x

Онцгой байдлын байгууллага 4425 хүний амь насыг аварч, гамшигтай тэмцэх чадавхаа бэхжүүлж байна

Онцгой байдлын байгууллагаас 2025 оны тайлангийн хурлын эхэнд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаа, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилт, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар танилцуулга хийлээ. Тус арга хэмжээнд Монгол Улсын Шадар сайд Х.Ганхуяг оролцож, алба хаагчдад мэндчилгээ дэвшүүлсэн юм.

Тухайлбал, Онцгой байдлын байгууллага хуулиар хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлж, улсын хэмжээнд бүртгэгдсэн 5171 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлагаар ажиллаж, 4425 хүний амь нас, иргэд, аж ахуйн нэгж байгууллагын 460 орчим тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.

Ой, хээрийн гал түймрийн тохиолдол хоёр дахин, обьектын гал түймрийн тохиолдол 22.4 хувиар өссөн дүнтэй байгаа ч гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас нас барсан хүний тоо өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Онцгой байдлын байгууллагын нэг алба хаагч 35-70 хоног ой, хээрийн гал түймрийн голомтод үүрэг гүйцэтгэлээ.

Монгол Улсын гамшигтай тэмцэх чадавхыг бэхжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх зорилгоор АНУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төв-119 дүгээр ангийн 9 баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 3 давхар, 1,400 м.кв шинэ барилгыг 2.0 сая ам.долларын өртөгөөр барьж ашиглалтад оруулснаар шуурхай удирдлага, зохион байгуулалтын чадавхыг нэмэгдүүллээ.

Мөн тогтоолоор Нийслэлийн Чингэлтэй дүүргийн Гал түймэр унтраах аврах 86 дугаар анги, Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Гал түймэр унтраах аврах анги, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сум дахь Эрэн хайх аврах бүлгийн барилгыг байнгын ашиглалтад оруулж, Завхан аймгийн Отгон сум дахь Эрэн хайх аврах бүлгийн үйл ажиллагааг эхлүүлээд байна.

Түүнчлэн гамшгаас хамгаалах ангиллын сургалтыг улсын хэмжээнд нийт 7506 удаа зохион байгуулж, 338,421 хүнийг хамруулсан нь өмнөх онтой харьцуулахад сургалтын тоо 21 хувиар, сургалтад хамрагдсан хүний тоо 53.5 хувиар тус тус өссөн дүнтэй байна.

Албаны бэлтгэл, бэлэн байдлыг сайжруулах, алба хаагчдын үүрэг гүйцэтгэх чадавхыг нэмэгдүүлэх хүрээнд 2025 онд улсын төсвөөс техник, тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, тусгай зориулалтын хувцас хэрэглэл худалдан авахад 23.9 тэрбум төгрөгийг батлуулж, хэрэгжилтийг ханган ажиллалаа. Мөн ой хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрсэнтэй холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2 удаагийн тогтоолоор нийт 11.7 тэрбум төгрөгийг шийдвэрлүүлэн худалдан авах ажиллагааг зохион байгуулснаар Онцгой байдлын байгууллагын техник, тоног төхөөрөмжийн хангалт 57 хувьд хүрээд байна.

Байгууллагын холбооны нөхөн хангалт 48 хувьд хүрч, гамшгийн үед мэдээлэл дамжуулах чадавх нэмэгдсэн бол нийслэлийн алслагдсан дүүргүүд болох Багануур, Багахангай, Налайх дүүргүүд тоон радио холбооны сүлжээнд холбогдсоноор нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд нэгдсэн тоон холбооны дэд бүтэц бий болж, дуудлагын мэдээлэл солилцоог түргэн шуурхай зохион байгуулах нөхцөлийг бүрдүүллээ.

Монгол Улс болон Азийн хөгжлийн банк хооронд 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр байгуулсан "Санхүүжилтийн ерөнхий хөтөлбөр"-ийн хүрээнд 100 сая ам.долларын өртөг бүхий "Монгол Улсын гамшгийг сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх төсөл"-ийг 2026-2031 онд хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. Түүнчлэн Азийн хөгжлийн банкны 32 сая ам.долларын санхүүжилтээр "Монгол Улсад гамшгийн зарлан мэдээллийн нэгдсэн тогтолцоог бэхжүүлэх нь" төслийг 2026 оны нэгдүгээр сараас эхлэн хэрэгжүүлснээр 7 бүсийн төв, 14 аймгийн Онцгой байдлын газарт Шуурхай удирдлага, зарлан мэдээллийн төвийг байгуулах, гамшгийн дуудлага хүлээн авах, зохицуулах системийг нэвтрүүлэх, мөн үүрэн холбоо, мэдээллийн хэрэгслээр бүх төрлийн гамшгийн зарлан мэдээлэл дамжуулахдэд бүтцийг бүрдүүлж дуут дохиоллын цамхагийн системийг өргөтгөх юм. Ингэснээр гамшгийн үеийн холбоо, зарлан мэдээллийн техник хэрэгслийн чадавх дээшилж, бэлэн байдлыг 46 хувиас 100 хувь хүртэл нэмэгдүүлэх нөхцөл бүрдэнэ гэж ОБЕГ-аас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top