x

Хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж нийгмийн ойлголтыг эерүүлнэ

УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар цаг үеийн асуудалтай холбоотой дараах асуултад ийн хариуллаа.

-“Оюутолгой”-н гэрээ тойрсон асуудал ойрын өдрүүдийн халуун сэдэв байлаа. Урт хугацаанд хэрэгжих, өндөр үр өгөөжтэй гэх энэ төслийн гэрээг ямар болсон гэж та үзэж байгаа вэ?

-“Оюутолгой”-н эхний гэрээг би айхавтар муу гэрээ болсон гэж боддоггүй. Гол нь далд уурхайн бүтээн байгуулалтын төлөвлөгөөн дээр тодорхой зүйлүүдийг алдаа оноотой хийсэн байх гэдэг үүднээс төрийн байгууллагууд шалгах эрхийнхээ хүрээнд шалгаж байгаа байх. Түүнийг хэвлэл мэдээллийн байгууллагаар элдэв мушгиж бичсэн.

Шалгуулах эрх нь бий. Шалгах эрх нь ч байдаг. Тиймээс шалгуулаад үнэн мөн нь тодрох байлгүй дээ. “Оюутолгой”-н хөрөнгө оруулагчид болон гадна бусад улсад сөрөг хандлага төрчихвий гэдэг үүднээс болгоомжилмоор байгаа юм. Яагаад гэвэл “Оюутолгой”-н хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаас манай улсын төсөвт хэмжээний мөнгө төвлөрдөг учраас үүнд хүн бүр санаа зовниж байгаа. Тиймээс “Оюутолгой”-той холбоотой асуудлыг шалгаад, учрыг нь олоод урагшлах хэрэгтэй гэж би бодож байгаа. Түүнээс “Оюутолгой”-н төслийг зогсоох, гацаах асуудал байх ёсгүй.

Ингэж хэллээ гээд намайг буруутгах гэж, хэлсэн үгийг минь мушгиж магадгүй. Гэхдээ би ямар нэгэн байдлаар энэ төсөлтэй холбоотой гэрээ контактад орсон, тэдэнд худалдагдсан зүйл огт байхгүй.

Гагцхүү эх орныхоо эрх ашгийг л бодож байна. Төсөв маань алдагдалгүй сайн яваасай. Олон түмэн минь тэтгэвэр тэтгэмж, цалингаа тодорхой хэмжээнд нь нэмүүлээд амьдрал нь өөдлөн дэвжээсэй гэсэндээ л салбарын сайдын хувьд хэлж ярьж байх зөв болов уу.

-“Рио Тинто”-гоос захиа ирсэн гэсэн үнэн үү. Тэр захиа ямар утга учиртай захидал байв?

-Одоогоор надад ямар нэгэн захиа ирээгүй байна. Ирвэл мэдээж нөхцөл байдлыг тодруулах гэсэн зүйл гарах байлгүй дээ. Тэр үед нь би мэдээлэл өгье.

-Хөшөөтийн уурхайд Гаалийн хяналтын бүс байгуулагдаж байгаа талаар яригдаж байна. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Хөшөөтийн уурхай дээр би ажлын хэсгээ авч очоод үзсэн. 1990 оны эхэн үед П.Очирбат Eрөнхийлөгч салбарын сайд нартайгаа очиж байсан. Түүнээс хойш очсон сайд нь би юм билээ. Очоод үзэхэд Хөшөөтийн уурхай, хоёр талын гэрээнд үндэслэн зам харгуйгаа тавьчихсан, ард олон нь ч ам сайтай байдаг юм билээ. Эсэргүүцэл чухам юунаас гарсныг би сайн мэдэхгүй байна. Харин Цэцэг нуур дээр болж байгаа асуудал бол тэр молибдентэй холбоотой өөр баяжмалтай холбоотой асуудал тэр үед гарч байсан.

Хөшөөт багийг нүүлгэх асуудал бол яах аргагүй яригдаж байгаа. Ялангуяа “Тавантолгой”-н орд дээр байгаа Баян-Овоо баг, Хөшөөт багт 1000 орчим хүн суурьшдаг юм билээ. Тэднийг нүүлгэн шилжүүлэх асуудлыг Засаг даргад нь болон компанийнх нь уридлагуудад чиглэл өгөөд яамтай хамтран гурвалсан байдлаар энэ асуудлыг зохицуулах ажлыг санаачлаад тэнд амьдардаг хүмүүсийн амьдрах орчин, эрүүл мэндийн аюулгүй байдалд анхаараарай гэж чиглэл өгсөн.

Одоогоор 21 аймгийн удирдлагуудтай Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам жил бүр гэрээ хийж ажилладаг. Энэ гэрээнийхээ зүйл заалтан дээр ялангуяа Хөшөөтийн уурхай болон  гол гол том бүтээн байгуулалтыг оруулсан байлдаг. Эднийхээ явц байдлыг бид улирал улирлаар нь дүгнэдэг.

-“Алт” хөтөлбөр манай улсын эдийн засагт ямар бодит үр өгөөжийг авчрах вэ?

-“Алт” хөтөлбөрийг үе үеийн Засгийн газар хэрэгжүүлдэг. Үндэсний аж ахуйн нэгжүүд хөрөнгө санхүүтэй болж хөл дээрээ босох, манай эдийн засгийн суурь бүтцийг барих үндэс нь алт юм. Валют болдог зүйл бол алт. Бид  хариуцлагатай уул уурхайг хөгжүүлж байж нийгмийн ойлголтыг эерүүлнэ. Дэлхий нийт бүгдээрээ л алтны үйлдвэрлэлээ дэмжээд, алтаа нөөцлөх замаар мөнгөн тэмдэгтийн ханшаа барьдаг, эдийн засгаа тогтвортой байлгадаг.

Манай улс өнгөрсөн онд  20 тонн алтыг Төвбанкинд нийлүүлсэн байдаг. Үүнийг би чамлалтай гэж ойлгож байгаа. Би жилдээ 50 тонн алтыг Төвбанкиндаа тушаадаг байх ёстой. Түүнийгээ цэвэршүүлдэг байх ёстой. Цэвэршүүлсэн алтаа Төвбанкиндаа нөөцөлдөг байх хэрэгтэй. Тэгснээр эдийн засгийн хувьд хүчирхэгжиж, хүчирхэг байдлаа хадгална гэж үздэг. Төгрөгийн ханш яагаад савлаад байдаг вэ, ам.долларын эсрэг яагаад сулраад байдаг вэ гэдэг нь алтны нөөцтэй холбоотой. Тэгэхээр Монгол Улсын иргэн бүрийн амьдрал, та бидний түрийвчтэй холбоотой асуудал. Тиймээс яамны зүгээс “Алт” хөтөлбөрийг бүрэн дэмжинэ.

Гэхдээ хариуцлагатай, сахилга баттай, нөхөн сэргээлтээ хийдэг уул уурхайн компаниудаа бид дэмжин ажиллана. Эсрэгээрээ нөхөн сэргээлт хийдэггүй, орон нутгийг дэмждэггүй, орлогоо нуун дарагдуулдаг аж ахуйн нэгжийг дэмжихгүй. Тусгай зөвшөөрлийг нь цуцлуулах, үйл ажиллагааг нь зогсоох хүртэлх арга хэмжээг ойрын хугацаанд авна.

-Энэтхэгийн Засгийн газартай хамтран газрын тосны үйлдвэр барих асуудал ажил хэрэг болж чадах уу.Олон нийт үүнд асар их хүлээлттэй байгаа?

-Газрын тосны үйлдвэр барих асуудлыг Ерөнхий сайд бодлогын хувьд бүрэн дэмжиж байгаа. Би үүнийг зөв гэж бодож байгаа. Бид энийг хийнэ. Санаачлаад эхлүүлээд, цаашлаад тодорхой хугацаанд барина. Нэг тэрбум гаруй ам.доллараар барьж байгуулахаар, Энэтхэг улсын Засгийн газартай яриад явж байгаа. ТЭЗҮ нь гарчихсан байгаа. Монголчууд газрын тосны үйлдвэрээ барьж байгуулаад тэндээсээ нефтийн бүтээгдэхүүний үнэ ханшаа зохицуулдаг түвшинд очих ёстой. Тиймээс салбарын сайдын хувьд бүрэн дүүрэн дэмжинэ.

-Баялгийн санг бүрдүүлэхийн тулд уул уурхайн томоохон төслүүдийг дэмжиж ажиллана гэсэн. Гэтэл Гацуурт төсөл зогсчихсон байна. Үүнийг хөдөлгөхийн тулд  танай яам хэрхэн ажиллаж байна вэ?

-Ноён-Уултай холбоотой асуудалд байгаль дэлхийгээ хамгаалах, өв сангаа хамгаалах тал дээр Төрийн бус байгууллагууд болон нийгмийн шаардлагыг хүлээн авч байгаа. Үүнийг бид зайлшгүй хамгаалах ёстой.

Гадаадын хөрөнгө оруулагчтай холбоотой асуудлыг ярихын өмнө үнэхээр Ноён-Уулыг маань хөндөх гээд байна уу. Үүний ард хууль хүчний байгууллагатай хуйвалдсан орон нутгийн нөхдүүд, мөн түүний ард байгаа гар аргаар алт олборлож байгаа хэсэг бүлэг хүмүүсийн нэгдэл байгаад байна уу гэдгийг тодруулах шаардлагатай. Миний авсан мэдээллээр цагдаа болон хүчний байгууллагууд үүнд оролцоотой байгаа гэсэн. Тэднийг турхирдаг, араас нь явуулдаг гэж би сонссон. Үүнийг сэтгүүлч та бүхэн нягтлах хэрэгтэй. Үүнд би ч анхаарал хандуулна. Надад ирсэн мэдээллээр цагдаа, хууль хүчний байгууллагынхан алтны салбар руу их орсон гэсэн. Гар аргаар алт олборлогчдоор хүнд хүчир ажлыг нь хийлгэчихээд, хүч хэрэглэн тэднээс алтыг нь авчихдаг тогтолцоо бий болсон гэж би сонссон. Үүнийг УУХҮЯ-ны зүгээр хууль хүчний байгууллагынхантай өндөр хэмжээнд ярилцаж шийдвэрлэх шаардлагатай байгаа. Нэг талаас тэд хувь хүний хөдөлмөрийг шулж байгаа хэрэг. Нөгөө талаас хуулийг дээд зэргээр эрхэмлэх ёстой төрийн албан хаагчид  өөрсдөө хуулин дээгүүрээ хөндлөн гулд алхах ёсгүй. Энэ бол шууд гэмт хэрэг. 

MMINFO.MN

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top