x

Сэлбэ эмнэлэг нэг жилд 133 мянга гаруй хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн төв, Сэлбэ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр санал солилцлоо. Сүхбаатар дүүрэг нь 142,4 мянган хүн амтай, 20 хороо, 16 Өрхийн эрүүл мэндийн төвтэй.

Хүн амын ихэнх нь буюу 32.6 хувийг 0-15 насны хүүхэд эзэлдэг. СБДЭТөв нь хойд, урд, төвийн 4 бүсэд салбар эмнэлэг, лабораторитойгоор үйл ажиллагаа явуулж байна. Тус төвийн харьяа хойд бүсийн Сэлбэ Нэгдсэн эмнэлэг 2024 оны 10 дугаар сард ашиглалтад орсон бөгөөд 153 эмч, ажилтантай, эмнэлгийн мэргэшсэн 21 төрлийн тусламж үйлчилгээ үзүүлж байна. Тухайлбал, сэргээн засах, зүрх судас, нийгмийн эрүүл мэнд, мэдрэл, нүд, чих хамар хоолой, дотор, дүрс оношилгооноос гадна “Өсвөр насны хүүхдийн уян дурангийн оношилгоо”, амьсгалын хеликобактер тоолох шинжилгээг хийж эхлээд байна.

Сэлбэ эмнэлэг нь нэг жилийн хугацаанд Сүхбаатар дүүрэг төдийгүй Чингэлтэй, Баянзүрх дүүргийн алслагдсан хороодын нийт 133,293 хүнд тусламж үйлчилгээ үзүүлжээ. Үүнээс 97 мянган амбулаторийн үзлэг, 35 мянган оношилгоо хийжээ.

Сэлбэ эмнэлгийн Дүрс оношилгооны төвд КТГ-ын оношилгоогоор улаан хоолой, ходоод гэдэсний уян дуран, эмэгтэйчүүд, зүрх судас, хөх, бамбайн хэт авиан шинжилгээ, рентген зэрэг 10 төрлийн оношилгоо хийж, нийт 822 үйлчлүүлэгч хамруулснаас эмгэг өөрчлөлттэй 27 тохиолдлыг шинээр илрүүлсэн байна. Мөн дурангийн оношилгоонд 3502 хүн хамруулснаас өөрчлөлт илэрсэн 156, эмгэг судлалын шинжилгээнд 76-г тус тус хамруулжээ.

Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед нийт 2305 хүүхэд хэвтэн эмчлүүлсэн ба 5775 хүүхэд яаралтай тусламжаар хүлээн авчээ. Үүнээс 5116 нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байсан байна. Томуугийн дэгдэлтийн үед ачаалал нэмэгдсэн хэдий ч нэг ч хүхэд коридорт хэвтүүлээгүй амжилттай давж байна гэдгийг тус эмнэлгийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Б.Баярмаа хэллээ.

12 дугаар сар гарснаас хойш яаралтай тусламжийн тасагт 324 хүүхэд хандсан бөгөөд томуугийн шалтгаант үзлэг болон хэвтэн эмчлүүлэх хүүхдийн тоо буурсан байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд амбулатори, хүүхэд, яаралтай тусламж, онош зүй, сэргээн засахын тусламж үйлчилгээг үзүүлэн ажилласан бол ирэх онд насанд хүрэгчдийн хэвтүүлэн эмчлэх тасаг, эрчимт эмчилгээ, яаралтай тусламж, хавдрын хими, хөнгөвчлөхийн тасаг, гемодиализ, мэс заслын тусламж үйлчилгээг үе шаттай нээхээр төлөвлөж байгаа аж. Мөн яаралтай, эрчимт эмчилгээ, уламжлалт, сэргээн засахын тусламж үйлчилгээг өргөжүүлэн, хэвтүүлэн эмчлэх 200 ор төлөвлөлсөн байна.

Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн алслагдсан хороодын хүн амд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй үзүүлж, улаанбурхан, томуугийн дэгдэлтийн хүнд үед хичээнгүйлэн ажилласан эмнэлгийн нийт эмч, ажилтанд талархаж буйгаа илэрхийллээ. Мөн үйлчлэх хүрээний иргэддээ эрүүл мэндийн ямар тусламж нь илүү хэрэгтэй байна түүнд нь тулгуурласан өгөөжтэй зөв бүтэц, төлөвлөлттэй ажиллах нь үргүй урсгал зардлыг бууруулна. Тэр хэрээр иргэд чанартай тусламж үйлчилгээг хүндрэлгүй авч, эмчлүүлээд эдгэрдэг байх гол бодлого хөрсөн дээрээ хэрэгжинэ гэдгийг онцолсон юм.

Залуу чадварлаг эмч, ажилтнаар хүний нөөцөө бүрдүүлэн, маш сайн төлөвлөлттэй, менежменттэй, үр дүнтэй ажиллаж байгаа Баярмаа даргатай Сэлбэ эмнэлгийн хамт олонд халуун баяр хүргэж, цаашдын үйл ажиллагаанд нь шаардлагатай зарим оношилгооны тоног төхөөрөмжийг ирэх жил шийдвэрлэж өгөхөөр боллоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top