x

Баянхонгор аймгийн "Номун далай" сургууль оны шилдэг сургуулиар шалгарчээ

Баянхонгор аймгийн боловсролын салбарынхан 2025 оны ажлаа дүгнэлээ. Энэ онд Шилдэг бүрэн дунд боловсролын сургуулиар Баянхонгор сумын Номундалай сургууль шалгарчээ.
Мөн тус сургуулийн сургалтын менежер, Монгол Улсын Зөвлөх багш Д.Бүжинлхам 2025 оны Боловсролын салбарын "Шилдэг сургалтын менежер"-ээр, сургалтын менежер, Монгол Улсын Зөвлөх багш Н.Наранбилэг Баянхонгор аймгийн “Сургалтын менежерүүдийн зөвлөл”-ийн нэрэмжит “Шилдэг сургалтын менежер”-ээр, нийгмийн ажилтан А.Бадамсүрэн “Шилдэг нийгмийн ажилтан"-аар тус тус шалгарсан байна.
Баянхонгор аймгийн ерөнхий боловсролын Номундалай сургууль нь 1924 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 102 дахь жилдээ сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн байдлаар 163 багш, ажилтан, ажилчид, 81 бүлэгт 3224 сурагчтай, хичээлийн хоёр ээлжинд сургалтын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Мэргэжлийн багшаар 100 хувь хангагдсан, мэргэжлийн зэргийн хувьд Монгол Улсын зөвлөх зэрэгтэй багш 5, тэргүүлэх зэрэгтэй багш 54, заах аргач зэрэгтэй багш 50 ба зэрэгтэй багшийн эзлэх хувь 93.16 хувьд хүрчээ.
2025 оны хичээлийн жилд тус сургууль төрөлжсөн хичээлийн олимпиадын амжилтаар аймагтаа тэргүүлж, Улсын олимпиадын аварга багш 1, дэд байр эзэлсэн сурагч 2, тусгай байранд 2 багш шалгарсан бол элсэлтийн шалгалтын дүнгээр ХОД 40.5 оноогоор ахисан байна. Мөн олон улс, улс, бүс, орон нутгийн чанартай 38 уралдаан тэмцээнд амжилттай оролцон алт, мөнгө, хүрэл медалийн эзэд олноор төрсөн төдийгүй суралцагсад болон ажилчдын ая тухтай орчин нөхцлийг сайжруулахад онцгой анхаарсан байна.
Багш нарын мэргэжлийн хөгжлийн бүлгийн үйл ажиллагааны өрөөний тохижилт, сургуулийн гаднах спортын талбайн иж бүрэн цогцолбор, 200 машины авто зогсоол, үдийн хоолны газрын тоног төхөөрөмжийн шинэчлэл, сурагчдын шүд угаах орчин бүрдүүлсэн байдал, номын сангийн үйл ажиллагаа, орчин, урлаг заалны дотоод орчин, үүдний хэсгийн тохижилт, багш ажилчдын фитнес заал, сурагчдын дугуйн зогсоол зэрэг үйл ажиллагаа нь жишиг болохуйц байсныг албаныхан шагнал гардуулах үеэрээ онцолж байв.
Тодруулбал, Номун далай сургууль улсын төсвийн 1.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар иж бүрэн спорт талбайг 2025 оны нэгдүгээр сард, аймгийн замын сангийн хөрөнгө оруулалтаар 97 сая төгрөгийн төсөвт өртгөөр 200 машины авто зогсоолыг 2025 оны наймдугаар сард хүлээлгэн өгсөн нь томоохон бүтээн байгуулалт болжээ. Мөн 140ш дугуй зогсох боломжтой зориулалтын зогсоолтой болсноос гадна сургуулийн В1 давхарт 100м2 талбайд багш, ажилчын эрүүл мэндийг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор өөрийн орлогоос 20 сая, сумын Засаг даргын дэмжлэгээр 20 сая төгрөгийн төсвөөр фитнес заал тохижуулсан байна.
Тус сургуулийн Номын сан нь 2025 оноос эхлэн хичээлийн төв байрны В1 давхарт нүүж, нийт 60 уншигчийн суудалтай, фондондоо 9000 шахам номтойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. Номын сангийн орчин үеийн үүлэн технологи болох “Lib4u” цахим цогц программыг ЕБС-иудаас анхдагч болон хэрэглээндээ нэвтрүүлж, тайлан мэдээ гаргах, фондны номын тооллого хийх, уншигчдад зориулсан электрон катологи зэрэг олон давуу талууд бий болжээ.
Үдийн хоол үйлдвэрлэлийг стандартад нийцсэн талбай, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орчинд бага ангийн 949 хүүхдийг 200-250 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай хоолны зааланд өдөр дөрвөн ээлжээр Үдийн хоол хөтөлбөрт хамруулж байна.

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Зочин (66.181.161.254)
    Сайдтай нутаг шүү дээ
    2025 оны 12 сарын 24 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top