x

Үндэсний эрх чөлөөний 114 жилийн ойд зориулан хүндэтгэлийн далбаа мандуулж, ёслон тэмдэглэв

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойн баярын өдөрт зориулсан “Тусгаар тогтнолын бэлгэдэл хүндэтгэлийн далбаа мандуулах ёслол” Монгол Улсын Үндэсний номын сангийн төв байрны гадна талбайд өнөөдөр боллоо.

Ёслолыг нээж, Монгол Улсын Үндэсний номын сангийн захирал, Соёлын гавьяат зүтгэлтэн Б.Ичинхорлоо үг хэлсний дараа хүндэт зочид 1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал, тусгаар тогтнолын бэлгэ тэмдгүүдийг залсан бэлгэдэл хүндэтгэлийн далбааг хүндэтгэлтэйгээр мандуулав. Далбаа мандуулах үеэр Олноо өргөгдсөн Монгол Улсын үеийн төрийн дуулал “Зуун лангийн жороо луус” дууг ҮУИТ-ын гоцлол дуучин, МУГЖ С.Цогтсайхан, Ц.Түвшинжаргал, Соёлын тэргүүний ажилтан Д.Наранхүү нар дуулж, хүрэлцэн ирсэн зочдод сонордуулав.

Тусгаар тогтнолын бэлгэдэл хүндэтгэлийн далбаанд:

1. Анхдугаар Богд Өндөр гэгээний зохиосон, монголчуудын цаг мөнхийн тусгаар тогтнол, эв нэгдлийн бэлгэдэл, цаглашгүй гэрэлт алтан соёмбо

2. 1911 оны Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалаар тунхагласан Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын төрийн далбаа

3. Олноо өргөгдсөн Монгол Улсын хаан ширээнээ Богд Жавзандамба хутагт, улсын эх дагинад Дондогдулам хатныг өргөмжилсөн өргөмжлөл

4. Шашин төрийг хослон баригч, Наран гэрэлт, Түмэн наст Богд хааны төрийн тамгыг залжээ.

Мөн энэ өдөр Монгол Улсын Үндэсний Номын Сангаас Монголын сүүлчийн эзэн хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын номын сангаас Үндэсний Номын Сангийн сан хөмрөгт шилжин ирсэн, түүний нандин шүтээн болсон судар ном, түүхийн ховор сурвалж бичгээс бүрдсэн есөн ширхэг баримтат өвөөр “Богдын нандин” сэдэвт үзэсгэлэнг Үнэт ховор номын музейдээ дэлгэн толилуулах ба Дилав хутагтын түүхэн өвийг дэлгэрүүлэхэд чиглэсэн “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтийг зохион байгуулав. “Хутагт, Латтимор хоёр” төслийн нээлтэд Монгол Улсын Ардын багш, ШУГЗ, түүхч, доктор, профессор Ж.Урангуа “Богд хааны өв: Тусгаар тогтнолын бэлгэдэл ба соёлын дархлаа” сэдвээр илтгэл тавьсан юм.

Өнөөдрөөс 114 жилийн өмнөх энэ өдрийн морин цагт Богдын Шар ордны өмнөх талбайд Эзэн Богд Чингис хааны алтан ургийн хан ноёд, ихэс дээдэс, лам, хар, Даяар Монголын төлөөлөл оролцсон төрийн их ёслол болжээ. Энэ бол Хүннү гүрнээс эхтэй, хүчирхэг Их Монгол Улсын гал голомт дахин сэргэж буй түүхэн үйл явдал байлаа. Энэ бол Их Эзэн Богд Чингис хааны үр хойчис эртний түүхт төр улсаа сэргээн байгуулж, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан өдөр байлаа. Энэ өдөр Нийслэл Хүрээ баяр бахдалаар цалгиж, монгол хүн бүрийн магнай тэнийж, ядарсан монголчуудын царайд цогийн наран гийсэн өдөр байлаа.

1911 оны үндэсний эрх чөлөөний хувьсгал нь Монголын гал голомтыг сэргээн бадрааснаараа, монгол үндэстний цаашид оршин байх үндсийг тавьснаараа, үндэсний уламжлал, зан заншил, түүх соёлыг бадруулах үндэс болсноороо 114 жилийн тэртээх бидний өвөг дээдсийн ухаалаг бодлого, шийдвэртэй алхмын хүчээр өнөөгийн Монголын үндсийг тавьсан юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын энэ өдөр Монголын үе үеийн мэргэд, эх орончид, өвөг дээдсийн холч мэргэн ухаан, эв санааны хүч, халуун амь, бүлээн цус, цэгнэшгүй үнээр залгамжлагдсаныг санаж эрхэмлэн хойч үедээ хиргүй ариун, буртаггүй цэврээр уламжлуулах, үүний тулд алсын хараа, ухааны цараатай, сонор соргог, эв түнжинтэй байхын чухлыг тунгаан ухамсарлахыг монгол хүн бүрд сануулах учиртай өдөр билээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 23 цаг 56 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ
Top