгах санхүүжилтийн шинэ механизм, усны хүртээмж ба уур амьсгалын тэсвэртэй байдал, хувийн хэвшлийн оролцоог нэмэх хандлагыг тодотгосон байна. Эдгээр чиг хандлага нь цөлжилтөөс сэргийлэх, экосистемийн доройтлыг багасгах, биологийн олон янз байдлыг хамгаалах дэлхийн хүчин чармайлтын салшгүй хэсэг болж буйг онцолсныг БОУАӨЯ мэдээлсэн байна.

Оролцогчид Конвенцын мандатын хүрээнд олон талт хамтын ажиллагааг эрчимжүүлэх шаардлага, салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах асуудлууд, ирээдүй хойч үеийн тогтвортой хөгжил, дэлхийн экологийн тэнцвэрийг хадгалах чухал зорилтуудын талаар сэтгүүлчдийн асуултад хариулав.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top