x

MFC: Ангууч Казахстаны самбо бөхийн аваргатай тулалдана

Спортын төрөлжсөн “SPS HD” телевиз, “Монголын холимог тулааны урлагийн холбоо” хамтран 2019 оны 1-р сарын 26-ны бямба гаригт “АСА Цирк”-д “Mongol Fighting Championship” олон улсын тэмцээнийг анх удаа зохион байгуулах гэж байна. Энэ удаагийн тулаанд ОХУ-ын Бүгд Найрамдах Тува Улс болон Казахстанаас нийт 5 тулаанч ирж, холимог тулааны төрлөөр манай улсын тамирчидтай хүч үзэхээр болжээ.

Тулаанд оролцох тулаанчдаас цахим ертөнцөд “Ангууч” нэрээрээ танигдсан фото модель, тулаанч Б.Баттөр Казахстаны байлдааны самбо бөхийн хошой аварга Хабдулла Аллитай хийх тулаан олны анхаарлыг татаж байна. Хоёр тамирчин 66кг-ийн жинд хүч үзэх юм. Өчигдөр “Ангууч”-тай өрсөлдөх Хабдулла Али өөрийн цахим хуудсандаа ОХУ-ын тулаанч Хабиб Нурмагамедовын алдарт малгайг толгой дээрээ тавьж, энэхүү тулаанд бэлэн гэдгээ илэрхийлжээ.

Б.Баттөрийн хувьд 2017 онд “VTV” телевизийн “Мастер тулаанч” реалити шоугаар анх тулааны авьяасаа олонд харуулсан. Тэрээр холимог тулааны төрлөөр нийт 6 тулаан хийж, 4-т нь ялаад байгаа бөгөөд бүгдэд нь өрсөлдөгчөө хугацаанаас өмнө хүнд цохилтоор буулгаж байсан.

Харин түүнтэй өрсөлдөх Хабдулла Алигийн хувьд холимог тулааны төрлөөр 2 удаа тулалдаж, ялалт байгуулсан аж.

Mongol Fighting Championship” олон улсын тэмцээнд нийт 10  тулаан болно. Та бүхэн онц сонирхолтой тулаануудыг 1-р сарын 26-ны өдөр “АСА Цирк”-д хүрэлцэн ирж үзэх боломжтой юм.

Image may contain: 10 people, text

Хабдулла Али
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top