x

"Сэлбэ хот" төслийн эхний ээлжийн орон сууцыг 2027 онд ашиглалтад оруулна

Нийслэлд 3, 4 дүгээр хороололтой зүйрлэхээр хэмжээний том бүтээн байгуулалт эхэлсэн нь Сэлбэ хот төсөл.

Уг төсөл Засгийн газрын "20 минутын хот" үзэл баримтлалын анхны хот болж, гэр хорооллыг орон сууцжуулах, улмаар агаарын бохирдол, түгжрэлийг бууруулахад хувь нэмрээ оруулаад зогсохгүй нийгэм, эдийн засаг, иргэдийн амьдрах орчинд олон талт ач холбогдолтой.

Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг 1.6 жилд хийж, 1876 айлын газрыг чөлөөлсөн. Чингэлтэй дүүргийн 14, 18 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо буюу 5, 6, 7 буудал орчимд нийт 158 га газарт 8575 айлын орон сууц бүхий анхны жишиг "Сэлбэ 20 минутын хот" төслийн долоон багц бүтээн байгуулалтын ажил үе шаттай үргэлжилж байна.

Энэ оны гуравдугаар сард эхний ээлжийн 3818 айлын орон сууц барих гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлаж, тавдугаар сарын 29-нд бүтээн байгуулалтыг эхлүүлсэн. Мөн есдүгээр сард дараагийн ээлжийн 67 блок орон сууц барих ажил эхэлсэн. Хүйтний улиралд ч барилгын ажлыг явуулж болдог битүүмжлэх технологийг ашиглаж, төлөвлөгөөний дагуу барилга угсралтын ажлыг тасралтгүй үргэлжлүүлснээр багцуудын бэлтгэл ажил 99 хүртэлх хувийн биелэлттэй байна. Нийт 113 блокоос 82 блокийн суурийн ажлыг эхлүүлсэн. Зоорийн давхар болон нэг, хоёрдугаар давхрын арматур угсрах ажлыг хэсэгчлэн гүйцэтгэж байна.

Сэлбэ хот төслийн эхний ээлжийн 3818 айлын орон сууцыг 2027 оны III улиралд ашиглалтад оруулна. Мөн нийт талбайнхаа 37 хувьд ногоон байгууламж төлөвлөж, сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв, төрийн үйлчилгээ, спорт цогцолбор, кино театр, худалдаа, үйлчилгээний төвүүдийг барина.

Сэлбэ хот төслийн ач холбогдол:

  • Нийт 15 мянган яндан, 12 мянган нүхэн жорлонг буулгасан.
  • Сэлбэ хотод 45-50 мянган оршин суугч амьдрах тул бизнесүүдийг дэмжиж, ажлын байр нэмэгдэнэ.
  • Орон сууц бүрд зэврэлт, элэгдэлд тэсвэртэй цайрдсан хоолой, усны хатуулгийг зөөлрүүлэх филтер суурилуулна.
  • Улаанбаатар хотын агаарын бохирдлыг 22 хувиар, авто замын түгжрэлийг 36.3 хувиар бууруулна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top