x

Орк хэмээх үгийн гарал үүсэл ба хэтийн төлөв

Бидний ихэнхи нь "Бөгжний эзэн" кино, "WarCraft" тоглоомоос л анх орк гэж үгтэй танилцсан болов уу. Одоо харин өөр утгаар хэрэглэж даджээ. Таван жилийн өмнө "Миссийн тэмцээн оркуудын дайралт боллоо.." гэж хошигновол хэн ч ойлгохгүй байх байлаа. Бөгжний эзэн кино эд шуугиулсан 2004 - 2005 он хавьцаа нэгнээ "Оркийн баатар", "Орк хүүхэн" гэх мэтээр дуудаж "Матар" гэсэн үгийг орлуулах үзэгдэл мэр сэр байсан юм. Харин сүүлийн ганц хоёр жилийн дотор энэ сайхан үг нийтийн хэрэглээнд нэвтэрч бүдүүлэг, хотын соёлгүй, хар амиа хичээсэн, хэнэггүй маанагдуу нэгнээ "орк" хэмээн нэрлэн дуудаж сурлаа.

Бид бүгдийн дотор өөрийн гэсэн орк бий. Бидний орк араншин янз бүрээр тодорно. Жишээ нь интернэт орчинд маш соёлтой нэгэн замын хөдөлгөөнд жинхэнэ орк жолооч байж болно. Замын хөдөлгөөнд маш соёлтой оролцдог мөртлөө нийтийн 00 -д бие засахдаа усаа татахгүй, гадуур нь хүндэрдэг орк байж болно. Бусдын нүдэнд соёлтой амьдардаг мөртлөө хөдөө гарахаараа орк зан нь илэрч, хогоо хаа сайгүй хаядаг хүн ч бий. Орос зөн билэгчид хэдэн саяар хувь төөргөө үзүүлдэг феодаль даргын авгай нарыг зарим нь орк гэж үзнэ. Харин тэр авгай нар нь зөн билэгчийн үгийг дагаагүй бусдыгаа "хөөрхий минь орк заяатай" гэж өрөвдөнө. Аан бас зөвхөн өөрт таалагдаагүй бүгдийг л орк гэж нэрлэдэг орк нэгэн ч бий. Орк хандлага баян, ядуу, боловсролтой, боловсролгүй бүгдээс гардаг. Ямартай ч орк гэж шинэ үгтэй болжээ, харин яагаад заавал одоо моодонд оров? Магадгүй бүр 10-15 жилийн өмнө, жишээ нь "Бөгжний эзэн" кино эд хит болж байхад яагаад ингэтлээ түгээгүй юм бол? 

Аливаа үзэгдэл, үйлийг бусдаас ялгахын тулд шинэ үг үүсдэг ажээ. Үндэстэн бүр өөрийн онцлогтой. Жишээ нь англичууд далай тэнгисийн хөх ногоондуу өнгийг "turquose", "aqua", "cyan", "azure" гэж олон янзаар нэрлэдэг. Харин манайд адууны бор шаргалдуу зүсийг "хул", "зээрд", "хээр" гэнэ, гадныхан байтугай бид өөрсдөө ч бараг ялгахгүй талдаа. Магадгүй "орк" гэж үг гэнэт гараад ирсэн нь орк үзэгдэл, орк хүмүүс бусдаасаа ялгарч эхэлсэнтэй холбоотой юм. "Чи ямар хотын соёлгүй юм бэ?", "Яасан бүдүүлэг залуу вэ", "Муухай амиа хичээсэн хүн байна" гэсэн өгүүлбэрүүд хэт ерөнхий, хэрэгтэй утга санааг тодруулж өгөхгүй байлаа. Товчхондоо саяхнаас л орк хандлагыг бид нийтээрээ анзаарч эхэлсэн байна, ямар нэг үгээр түүнийг илэрхийлэх шаардлага ургасан байна, харин яг тэр цаг мөчид "орк" хэмээх гуравхан үсэгтэй, хэлэхэд амархан, бүгдээрээ киноноос ерөнхий төрх байдлыг нь гадарладаг нэгэн хөөрхөн үг "намайг ашиглаачээ" гээд бэлэн зогсож байжээ. Харин англи домог үлгэр, Бөгжний эзэн г.м. зохиолд жинхэнэ орк гэдэг нь ямар утгатай байх нь бидэнд нэг их хамаатай биш юм. Тэдний орк өөр, бидний орк өөр.

Бүр товчхондоо оркууд олширсон юм биш, оркууд илүү ялгардаг болсон байна. Энэ бол сайн мэдээ. Учир нь хэдхэн жилийн өмнө хэн нь орк үгүй нь ялгарахгүй, товчхондоо бид бүгдээрээ л орк байсан учраас энэхүү үг олигтой тодрохгүй, ер нь иймэрхүү үгийн утга санаа ч бидэнд хэрэггүй байлаа. "Хүний дор л орохгүй амьдар" гэдэг монгол сургааль орк хандлагыг хөхиүлэн дэмжигч ба "Хүнд төвөг болохгүй л амьдар" гэдэг япон сургааль орк хандлагыг багасгах нэмэртэй байна гэсэн санаа ч тодорно. Дөрвөн настай хүүхэд "орк гэж юу юм бэ?" гэж асуувал хариулж тайлбарлахад их хэцүү, шууд орлуулаад хэлчихээр үг олдохгүй, гэхдээ л та өөрөө дотроо ойлгочихсон байгаа биз? Ямар ч байсан "орк байж болохгүй юм байна" гэсэн ойлголтыг хүүхэд хар аяндаа ойлгож эхэлнэ. Дүгнэж хэлэхэд бид орк гэж үг нийтээрээ хэрэглэж эхэлсэн нь бидний өөрсдийн ч анзаараагүй томоохон ахиц дэвшил мөн байна.

Aanxaa /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • ork (72.52.87.97)
    ed bish id gej bicheech ee
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
  • Зочин (103.212.117.32)
    Огшино, огшлоо, огшоочихлоо гээд нэг монгол хэлний биш урд зүгийн гаралтай үгийг тайлбарлаач
    2019 оны 01 сарын 10 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи...
Top