x

Хоёр жилээс дээш татварын өртэй ААН-д хариуцлага тооцож эхэллээ

2025 оны татварын орлогын төлөвлөгөө, түүний гүйцэтгэл болон татварын өр хураах ажиллагааны явцын талаар Татварын ерөнхий газрын дарга Б.Цогтнаран өнөөдөр мэдээлэл өглөө.

Тус алба 2025 онд улсын төсөвт нийт 17.9 их наяд төгрөгийн орлого төвлөрүүлэхээр төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 15.5 их наяд төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөний 85 хувийг биелүүлжээ. Улсын төсвийн орлогоос 11.2 их наяд төгрөг төвлөрүүлэхээс 10 их наяд төгрөгийн гүйцэтгэлтэй буюу 90 хувийн биелэлттэй байгаа бол орон нутгийн төсвийн орлого 6.5 их наяд төгрөгөөс 5.5 их наяд төгрөгт хүрч, 80 хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ оны орлогын төлөвлөгөөний биелэлтийн талаар урьдчилсан тооцоо гаргахад он дуустал 700 тэрбум орчим төгрөгөөр тасалдах эрсдэлтэй байгаа аж. Энэхүү тасалдалд нөлөөлж буй гол хүчин зүйл нь уул уурхайн салбар, нүүрсний дэлхийн зах зээлийн үнэ анх төсөвлөснөөс 50 орчим хувиар буурсантай холбоотой гэж албаныхан мэдээллээ.

Татварын өр хураах үйл ажиллагааны явцын талаар мэдээлэхдээ, өнөөдрийн байдлаар 265 мянга орчим татвар төлөгч хуулийн этгээд бүртгэлтэйгээс ААН-ийн 26 хувь буюу 72 мянга орчим нь татвар төлөгч төрийн албанд их бага хэмжээгээр өртэй байна. Эдгээр татвар төлөгчийн татварын өр  нийт өрийн хэмжээ 6.1 их наяд төгрөгт хүрсэн байна. Үүнээс уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг мянга орчим аж ахуйн нэгжийн өр 2 их наяд төгрөг бөгөөд бүх өрийн 30 орчим хувийг эзэлж байна.

Татварын алба 2025 онд “Зөвлөн туслах татварын алба” уриатай ажиллаж байна. Бичил, жижиг сегментийн татвар төлөгчдөд зөвлөгөө, үйлчилгээ хүргэж, эрсдэлээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааг эрчимжүүлж байна. Харин томоохон татвар төлөгчдөд татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах хяналтын үйл ажиллагааг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байгаа юм.

Мөн хоёр болон түүнээс дээш жилийн хугацаанд татвараа төлөөгүй, удаан хугацааны өртэй аж ахуйн нэгжүүдэд Татварын ерөнхий хуулийн дагуу холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top