x

Нөөцийн махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Мах, сүүний анхдугаар аян”-ны хүрээнд иргэдэд тогтвортой  хямд үнээр нийлүүлэхээр бэлдсэн  мах энэ сарын 10-наас худалдаанд гарсан. Энэ талаар Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар (НХХААГ)-ын Хүнсний үйлдвэрлэлийн хэлтсийн дарга А.Цэцгээгээс тодруулав.

-Энэ жил хэдэн аж ахуйн нэгж, хэдэн тонн нөөцийн мах бэлтгэсэн бэ?

-Энэ оны мах бэлдэх ажил өмнөх жилүүдийнхээс өөр журмаар явагдсан. Өмнө нь аж ахуйн нэгжүүдийн нөөцөлсөн махны кг тутамд нь төрөөс 1000 төгрөгийн урамшуулал олгодог байсан юм. Харин энэ жил сонгон шалгаруулалт зарлаад, тэнцсэн компаниудад арилжааны дөрвөн банкаар дамжуулан хөнгөлөлттэй зээл олгох зарчмаар явсан. Тэгэхээр нөөцийн мах гэхээсээ илүү “Мах сүүний анхдугаар аян”-ы хүрээнд хийж буй ажил гэж болно. Энэ жил 11 аж ахуйн нэгж 13 мянган тонн мах бэлтгэсэн. Үүнээс 24.1 хувь нь үхрийн мах, 40.8 хувь нь хонины мах, 35.1 хувь нь ямааны мах байна. ХХААХҮЯ, НХХААГ, Монголын махны холбоо хамтран зохион байгуулж байгаа энэхүү ажлын хүрээнд бэлтгэсэн махыг энэ оны долдугаар сарын 01 хүртэл зах зээлийн үнээс хямдаар борлуулах юм.

-Үнийн хувьд?

-Үхрийн мах нэг кг нь 5500, хонины махыг 5300, ямааны махыг 4400 төгрөгөөр худалдаалж байгаа. Тогтоосон үнийг зах зээл дэх махны нийлүүлэлттэй уялдуулан тодорхой хэмжээгээр буулгаж болно. Харин өсгөхгүй. Өмнө нь нөөцийн махыг хоёр болон таван кг-аар савладаг байсан. Гэхдээ иргэдийн худалдан авах чадвараас хамааран таван кг-аар савласан махны борлуулалт муу байсан юм. Тиймээс энэ жил таван кг-аар савласан махны тоог цөөлсөн.

-Махны үнэ өнгөрсөн оныхоос буурсан уу? 

-Өнгөрсөн онд үхрийн махны жижиглэнгийн нэ 5750 төгрөг, хониний мах 5450 төгрөг байсан. Энэ жил тодорхой хэмжээгээр буурсан. Ямааны махны үнэ хэвэндээ байгаа.

-Махаа хаагуур борлуулж байна вэ?

-Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд 180 гаруй дэлгүүрт борлуулж байсан. Энэ жилийн  хувьд  217 дэлгүүрт нөөцөлсөн махаа борлуулж байна.

-Энэ жил мал амьтны гоц халдварт өвчний гаралт их байсан. Аж ахуйн нэгжүүд махаа хаанаас хэрхэн бэлдсэн бэ?

-Гоц халдварт өвчин гараагүй, өвөлжилт хүндэрсэн аймгуудаас мах бэлтгэх бодлого баримталсан. Бүх аж ахуйн нэгж нөөцөлсөн махныхаа гарал үүслийн гэрчилгээг бүрдүүлснээс гадна үйлдвэрийн аргаар боловсруулж,  савлан худалдаанд гаргаж байгаа.

-Махны чанар, эрүүл аюулгүй байдлыг хангах чиглэлд хэрхэн ажиллаж байна вэ?

-Хамгийн гол нь үйлдвэрийн аргаар боловсруулсан махыг иргэдэд нийлүүлэх ёстой. Энэ чиглэлд НМХГ, НХХААГ болон холбогдох байгууллагуудтай хамтран хяналт тавьдаг. Мах бэлтгэхээс эхлээд хадгалах, савлах, борлуулах гээд бүхий л үйл явцад хяналт тавьж байгаа.

-Нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжүүдийг хэрхэн сонгон шалгаруулсан бэ?

-Махны үйлдвэртэй, хөргүүртэй, стандартын шаардлага хангасан агуулахтай байх зэрэг шаардлага тавьсан.

-Аж ахуйн нэгжүүдэд хэдэн төгрөгийн зээл олгосон бэ?

-Худалдаа хөгжлийн банк, Хөгжлийн банк, Капитал банк, Хас банк сонгон шалгаруулалтад орсон аж ахуйн нэгжүүдэд жилийн 21 хувийн хүүтэй зээл олгож байгаа. Зээлийн хүүгийн 11 хувийг ХХААХҮЯ хөнгөлж өгнө. Нийт 41.4 тэрбум төгрөгийн зээл олгосон байна.

 

Эх сурвалж: ULAANBAATAR.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top