x

НИТХ нийслэлийг хөгжүүлэх таван жилийн төлөвлөгөөг баталлаа

НИТХ-ын ээлжит бус IX хуралдааны II хэлэлцүүлэг боллоо.

Хуралдааны эхэнд НИТХ-ын дарга А.Баяр хэлэлцэх асуудлыг танилцуулав. Өнөөдрийн хуралдаанаар нийслэл Улаанбаатар хотын ирэх таван жилийн төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.

Монгол Улсын "Алсын хараа-2050" урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлого, Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай уялдуулан "Нийслэлийг 2026-2030 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл"-ийг боловсруулж, төлөвлөсөн байна. Танилцуулгыг Нийслэлийн Санхүү, эдийн засаг, бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх төсөл хөтөлбөрийн зохицуулагч Л.Хосбаяр хийлээ.

Ингэхдээ ирэх таван жил нийслэл Улаанбаатар хотыг тогтвортой, иргэдийн амьдрах орчныг сайжруулж, хүртээмжтэй, эдийн засгийн өрсөлдөх чадвартай "20 минутын хот" бодлогын хүрээнд бүсчлэн улсын зэрэглэлтэй 2, орон нутгийн зэрэглэлтэй 14, дагуул 2 хот болгон хөгжүүлэхээр төлөвлөжээ. Тухайлбал нийслэлийн ерөнхий боловсролын нийт 150 сургууль байгааг 2030 он хүртэл 84 сургуулиар нэмэгдүүлэх байна. Одоогоор анги бүр 50-иас дээш сурагчтай бөгөөд нийслэлийн хэмжээнд 300 мянган сурагч байгаагаас хүчин чадлын хэтрэлт 150 мянга гарчээ. Тиймээс 84 сургууль шинээр барьснаар 25 сурагчаар буурах байна. Тэгвэл эрүүл мэндийн салбарт нийслэлийн хэмжээнд ажиллаж буй 1,2,3 шатлалын нийт 216 эмнэлгийн үйлчилгээ, хүртээмжийг нэмэгдүүлж эрт илрүүлэг, товлолт вакцины хамрах хүрээг нэмэгдүүлэх байна. Нийслэлд 1.7 сая хүн амтай. Үүний 1.1 сая нь хөдөлмөрийн насных бөгөөд үүнээс 627 мянга гаруй буюу 55 хувь нь хөдөлмөр эрхэлж байна. Тэгвэл 2030 он гэхэд ажиллах хүчний оролцох түвшнийг 0.642 байгааг 0.650 болгож нэмэгдүүлэх байна. Нийтийн тээврийн бодлогыг шинэчилж нийтийн тээврийн зорчилтыг нэмэгдүүлэх, авто замын томоохон бүтээн байгуулалтыг өрнүүлж нийт 191км зам тавих байна. Одоогоор нийслэлд 1 хүнд ногдох ногоон байгууламж 6.5мкв байгаа бол үүнийг 9мкв болгон нэмэгдүүлэх болон бусад төлөвлөлтүүдийг нь салбар, бүсчлэлээр нь хийсэн гэдгийг онцоллоо.

НИТХ-ын төлөөлөгчдийн зүгээс дээрх таван жилийн бодлогын чиглэл нь салбар бүрээр хөгжүүлэх тодорхой төлөвлөлтүүдийг хийсэн хэдий ч нарийн үр дүнгийн судалгаа, хэрэгжүүлэх цаг хугацааны дараалал зэргээ тодорхой болгох хэрэгтэй бөгөөд хэрэгжилтийн явцад хяналтыг маш сайн тавихад анхаарах талаар санал, дүгнэлтүүдийг хэллээ.

Эх сурвалж: НИТХ-ХМОНХА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top