x

АТГ-ыг татан буулгая!

Өнгөрөгч лхагва гаригт (дөрөвдүгээр сарын 4-ний өдөр) Ерөнхийлөгч Х.Баттулгын улс төрийн зөвлөх Н.Алтанхуягийн нэгэн бичлэг интернэтэд тавигдаж, мэдээллийн хэрэгслүүдээр цацагдав. Тэр “2016 оны дөрөвдүгээр сарын 4-нд би Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн үүсгэсэн “Шударга бусын хонгил”-ын тухай мэдээлэл хийж байсан. (Тухайн үед түүнд АТГ-аас хавтаст хэрэг нээж, гишүүний бүрэн эрхийн асуудал хөндөгдөхдөө тулаад байв. Одоо хэр энэ хэрэг хаагдсан эсэх нь тодорхойгүй) Энэ хонгил одоо ч гэсэн хэвээр байна” гэлээ. Ингэхдээ “Шинээр сонгогдсон Ерөнхийлөгч энэ хонгилыг нураах гээд хүч хүрэхгүй байна. Ц.Элбэгдоржтой хамт бүтээлцсэн УИХ-ын дарга М.Энхболд та өөрийн томилсон хүмүүсээ АТГ-аас нэн даруй татаж авна уу” гэснээс үзвэл нэгдүгээрт, энэ үг Ерөнхийлөгч Х.Баттулгын албан ёсны байр суурь гэж таамаглахад хүрч байна. Хоёрдугаарт, АТГ-ын удирдлагыг өөрчлөх хүсэл эрмэлзэл Ерөнхийлөгчид бий гэдгийг давхар нотолж байна.

Н.Алтанхуяг зөвлөхийн ярьж буй зүйлд үнэний хувь байна. Нэгдүгээрт АТГ, прокурор болон шүүх байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч томилдог. Энэ үүднээсээ АТГ-аас хэн нэгэнд зохиомол хэрэг үүсгээд цааших шат дамжлагаараа прокурор нь зөвшөөрөл өгөөд, шүүх хэргийг нь таслаад явах боломжтой.

Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид тэр үед УИХ-д 45 суудалтай АН гэдэг тулах хүч байлаа. Одоогийн Ерөнхийлөгчид энэ хүч байхгүй. Тиймээс УИХ-ын дарга М.Энхболд буюу МАН-ын бүлгийн оролцоогүйгээр дангаараа томилгоо хийж чадахгүй. Учир нь АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог. Ийм шалтгаанаар өнөөдрийг хүртэл Ерөнхийлөгч АТГ-ын даргыг өөрчилж чадахгүй байгаа. Ямар нэг байдлаар МАН-тай тохиролцоод АТГ-ын даргаа солилоо гэхэд “М.Энхболд+Х.Баттулга” гэсэн өөр нэг хонгилын үзүүр л бий болно. Дараа нь прокуроруудаа, шүүгчдээ томилдог болно. Ингээд “хонгил” дахиад төгсөрнө гэсэн үг.

Тиймээс Ерөнхийлөгчид сануулахад энэ “шударга бусын” хонгилыг нураая гэж байгаа бол АТГ-ын удирдлагыг солих тухай биш, АТГ өөрөө юу юм бэ? гэдгийг ярих ёстой.

Анх энэ байгууллагыг бий болгосон “автор” нь Н.Энхбаяр. Хэрвээ 2009 оны сонгуулиар Н.Энхбаяр дахин сонгогдсон бол (өөрөө ч яг ийм тооцоотой хийсэн биз) энэ “хонгил” Ц.Элбэгдоржийн биш, Н.Энхбаярын нэрээр нэрлэгдэх байлаа. Гэвч төсөөлөөгүй үр дүн гарч, Ц.Элбэгдорж ялалт байгуулснаар Н.Энхбаярын хийсэн ажлын үр шимийг Ц.Элбэгдорж хүртсэн хэрэг. Н.Энхбаяр гэдэг хүн өөрөө өөрийнхөө бүтээсэн махны машинд хэрчүүллээ ч гэж ярьдаг. Харин одоо Х.Баттулга гэдэг хүн дахиад энэ “махны машины” эрэг, шураг болж болохгүй.

АТГ-тай байж авилгатай тэмцэнэ гэдэг бол зүгээр л тухайн үеийн эрх мэдэлтнүүдийн бодож олсон домог юм. Авлига бол ерөнхий утгаараа эрүүгийн гэмт хэргийн нэг л төрөл. Нэг төрлийн хулгай, нэг төрлийн дээрэм. Тэр гэмт хэргийг үйлддэг хүмүүс нь төрөөс томилогдсон болон олон нийтээс эрх авч сонгогдсон албан тушаалтнууд байдгаараа онцлогтой. Үүгээрээ л бусад гэмт хэргээс ялгаатай. Харин гэмт хэрэгтэй тэмцэх чиг үүрэг нь Засгийн газарт бий. УИХ хууль баталж, Засгийн газар тэр хуулийг хэрэгжүүлдэг биз дээ. Гэмт хэргийг хэн үйлдсэн, хэрхэн үйлдсэн нь зарчмын хувьд ямар ч ялгаагүй. Хэн гэмт хэрэг үйлдсэн бэ гэдгээс үл хамаарч хуулийн хариуцлага ялгамжгүй, хийсэн хэрэг болоод учруулсан гэм хорд нь тохирсон л байх ёстой.

Гэтэл хууль тогтоох байгууллага нь дороо гэмт хэрэгтэй тэмцэх тусгай чиг үүргийн байгууллагатай, түүнийхээ даргыг томилох, чөлөөлөх эрх нь УИХ болон Ерөнхийлөгчид давхцаад оччихоор нөгөө “шударга бусын хонгил” гэгч нь бий болчихож байна. Аль нам олонхи байна, хэн илүү эрх мэдэлтэй байна, түүнд үйлчлэх болдог. Яг үнэндээ үүнд Х.Энхжаргал (АТГ-ын дарга) гэдэг хүний шууд буруу ч байхгүй. Түүний оронд хэн ч очсон томилсон хүнийхээ л өмнө л ёсолно. Энэ бол жам.

Тиймээс Ерөнхийлөгч болоод түүний багийнханд сануулахад АТГ-ын шударга бус байдалтай тэмцье, “шударга бусын хонгил”-ыг нураая гэж байгаа бол АТГ-ын даргатай бус, авлигатай тэмцдэг арга барилтайгаа тэмцэх ёстой. Зүгээр л авлигын эсрэг хуульдаа өөрчлөлт оруулаад АТГ-ыг татан буулгая!  

Б.СЭМҮҮН   

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Зочин (203.91.115.37)
    Шш
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • зочин (202.131.238.150)
    Женко БААСАН эмэгтэйг орилуулж чарлуулж өөрийнхөө хүслийг биелүүлэх гэж байж ядаж СОШИАЛ болон ТВ-гээр нэг асуудал үүсгэх юм. АТГ-н даргыг солино гээд хэлчихсэн болохоор нойр нь хүрэхгүй байгаа бололтой. Солиул сольчихооч ээ ЯАСАН их өс хонзон санадаг хүн бэ. Уг нь АТГ ажлаа сайн л хийж байгаа шүү дээ.
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
  • irgen bn lalraa (183.177.100.3)
    hiij butesen gaviya baigui nuraadag humuus ene ATG bailaa geed elbegdorj avilgaliin tom hergeesee zugath tom magadlalatai ene baiguullagin arga baril bolood uil ajillagaad TUR uuruu oroltsoh yosgui yum baigaamdaa shalguuldag humuus ni deer ni garaad suuchihaar yaj shalgagdah bileedee bagsh ni shawia shalgadag bolhoos shavi ni bagshaa sgalgadaggui gedeg ugtei en duitseed baigaan bishuu TATAN buulgahiin orond AJLIIG ni hiilgeldee
    2018 оны 04 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top