x

Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийн туршилт, тохируулгын ажил эхэллээ

Монгол Улсын Засгийн газар АНУ-ын Мянганы сорилтын корпорацтай байгуулсан Усны компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй хөтөлбөрийг хэрэгжүүлж дуусахад дөрөв хүрэхгүй сар үлдээд байна.

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар гэхэд нийт ажлынхаа 94 хувийг хийгээд байгаа юм. Монголын Мянганы сорилтын сан нь АНУ-ын МСК-ын буцалтгүй тусламж, манай улсын Засгийн газрын хөрөнгөөр нийслэлийнхний усны хэрэглээг урт хугацаанд, тогтвортой хангахаар “Улаанбаатар хотын ус хангамжийг нэмэх хөтөлбөр”-ийг 2026 оны 3 дугаар сарын 31 гэхэд хэрэгжүүлж дуусна. Тус хөтөлбөр нь Ус хангамжийн баруун эх үүсвэрийг шинээр байгуулах, хаягдал ус дахин боловсруулах, усны салбарын тогвтвортой байдлыг хангах гэсэн харилцан уялдаа бүхий гурван төслөөс бүрдэж байгаа.

Компакт гэрээний санхүүжилтээр нийслэлийн Хан-Уул дүүргийн Биокомбинат, Шувуун фабрик орчмын газар доорх усны нөөцийг түшиглэн байгуулж буй Улаанбаатар хотын ус хангамжийн хамгийн том, баруун эх үүсвэрээс олборлох 50 сая шоо метр усыг Сонгинохайрхан уулын зүүн бэлд барьсан Ус гүн цэвэршүүлэх технологи бүхий үйлдвэрт Монголын ундны усны стандартад нийцүүлэн цэвэршүүлж, ус хангамжийн төвлөрсөн сүлжээнд нийлүүлнэ. Үйлдвэрийн бүтээн байгуулалт одоогоор 99.5 хувьд хүрч, туршилт тохируулга хийж байгаа талаар Монголын МСС-гийн гүцэтгэх захирал Э.Энхгэрэл мэдээлэв.

Усны компактын хоёр дахь төслийн хүрээнд Монголд анх удаа хягдал ус дахин боловсруулах үйлдвэрийг ус дамжуулах шугам хоолой, ус нөөцлөх сав, өргөлтийн шахуургын станц, холбогдох дэд бүтцийн хамт барьж байна. Төслийг хэрэгжүүлснээр дахин боловсруулсан хаягдал усыг эрчим хүчний үйлдвэрлэлд анх удаа нэвтрүүлж байгаа. Шинэ төв цэвэрлэх байгууламжаас гарах хаягдал уснаас дахин боловсруулж, ДЦС-3, ДЦС-4-т үйлдвэрийн зориулалтаар ашиглаж, жилд 18 сая шоо метр орчим гүний усыг дахин боловсруулсан хаягдал усаар орлуулж, гүний усны нөөцийг хэмнэх юм. Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр байгуулах төслийн гүйцэтгэл 95 хувьтай байгаа бөгөөд барилга угсралтыг дуусгаж, өдөрт 50 мянга хүртэл шоо метр, стандартад нийцсэн хаягдал усыг хүлээн авч, тоног төхөөрөмжийн туршилтыг эхлүүлжээ.

Дээрх төсөл, хөтөлбөр нь зөвхөн хатуу дэд бүтэц, барилга байгууламж бариад орхих бус тухайн дэд бүтэц урт хугацаанд үр өгөөжтэй, тогтвортой ажиллах, нөхцөл бүрдүүлэхэд анхаардгийг Монголын МСС-гийн Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг тэмдэглэсэн юм.

Тэрбээр, “Компактын усны салбарын тогтвортой байдлын хангах төсөл энэ чиглэлд хэрэгжиж байна. Бүтээн байгуулалтын үр ашгийг урт хугацаанд хадгалах, нийслэлийн ус хангамжийн тогтвортой байдлыг хангах хүрээнд бодлогын 40 орчим жижиг төсөл хэрэгжүүлж байна. Усны салбарын бодлого, хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөц, техник, инститицийн чадавхыг бэхжүүлэх, гэр хорооллын шугамд холбосон ус түгээх 180 гаруй байрыг 24 цагаар ажиллуулах, үйлдвэрийн хаягдал усны бохирдлыг хянах, багасгах зорилгоор дэвшилтэт технологи бүхий лабораторийн тоног төхөөрөмжөөр хангаж байна. Энэ хүрээнд монголын усны нөөц, ус ашиглалттай холбоотой бүх мэдээлийг нэг системд нэгтгэн, усны нөөцөө хариуцлагатай, үр ашигтай удирдах чухал суурь тавьж байгааг Монголын МСС-гийн Худалдан авах ажиллагааны захирал Т.Энхтунгалаг онцолж байв.

АНУ-ын МСК-ын 350 сая ам.долларын буцалтгүй тусламж, Монголын ЗГ-ын 111.76 сая ам.долларын хөрөнгө оруулалтаас бүрдсэн 462 сая ам.долларын санхүүжилт бүхий усны компакт гэрээгээр Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангах ус хангамжийн шинэ үүсвэр, Монголд анх удаа ус гүн цэвэршүүлэх, ус дахин боловсруулах хоёр үйлдвэр байгуулж, ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний байгууллагын чадавхыг бэхжүүлэх, хууль эрх зүйн орчныг сайжруулах замаар усны салбарын тогтвортой байдлыг хангах юм. Ингэснээр нийслэлийн ус хангамж 80 гаруй хувиар нэмэгдэж, нийслэл хот баруун зүгт өргөжин тэлэх, эдийн засаг өсөх таатай боломж бүрдэх ажээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top