x

Орос Хятад руу нүүрсээ татваргүй экспортлох санал тавина

Орос улс нүүрс, тэр дундаа коксжих нүүрсэндээ ногдуулдаг импортын татварыг тэглүүлэх асуудлаар Хятадтай дахин хэлэлцэхээр төлөвлөж байна.

Хятад нь 2014 оноос импортын нүүрсэнд 3-6%-ийн татвар ногдуулах болсон билээ. Тодруулбал, антрацит, коксжих төрөл 3%, битум 6%, брикет болон бусад нүүрсний төрөлд 5%-ийн татвар ногдуулж буй. 

Гэхдээ нүүрсний томоохон нийлүүлэгч орнууд Индонез, Австралитай чөлөөт худалдааны хэлэлцээртэй учир импортын татварт хамаардаггүй. Тус орнуудын дараагаар нүүрсний экспортын хэмжээгээр гуравдугаарт ордог Оросын хувьд импортын нүүрсийг татваргүй болгох асуудлыг 2015 онд Хятадын талд тавьж байсан ч тодорхой шийдэлд хүрээгүй юм. 

Оросын нүүрсэнд импортын татварыг тэглэх тухай хүсэлтийг Хятадын талд тавих асуудлыг Түлш, эрчим хүчний цогцолбор болон экологийн аюулгүй байдлыг хөгжүүлэх стратегийн асуудал хариуцсан Комиссын түвшинд хэлэлцэн, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путинд гуравдугаар сарын 31-нд багтаан танилцуулахаар төлөвлөжээ.    

Ерөнхийлөгч В.В.Путин өнгөрсөн онд Кемерово мужид айлчлах үеэрээ, Орос Азийн орнуудад нүүрсний экспортоо 50%-иар нэмэгдүүлнэ хэмээн мэдэгдсэн. Үүний тулд дотоодын нүүрс үйлдвэрлэгч компаниудын бүтээгдэхүүн нийлүүлэлтийн хэмжээг РЖД-ийн дэд бүтцийг хөгжүүлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх хөтөлбөртэй уялдуулан хамтарсан төлөвлөгөө боловсруулах тухай баримт бичигт тэрээр арванхоёрдугаар сарын 19-нд гарын үсэг зурсан юм.

mongolianminingjournal.com

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top