x

Б.Батцэцэг: ШХАБ-д Монгол улс элсэх асуудлыг албаны түвшинд яриагүй

ШХАБ-д Монгол Улс элсэх, эсэх асуудлаар Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг тодруулга өгчээ. 

-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурийг иргэд илэрхийлж байна. Энэ асуудлаар Та ямар байр суурьтай байна вэ?

-ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлэх явдал зүй ёсны хэрэг юм.  Бид чинь ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байна шүү дээ. Харин энэ асуудлыг хэт улс төржүүлээд байна уу даа гэж болгоомжилж байна.

Эл байдалтай холбогдуулан ГХЯ-наас саяхан мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар эерэг сөрөг талаас нь ярилцах нь зөв, гэхдээ хөршүүд рүүгээ элдэв байдлаар дайрсан үг солилцох нь зохимжгүй. Гадаад бодлогын асуудлыг хэтэрхий улс төрийн маргааны талбар болгох нь бусад улс оронд эмзэглэл үүсгэх эрсдэлтэй.

-Зарим хүн ШХАБ-д элсэх нь Орос, Хятадын эрхшээлд оруулах мэтээр зүйрлүүлэн ярьж, бичиж буй. 

-ШХАБ-д элсэх, элсэхгүй асуудлаар баталгаа нотолгоотой, ул үндэслэлтэй ямар ч саналыг бид талархан хүлээн авах болно. Харин хэтэрхий таамаг, төсөөллийн чанартай хэлэлцүүлэг өрнүүлэх нь ташаа дүгнэлтүүд рүү хөтөлнө.

Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтанд орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог.

Тухайлбал, ОХУ манай улсын тусгаар тогтнолд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ жил бид Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэж байна шүү дээ. Оросууд цэргүүдийнхээ амийг өргөн байж Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг манай цэрэг, батлан хамгаалах хүчний хамт баталгаажуулж өгсний тэгш ой.

Ийнхүү тусгаар болгочихоод өнөөдөр түүнийгээ нураахыг хүсэн мөрөөдөд байгаа мэтээр л яриа өрнүүлээд байна. Үүнийг чинь хөршүүд маань сонсоод гайхаж л байгаа. Бид тусгаар тогтнолыг чинь устгах биш сэргээж өгөхөд тусалсан шүү дээ л гэж бодож байхыг үгүйсгэхгүй. БНХАУ ч гэсэн манайхыг хүлээн зөвшөөрсөн эхний 4-хөн орны нэг. Тийм ч учраас энэ жил өмнөд хөрштэй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж байна. Бид харилцаандаа сайн, муу бүх л зүйлсийг үзсэн ч манай тусгаар тогтнолыг хүндэтгэн үздгээ бүх түвшиндээ тогтмол нотолж, дэмжин хамтарч ажилласаар ирсэн. Эдгээр бүх хүчин зүйлсийг харгалзаад бид гадаад бодлогын үзэл баримтлалдаа хоёр оронтойгоо эн тэргүүнд тэнцвэртэй харилцахаар заасан байдаг. Стратегийн түншүүд шүү дээ. Гэтэл тийм хэмжээнд түншилж байна гэчихээд аль болох муугаар хардсан байдалтай хандахаар бас гайхах байлгүй дээ.

Тэгэхээр манай яам бол хэлэлцүүлгийг дэмжинэ, харин хөршүүдээ үндэслэлгүйгээр харлуулаад байгаад болгоомжилж байгаа юм.  

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар хийж буй ажлаа та танилцуулна уу?

-Өнгөрсөн онд ШХАБ-ын асуудлаар манай яамыг УИХ-д танилцуулах үүрэг өгсний дагуу бид танилцуулгыг МАН-ын бүлэг, УИХ-ын нэгдсэн чуулганд хийсэн.

Энэ бол танилцуулга л байсан. Бид ийнхүү асуудлыг танилцуулах үүрэг авсан, түүнийгээ биелүүлсэн. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Чиндаод болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШХАБ-тай харилцах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн хуралдаанд оруулсан.

Энэ бүгдийн дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус байгууллагын дээд хэмжээний хурал дээр уг асуудлыг “Нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд” буй тухайгаа мэдэгдсэн. ГХЯ өнөөдөр олон улсын түвшинд дээд түвшиндээ хийгдсэн энэ мэдэгдлийн хүрээнд л нарийвчилсан судалгааны ажлаа явуулж байгаа. Бид эрдэмтэн судлаачдыг Энэтхэг, Төв Азийн орнууд, хоёр хөрш орнуудад явуулан судлуулах ажлыг л эхлүүлэх гээд яриа хэлэлцээ явуулж байна. Түүнээс өөрөөр энэ асуудлаар тулгамдаж, яарсан энэ тэнд асуудал хэлэлцүүлэх гэж тэвдсэн ямарч асуудал байхгүй.

Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх эсэх асуудлыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-ыг үүссэн цагаас нь хойш бид байнгын анхааралдаа байлгаж, судалж ирсэн.

ШХАБ-д дэлхийн хамгийн том парламентын ардчилсан засаглалтай улс болох Энэтхэг, Пакистан Улс нэгдсэнээр тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдөж, судалгааны ажлаа үүнтэй шинээр уялдуулах шаардлага гарч ирсэн. ШХАБ-ын өнөөгийн дүр төрх, хамтын ажиллагааны чиглэл, зорилго, цаашдын хандлага нь хурдацтайгаар өөрчлөгдөж буй олон улсын харилцааны нөхцөл байдалтай хэрхэн уялдан зохицож байгаа, цаашдын хөгжлийн хандлага нь хэрхэн өөрчлөгдөж байгаа зэрэг асуудал байна.

Манай яам судалгааны өргөн хүрээтэй ажил хийж байгаа бөгөөд асуудалд нээлтэй хандаж байгаа. Эрдэмтэн мэргэдтэйгээ саналаа хуваалцаж ирсэн. 2018 онд ГХЯ-нд эрдэмтэд судлаачдыг урьж энэ асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг хийлээ. Түүнчлэн бусад холбогдох байгууллага, судалгааны хүрээлэнгүүдэд хэлэлцүүлгүүд явагдаж байна. Судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтарч болон тэднээр судалгаа, шинжилгээ хийлгэж байна.

Судалгааг дуусгаж, дүгнэлт гаргахад багагүй л хугацаа шаардагдана. Эдгээрийн дүн гарсны дараа л элсэх элсэхгүй асуудал яригдана шүү дээ.

-Олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын ШХАБ-д элсүүлэх асуудлыг өнөө маргаашгүй шийдчих гээд байгаа мэтээр яриад байгаад та хэрхэн хандаж байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг албаны түвшинд идэвхийлэн, шуурхайлан энэ тэнд яриагүй. Дээр хэлсэнчлэн бид ул суурьтай бүрэн судалж дууссаны дараа л элсэх эсэх асуудал яригдах боломжтой болно. Тэр үед яригдах гэрээ хэлэлцээрийн асуудлууд л гэхэд цөөнгүй юм болно шүү дээ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой гэдгийг дахин хэлье. Аливаа зүйлийг нээлттэй, ул суурьтай судлаад байр сууриа эцэслэх нь төрт ёсны л асуудал.

Энэ байгууллагад элсэх асуудал амаргүй процесс байдаг. ШХАБ-д аливаа орныг элсүүлэх процедур эхэлсний дараа түүний гэрээ хэлэлцээрүүдийг тухайн улсын парламентаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, тэдгээр нь тухайн улсын эрх ашигт нийцэх, харшлах зүйл байгаа эсэхийг нарийвчлан тогтоох шаардлага гарна. Тэгээд тус байгууллага тухайн орныг хүлээн авах эсэхээ бас эцэслэн хэлдэг. Орох хүсэлт гаргаад дэмжлэг аваагүй байгаа орнууд ч бий. Түүнээс өнөө маргаашгүй шийдчих гээд байгаа зүйл биш юм. Ийм боломж ч байхгүй. 

Эх сурвалж: ГХЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top