x

Хууль бусаар хилээр гаргасан динозаврын олдворууд эх орондоо буцаж ирнэ

Бүгд Найрамдах Франц Улсын хууль сахиулах байгууллагаас 2013, 2015 онд хураасан үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Монгол Улсад үнэ төлбөргүй хүлээлцэх актад гарын үсэг зурах ёслол Парис хотноо 2025 оны 12 дугаар сарын 8-ны өдөр боллоо.

ССАЖЗЯ-ны мэдээлснээр, олдворыг Бразил Улсаас тус улсад хүрэлцэн ирсэн усан онгоц болон “Крэйзаурус” /Creazaurus/ компанийн байранд шалгалт хийх явцад илрүүлж, 2015 оноос мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн байна. Францын талаас 2016 онд эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт ирүүлсэнтэй холбогдуулан, манай улсад зохих мөрдөн шалгах ажиллагааг зохион байгуулж, Лион хотод хураагдсан Тарбозавр батаарын чулуужсан олдворыг Монгол Улсаас гаралтай болохыг Францын талд мэдэгджээ.

Монгол, Франц Улсын хууль сахиулах байгууллага, дипломат төлөөлөгчийн газар, холбогдох яамд зэрэг байгууллагын урт удаан үргэлжилсэн хамтын ажиллагааны үр дүнд 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдөр Францын Лион хотын давж заалдах шатны шүүхээс үлэг гүрвэлийн 29 багц олдворыг Монгол Улсад эгүүлэн өгөх шийдвэрийг гаргасан байна. Ийнхүү 10-аад жил үргэлжилсэн хэргийн үйл явц эцэслэн шийдэгджээ.

Эдгээр чулуужсан олдворын дунд тарбозаврбатаар, теропод, овирапторозаврын бүтэн хэлхээ яс болон шүд, хавирга, эрүү, нуруу, сарвуу, дунд чөмөг, шагай зэрэг бусад хэсгийн яснууд, теропод овираптозаврын өндөг зэрэг шинжлэх ухааны өндөр ач холбогдолтой, онц сонирхолтой олон олдвор багтаж байна.

Монгол Улс 1992 онд ЮНЕСКО-гийн 1970 оны “Соёлын эд зүйлсийг хууль бусаар хилээр нэвтрүүлэх, түүнчлэн өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх тухай конвенц”-д, 2024 онд ЮНИДРУА-ийн 1995 оны “Хулгайлагдсан, эсхүл хууль бусаар экспортолсон соёлын эд зүйлийн тухай конвенц”-д нэгдэн орсон нь дээрх чулуужсан олдворыг эгүүлэн авах үйл явцад эергээр нөлөөлснийг ёслолд оролцогчид тэмдэглэжээ.

Гарын үсэг зурах ёслолд Монгол Улсын ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам, Бүгд Найрамдах Франц Улсын Төрийн сан, үйл ажиллагааны сайд Амели де Мончалин болон хоёр талын албаны хүмүүс оролцов.  

ССАЖЗ-ын сайд Ч.Ундрам ёслолын үеэр үг хэлэхдээ, Монгол Улсын хууль ёсны эрхийг хамгаалж, олдворыг эх оронд нь буцаах боломжийг бүрдүүлэхэд хүчин зүтгэсэн хоёр талын байгууллага, албан хаагчдад талархал илэрхийлээд, соёлын үнэт зүйлийн хулгайн мөр, хууль бус худалдааны шунал дэлхийн ямар ч ард түмэн, аль ч газрын үнэ цэнт байдлыг дордуулж, ядууруулах ёсгүйг онцлон тэмдэглэж, энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, тэмцэх чиглэлээр үр нөлөөтэй хүчин чармайлт гарган ажиллахыг оролцогч талуудад уриалж, Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам энэ хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд бүх талын оролцоог хангаж ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.

Монгол Улсад эгүүлэн авч буй эдгээр үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Байгалийн түүхийн музейд шилжүүлж, шинжлэх ухааны арга зүйн дагуу нарийвчлан судлах ажлыг зохион байгуулж, зарим олдворыг 2026 онд шинээр ашиглалтад орох Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн Палеонтологийн хэсэгт байрлуулахаар урьдчилсан байдлаар төлөвлөжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top