x

Хурдан морины нуруун дээр хүүхэд эндэж болохгүй

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1-нийг хүртэл буюу хурдан морины өвөл, хаврын уралдаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргажээ. Овоо доо.

Тэглээ гээд морины уяан дээр амиа алдсан 10 настай хүүгийн амийг буцааж чадахгүй ч түүн шиг “унаач хүүхэд” нэрээр улангассан баячуудын зугаа болж байсан хэдэн мянган хүүхдийг амийг эрсдлээс хамгаалж чадахаар боллоо. Нэг хүүхдийн амиар нэлээд олон хүүхдийн амийг аварч байна гэсэн үг. Түүнийх нь төлөө талийгч хүүд хөшөө босгосон ч багадахаар боллоо. Эрх мэдлийн төлөө бие биенээ зольсон улс төрийн тэмцэл дунд энэ асуудлыг сэтгэл гаргаж хөөцөлдсөн эмэгтэй гишүүндээ бас талархая.

Зүүнбаянгийн цэргийн ангид амиа алдсан цэргээс болж албан тушаалаасаа огцрох өргөдлөө өгнө гэдгээ Батлан хамгаалахын сайд Н.Энхболд амласан байна лээ. 19 настай залуугийн үхэлд шууд буруутгасандаа ч биш, “Цэрэгт дэглэлт байдаггүй юм. Битгий худлаа ярь. Баримтаа аваад ир” хэмээн хулгах ч үгүй худлаа хэлснийхээ, сэтгүүлчид дарамт үзүүлснийхээ төлөө энэ хүн огцрох ёстой. Түүн шиг “10 настай хүү морь хөлсөлж яваад нас бараагүй, уяан дээрээ морио арчилж байгаад бэртэл авч нас барсан” гэдэг тайлбар хийгээд сууж байсан Г.Занданшатар гэдэг “зандалчин” ч бас өргөдлөө өгвөл таарна. Иймэрхүү маягийн зөвтгөлөөр биеэ өмөөрч, хүний хүүхдийн амь, биед хөсрий нүдээр хандаж болохгүй гэсэн үг.

Сүхбаатар аймагт унаач хүүхэд нас барьсан тухай ХЭҮК-оос мэдээлсний дараа УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг тус байгууллагад хандаж, хурдан морины уралдаанаас болж хүүхдийн амь, нас, эрүүл мэнд хохирсон асуудлаар лавлагаа хүссэн байдаг юм.

ХЭҮК-оос ирсэн хариу нь “1996 оноос хойш доод тал нь 25 хүүхэд морин уралдаанаас болж амь насаа алдаж 300 гаруй хүүхэд хүнд бэртэл авч ихэнх нь хөдөлмөрийн чадваргүй болсон. 2016 оны гуравдугаар сарын 5-ны өдөр зохион байгуулагдсан уралдааны үеэр мориноосоо чирэгдэж хөлөө гэмтээсний улмаас хөлний 4 хуруугаа тайруулсан хүүхдэд нөхөн олговор байдлаар 450,000 төгрөг олгосон” гэсэн байна. Бид хүүхдийнхээ амь нас, эрүүл мэнд, ирээдүйг ийм л үнээр үнэлээд байгаа улс л даа. 2019 он гарсаар Сүхбаатар аймагт 10 настай унаач хүүхэд мориноос унаж амь насаа алдсан, Хэнтий аймгийн төвд 7 настай хүүхэд дээрх байдлаар хүнд гэмтэл авч одоо Гэмтэл согог, судлалын үндэсний төвд эмчлүүлж байгаа.

Энэ мэдээлэл ирсний дараа М.Оюунчимэг гишүүн УИХ-ын гишүүн, Засгийн газрын Шадар сайд Ө.Энхтүвшинд хандаж, шаардлага хүргүүлснээр өнөөдрийн энэ шийдвэр гарч байна. Өмнөх Засгийн газрын үед ХХААХҮ-ийн сайд Б.Сэргэлэн бас л хурдан морины өвлийн уралдаан шөнөөр зохион байгуулж, уралдаанд оролцсон унаач хүү урдаа явсан машиныг мөргөж осолдсон байдаг. Үүний улмаас өвөл, хаврын морин уралдаанызохион байгуулах тухай Засгийн газрын 19-р тогтоол гарч, өвлийн улиралд 12 наснаас дээш хүүхдийг оролцуулахаар шийдвэрлэсэн байна. Уг тогтоол гарнаас хойш зургаан аймаг, 13 суманд хурдан морины уралдаан болж 975 хүүхэд морь унаж оролцжээ. Тогтоол зөрчсөн (12 нас хүрээгүй хүүхдээ хурдан морь унуулсан)12 хэргийг шалган Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн дагуу хариуцлага тооцсон гэх боловч хурдан морины өвлийн уралдаан зохион байгуулахыг зогсоож чадсангүй.

Тиймээс УИХ-ын гишүүн М.Оюунчимэг “Монгол Улсын хуульд зааснаар 18 нас хүртэлх бүх хүүхдийг “хүүхэд” гэж үздэг байтал насны ангиллаар ялгаварлан өвлийн уралдаанд оролцуулж байгаа нь хүүхдийн эрхийг зөрчиж байна” хэмээн үзэж уг тогтоолыг хүчингүй болгуулахаар Засгийн газарт шаардлага хүргүүлсэн нь тэр. Энэ дагуу өчигдөр Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг авч хэлэлцээд жил бүрийн 11 дүгээр сарын 1-наас тавдугаар сарын 1 хүртэл хурдан морины уралдааныг хориглох шийдвэр гаргажээ.

Б.ЗАЯА

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top