x

Б.Хурцыг цагдан хорьсон нь эрүүдэн шүүсэн асуудалтай холбоотой юу?

Өчигдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Л.Болд нарын зургаан гишүүний санаачилсан Түр хороо байгуулах тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа. Түр хороог байгуулах анхны зорилго нь С.Зориг агсны хэрэгт ял шийтгэгдсэн гурван иргэнийг шалгах явцад хуулийн байгууллага хүний эрх, эрх чөлөө зөрсөн эсэх асуудлаар дүгнэлт өгөх зорилготой юм. Сонирхолтой нь УИХ-ын зургаан гишүүн эрүүдэн шүүсэн асуудлаар Ц.Нямдоржийн сайд мэдээлэл хийхээс (гуравдугаар сарын 20-ны өдөр) бүр өмнө, уг хэрэг дээр прокурорын байгууллага хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс (2018 оны арванхоёрдугаар сар) сарын өмнө буюу арваннэгдүгээр сарын 17-нд УИХ-д өргөн мэдүүлсэн байдаг юм байна.

Тэгэхээр УИХ-ын зарим гишүүдийн зүгээс уг асуудлыг нэлээд эртнээс “ухаж төнхжээ” гэж хэлж болох юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнгөрөгч оны дөрөвдүгээр сард УИХ-ын байнгын хороон дээр “хэргийн сэжигтэн Т.Чимгээг 17 хоног усанд оруулаагүй байна, хоригдож байгаа өрөөнд нь эрэгтэй хүнийг оруулж дарамталсан байна” гэх мэт мэдээллийг хийж, эрүү шүүлт тулгаж хэрэг хүлээлгэсэн хэмээн буруутгасан билээ.

Олзуурхууштай нь одоо Ж.Батзандан гишүүн энэ асуудалд өөрийн биеэр үнэлэлт дүгнэлт өгөх боломжтой боллоо. Учир нь Түр хорооны бүрэлдэхүүнд гишүүн Л.Болд, Ц.Нямдорж, Я.Санжмятав, А.Сүхбат, Ж.Батзандан, Л.Оюун Эрдэнэ нар ажиллахаар болсон байна.

Харин гишүүн Х.Нямбаатарын хувьд “Эрүүдэн шүүсэн гэх асуудал нь тухайн хэрэгтэй холбоотой шинээр илэрсэн нөхцөл байдал. Улсын ерөнхий прокуророос эсэргүүцэл бичих, дүгнэлт гаргах ажиллагаа явагдах бөгөөд хууль зөрчиж хийсэн ажиллагааг нотлох баримтад тооцох учиргүй. Түр хороо дүгнэлтээ гаргаж, УИХ-ын мэргэжлийн байнгын хороо, чуулганаар хэлэлцүүлэхээс гадна нийтэд сонсгол хийнэ. Харин түр хорооны дүгнэлт гурван шатны шүүхийн шийдвэрт хөндлөнгөөс нөлөөлөхгүй” гэв.

 Учир нь уг хэрэгт хяналт тавьсан УЕП-ын орлогч асан Г.Эрдэнэбат удаа дараа өгсөн ярилцлагадаа “Хэргийн мөрдөн шалгалтын явцад хууль бусаар хүний эрх чөлөөнд халдсан, эрүүдэн шүүсэн баримт олдсон нь хэргийг бүхэлд нь үгүйсгэхгүй. Учир нь хууль, шүүхийн байгууллага энэ хэргийг хэрэгтнүүдийн өөрсдийнх нь мэдүүлгээр бус, хуульд заасан бусад нотлох баримтад үндэслэж шийдвэрлэсэн. Үнэндээ бол Т.Чимгээ, Б.Содномдаржаа нар одоо ч хүртэл хэргээ хүлээгээгүй байгаа” хэмээн мэдэгдсэн билээ.

Мөн хоёр хоногийн өмнө уг хэрэгт холбогдуулан баривчилсан ТЕГ-ын дарга асан Б.Хурцын тухайд 2002 оны Эрүүгийн хуулийн 133-р зүйл буюу “Гүйцэтгэх ажиллагааны хууль тогтоомж зөрчсөн” гэх үндэслэлээр АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаад УЕП-оос харъяалал тогтоож, өнгөрөгч баасан гаригт (2019.04.19) ЦЕГ-ын Тусгай субьектийн хэлтэст шилжүүлсэн гэсэн билээ. Тэгэхээр уг хэрэг Эрүүгийн шинэ хууль хэрэгжиж эхлэхээс өмнө үйлдэгдсэн гэдэг утгаараа 2002 оны хуулиар шийдэгдэх юм байна. Уг зүйл ангид “Гүйцэтгэх ажлын тухай хууль тогтоомжоор хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс нэг зуу дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, гурваас дээш зургаан сар хүртэл хугацаагаар баривчлах, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байна.

Мөн Гүйцэтгэх ажлын тухай хуулийн 8-р зүйл “Гүйцэтгэх ажилд хориглох зүйл” хэсэгт “Гүйцэтгэх ажлын явцад хуульд заасан үндэслэл, журмаас гадуур хүний эрх, эрх чөлөөг зөрчих, хууль ёсны ашиг сонирхолд нь халдах, гүйцэтгэх ажлын үр дүнг хууль бусаар ашиглах, гүйцэтгэх ажлын мэдээ, баримт сэлтийг хуурамчаар үйлдэх, хуульд зааснаас бусад тохиолдолд гүйцэтгэх ажлын явцад олсон хувь хүний нууцад хамаарах мэдээллийг задруулахыг хориглоно” (8.7) гэсэн байна. Хэрэв уг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн 133-р зүйлд заасан ял, хариуцлага хүлээлгэнэ гэсэн үг.

Гэвч бас хоёр дахь хувилбар байна. Анхнаасаа энэ асуудлыг эрүүдэн шүүсэн асуудлаар хэн нэгэнд хариуцлага тооцуулах зорилгоор нийтэд дэлгээгүй байх. Хариуцлага тооцдог байлаа ч тэр нь С.Зориг агсны хэргийг шийдвэрлэсэн гурван шатны шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй байх.

Гэвч нэгэнт УИХ-ын Түр хороо хүртэл байгуулаад “хуулийн байгууллагуудын хууль зөрчсөн асуудлаар дүгнэлт гаргана” гэсэн учраас хэргийн холбогдогч нарт ямар нэг хэлбэрээр хариуцлага тооцох байх. Цаашдаа ийм үйлдэл гаргуулахгүйн тулд ядаж л гүйцэтгэх ажлын хууль тогтоомжоо эргэж харах байх. Бас урьд өмнө ийм байдлаар эрх нь зөрчигдсөн иргэдийн өргөдөл, гомдлыг ч нэг адил хүлээж авч, шалгаж шийдвэрлэх байх.

Хоёрдугаарт, эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа Б.Хурц гэдэг хүний захиа заавраар хийгдсэн гэдгийг нотлох хүртэл бас удна л даа. Гэхдээ ямартай ч энэ хүнийг төр “авдартаа” хийгээд авлаа. 30 хоногийн баривчилгаа гэдэг бол нэг хүн дээр ажиллахад хангалттай урт хугацаа. Тэр хугацаанд түүнд өөр нэг бус нэг хэрэг тохож амжина.

Б.Хурцыг “далд хийж” чадвал одоогийн УИХ дотор байгаа нэлээд олон хүн “айдгаа авдартаа хийсэн” хэрэг болно. Үүний тулд шүүх, прокурор, АТГ-ын удирдлагыг ҮАБЗ нэртэй гурван хүний халаасанд хийсэн байх. Хэрэв тийм биш бол Б.Хурцтай “ашиг сонирхлын зөрчилтэй” гэж болох Л.Болд гишүүн (Б.Хурц нь Л.Болдыг Батлан хамгаалахын сайд байхдаа Хойд Солонгосын талд онгоцны мотор зарсан асуудлыг удаа дараа сөхөж байсан) Түр хорооны бүрэлдэхүүнд ямар зорилготой орсон байж таарах вэ?

Хэрэв тийм биш бол “Ц.Нямдорж сайд С.Зориг агсны хэргийн ажлыг хэсгийг дөрвөн удаа тараасан, гадаадын тусгай албадтай холбоотой хэргийнх нь 42 хуудас материал алдагдсан, иргэн н.Анхбаяраар дамжуулж (2004-2006 онд) “Эрдэнэт” үйлдвэрт 42 сая ам.долларын бараа шахсан” хэмээн Б.Хурцад “гүтгүүлсэн” (2017.10.26) Ц.Нямдоржоос өөр хүнийг Түр хорооны бүрэлдэхүүнд оруулж болоогүй шалтгаан юу вэ?

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Иргэн (122.201.22.216)
    ЭНЭ Б.ХУРЦ ХУЛГАЙЧЫГ БҮХ НАСААР НЬ ШОРОНД ХАТААХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ..
    2019 оны 04 сарын 27 | Хариулах
  • Zochin (64.119.25.227)
    Bugd ush honzon avah gej oroo biz uneheer shudarga bol uur humuusiig oruulaad hundlunguus hyanalt tavih baisan yum.
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
  • Ганхуяг (202.67.89.24)
    Нямдоржийг түр хороонд оруулахад ашиг сонирхолын зөрчил үүсэх биз дээ
    2019 оны 04 сарын 26 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top