x

Музей бол үзмэр болохоос үзүүлэн биш

Манай Засгийн газар байсхийгээд л мань мэтийгээ савж унатал мэдэгдэл хийдэг хэвээрээ л байна. Эхлээд “ЭТТ-н 1072 хувьцаанд ноогдол ашиг өгнө” гэсэн. Дараа нь “ноогдол ашиг өгөхгүй, тэр мөнгөөр чинь төмөр зам барина” гэж сайхан тархидлаа.

Байгалийн түүхийн музейг шинэ байртай болгоно гэсэн. Дараа нь тэр байрандаа “Хаадыг музейг байгуулна” гэлээ. Хаана ч байгаа хаадын музей юм бүү мэд. Музей байгуулахын тулд байшин барихаасаа гадна үзмэр, олдвор байх хэрэгтэй. Бодвол Женкогийн “13-р зуун” цогцолбороос баахан зэс хөөмөл авчирч тавиад түмэнд үзүүлэх юм байлгүй. Түүнээс биш бусдаар бол хүнд үзүүлээд байх юм хомс л доо. Ядаж л манай хаадын хөрөг зураг л гэхэд бүгд Бээжин, Тайваньд бий. Байгаагаас Чингис хааны маань ганц хөрөг л “марк” болоод манайд тарсан байх шив дээ.  Тийм байхад Хаадын музейг хаанаас ямар үзмэр авчирч байгуулах гэж байгааг таах арга алга.

Уг нь бол Засгийн газар өнгөрөгч лхагва гаригт Байгалийн түүхийн музейг Их тэнгэрийн ам руу нүүлгэх шийдвэр гаргасан. “Музейн газрыг зарах гэж байна. Хүүхдүүдээс хулгайллаа” гээд шүүмжлээд эхлэнгүүт Боловсролын сайдаар мэдэгдэл хийлгэчихэж байгаа юм. “Байгалийн түүхийн музейн газар дээр хаадын музей байгуулна” гээд. Хаанаасаа ч гараад ирсэн зураг хөрөг вэ? Музей гэдэг үзмэр болохоос үзүүлэн биш. Ганц барилга барилаа гээд музей байгуулчихдаггүй.

Тэгээд ч “Музейн шинэ барилгыг хотын төвд барих гэхээр үлэг гүрвэлийн яс зай талбай эзлээд багтахгүй байна” гэх мөртлөө “Хаадын музейн барилгыг долоон давхар барина” гэсэн нь утга авцалдаа муутай. Хорин давхар ч барьж болно шүү дээ. 280 сая төгрөгөөр (улсын төсвийн хөрөнгөөр хийсэн зураг гэнэ) долоон давхар барилгын зураг хийх, 20 давхар барилгын зураг хийх хоёр тийм их ялгаатай юу?

Тэгээд барилгыг нь барих мөнгө байхгүй учраас буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээл хөөцөлдөж байгаа гэлээ. Хэрвээ мөнгөгүй юм бол байгаа ганц музейгээ л барилгатай болго л доо. Байхгүй музейн төлөө зээл, тусламж гуйна гэдэг чинь байж болох үйлдэл үү? Тэгвэл Байгалийн түүхийн музейн барилгыг бас ямар хөрөнгөөр барих гэж байгаа юм?

Ингэхэд манай Засгийн газрын манийгаа “маллах” нь арай л хэтрээд байна.  Нэг мэдэгдэл хийгээд эсэргүүцэл гарангуут нөгөө халаасаа ухаж байгаад дахиад нэг мэдэгдэл уншчихдаг. Өдөр өдрөөр, цаг цагаар үг, үйлдэл нь хувирч байдаг ийм хүмүүст хэн итгэж, хэр удаан тэсэх бол?

Б.ЗАЯА

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top