x

Монголын эдийн засаг 2018 онд 3.8 хувийн өсөлт үзүүлнэ гэв

Азийн Хөгжлийн Банкнаас өнөөдөр Монгол Улсын эдийн засгийн төлөвийн таамаглалаа танилцууллаа. 

АХБ-ны ахлах эдийн засагч Деклан Магий:

“2018 оны Монголын эдийн засгийн өсөлтийг өөдрөгөөр харж байна.  2018 онд эдийн засгийн өсөлт 2017 онтой харьцуулахад бага зэрэг саарч 3.8 хувьтай байна. Үүнийг бид сайн үзүүлэлт гэж харж байгаа. Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт өсөлтийн гол хүчин зүйл. Гэхдээ өсөлтийг сааруулах эрсдэлтэй хүчин зүйл нь нүүрсний экспорт, тэр дундаа тээвэрлэлтэд гарч буй бэрхшээлүүд юм. 

2019 оны хувьд эдийн засгийн өсөлт эрчимжиж 4.3 хувь болно гэсэн таамаглалыг дэвшүүлж байна.

Инфляцийн хувьд 2018 онд 8 хувь, 2019 онд 7 хувь байна гэсэн таамаглалыг дэвшүүлж байна. Төсвийн алдагдал 2018 онд ДНБ-ий 6.4 хувь, 2019 онд 5.1 хувьд хүрнэ гэж үзсэн. Гол шалтгаан нь зарлага нэмэгдэж, татварын шинэчлэлийн улмаас орлого буурах магадлалтай юм” гэлээ.

АХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ёланда Фернандез Ломмен Азийн эдийн засгийн төлөв байдлыг танилцууллаа. Тэрбээр "Ази номхон далайн бүс нутагт эдийн засгийн өсөлтөө тэлэх боломжууд байна. Эдийн засгийн өсөлт нь бүс нутгийн хэмжээнд 2017 онд 6.1 байсан, 2018 оны өсөлтийг 6 хувь, 2019 оны өсөлтийг 5.9 хувь байна гэж таамаглалаа.

Харин инфляци 2017 онд 2.2 хувь байсан бол 2018 онд 2.9 хувь болно. Шалтгаан нь олон улсын зах зээл дэх таваарын үнийн өсөлт болон хэрэглэгчдийн эрэлт байна.

Энэхүү төсөөлөлд сөрөг нөлөө үзүүлэх хүчин зүйлс нь одоо авч хэрэгжүүлж буй худалдааны хамгаалах арга хэмжээ байна гэдгийг онцлов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Венецийн кино наадам эхэллээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун...
Top