x

Эдийн засгийн өгөгдөл ба “эдийн засгийн хоригдлууд”

Хамгийн гол нь 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Ийм том хэмжээний эдийн засгийг цаашид багахан валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Монголд шинээр тулгарсан юм.

Монголын Засгийн газрыг С.Баяр 2007 оны 11 дүгээр сарын 22-ноос тэргүүлж эхэлсэн ба түүнийг ажлаа авснаас долоон сарын дараа УИХ-ын ээлжит сонгууль болж нам нь дахин Засгийн газраа байгуулах эрх авчээ. Улмаар сонгуулийн дүнд шинээр байгуулагдсан УИХ 2008 оны есдүгээр сарын 11-ний өдрийн хуралдаанаараа Монгол Улсын Ерөнхий сайдаар дахин томилсон. Хэдийгээр МАХН дангаараа засгийн эрх барихад хангалттай суудал авсан ч С.Баяр Ардчилсан намтай хамтарсан Засгийн газар байгуулах стандарт бус шийдвэр гаргасан нь анхандаа сөрөг хүчний дуу хоолойг үгүй болгох нь гэсэн зовнилыг нийгэмд төрүүлж байсан ч харин ч эсрэгээрээ тэдний байр суурь, оролцоог бодит ажил хэрэгт тусгах боломжийг өгчээ. Тийм ч учраас тэрхүү “стандарт бус” Засгийн газарт Сангийн сайдаар ажиллаж байсан С.Баярцогт өдгөө С.Баярын гарын үсэг зурсан Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд хамт буруутгагдан хоригдож байгаа хэрэг.

С.Баяр 2008 оны сонгуулийн дараа яг нэг жил буюу 2008 оны есдүгээр сарын 11-нээс 2009 оны 10 дугаар сарын 28 хүртэл Ерөнхий сайдаар ажилласан байх аж. Энэ нэг жилийн хугацаанд түүний амжуулсан хамгийн том ажил нь Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Тодруулбал, 2009 оны 10 дугаар сарын 03-нд уг гэрээнд гарын үсэг зурж, үүний дарааханөөрийн хүсэлтээр Ерөнхий сайдаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасныг тус сарын 28-ны өдөр УИХ хэлэлцэн шийдвэрлэжээ. Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа өөрийн эрүүл мэндтэй холбон мэдүүлсэн байдаг ч Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг гацаанаас гаргаснаа “түүхэн үүргээ биелүүлсэн” явдал гэж дүгнээд ажил дууслаа гэсэн шиг явсан ч байж магадгүй. Харин түүнийг Ерөнхий сайдын ажлаа өгснөөс хойш буюу 2010 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн ТЭЗҮ батлагдаж, улмаар гуравдугаар сарын 31-нд Хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болж байжээ.

С.Баярын гарын үсэг зурсан Хөрөнгө оруулалтын гэрээний үндсэн гол нөхцөлүүд гэвэл “Оюутолгой” ХХК Монгол Улсад найман нэр төрлийн татвар төлөх, анхны хөрөнгө оруулалтын хэмжээ таван тэрбум .ам.доллар байх, санхүүжилтийг хөрөнгө оруулагч тал хариуцах, Монголын тал эрсдэлгүй байх, эцэст нь Монголын талын хүртэх ашиг тодорхой, тогтвортой байх, энэ нь нийт ашгийн 53% байна гэдэг зарчмууд байжээ. 


Оюутолгойн өмнөх ба дараах эдийн засаг

С.Баяр 2007оны 11 дүгээр сараас Ерөнхий сайдаар 2009 оны 10 дугаар сар хүртэл ажилласан гэвэл энэ үе нь 2006-2008 оны уул уурхайн тэлэлтийн үетэй давхцаж байлаа. 2006-2008 оны тэлэлтийн үед экспорт жил тутам 34 хувиар өсч байв. Мөн гадаадын хөрөнгө оруулалт жилдээ 400-450 сая ам.доллараар хэмжигдэж, Монголбанкинд тушаах алтны хэмжээ жилдээ 10 мянган тонн хүрч байв. Харин 2009 он уул уурхайн хамралтай хамт иржээ. Эдийн засгийн өсөлт 2008 оны 8.9 хувиас шууд доош унаж, -1.3 хувь гэх үзүүлэлт дээр унав. Экспорт 24 хувиар агшиж, гадаадын хөрөнгө оруулалт 800 сая ам.доллараас 570 сая ам.доллар болтол буурч, алт тушаалт хоёр дахин багасав. 

Хоёр жил үргэлжилсэн уул уурхайн тэлэлтийн үеийн эдийн засаг олон хүний гэдсийг хангалттай цатгаж байтал гэнэт хоол дундарсан хэрэг. Харин “ходоод” томорсон хэмжээгээрээ хоол нэхэн хонхолзож эхэлсэн 2009 онд Ерөнхий сайд яаралтай арга хэмжээ авах үүргийнхээ дагуу Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээг яаравчилсан байж магадгүй дүр зураг дээрх тоонуудаас харагдах аж. Хэрэв өнөөдөр түүнд “албан тушаалаа урвуулан ашигласан” гэх ял тулгагдаж байгаа бол тийм шахалт үзүүлсэн байж болох хүчин зүйл нь тухайн тэр үеийн Монголын эдийн засгийн тааруу өгөгдлүүд. “Хангалттай сайн байцаавал өгөгдөл өөрөө хэргээ хүлээдэг” гэж Нобелийн шагналт эдийн засагч Роналд Коүз /1910-2013/ гэх эрхмийн хэлсэн, өдгөө судлаачдын татах дуртай алдарт эшлэл бий.

С.Баяр албан тушаалаа өгөөд явсан ч Хөрөнгө оруулалтын гэрээ үлдсэн. С.Баяраар улс төр дутаагүй ч Оюутолгойгүйгээр эдийн засгийг төсөөлөх аргагүй цаг үе тэндээс эхэлсэн байна. Оюутолгой төслийн хөрөнгө оруулалт, тэрчлэн нүүрсний экспорт 2010 оноос Монгоын эдийн засгийн том бүрэлдэхүүн хэсэг болж орж ирэв. Энэ нь 2012 он хүртэл үргэлжилсэн уул уурхайн хоёр дахь шатны тэлэлттэй ч давхцсаныг хэлэх үү. Экспорт жилдээ 37-40 хувь өсч, гадаадын хөрөнгө оруулалт 10 тэрбум ам.доллар боллоо. Нэг үгээр бол Монголын нийт эдийн засагтай тэнцэх хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт орж иржээ. Хамгийн гол нь 2009 онд дөрвөн тэрбум ам.доллар байсан эдийн засаг 2012 он гэхэд гурав дахин томорсон юм. Ийм том хэмжээний эдийн засгийг цаашид багахан валютын орлогоор хэрхэн удирдах вэ гэдэг том сорилт, бэрхшээл Монголд шинээр тулгарав. 
 

Ч.Сайханбилэгийн сорилт

Ерөнхий сайд С.Баяраас хойш Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хүртэлх улстөрийн үйл явдлыг бүгд мэдэх тул шууд товчильё. 

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд 2011 оны зургадугаар сард гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан, мөн ТЭЗҮ-ийг 2014 онд шинэчилсэн зэрэг олон өөрчлөлт С.Баяр, С.Баярцогт нараас хойш өрнөжээ.Тэдгээр өөрчлөлтүүдийн нэг нь Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед хөрөнгө оруулагчийн зүгээс Оюутолгойн хөрөнгө оруулалтын зардлыг2010 оны ТЭЗҮ-нд тусгаснаасаа нэмэгдүүлж оруулж ирсэн явдал байв. Энэ нь 2014 оны ТЭЗҮ буюу хөрөнгө оруулалтын нэмэлт зардлыг тооцоолсон баримт. Улмаар уг нэмэлт зардлыг олохын тулд олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 орчим тэрбум ам.долларыг зээлэх шийдвэрийг Ч.Сайханбилэг 2015 онд Дубайд очиж гаргажээ.

Уул уурхайн өсөлтийн үе 2012 он хүртэл үргэлжлээд шувтарч, эдийн өсөлт буурсаар 2015 онд 2.3 хувьд ирэв. С.Баярын үеийнхээс даруй гурав дахин томорсон эдийн засгийг өмнөхийн адил бага орлогоор удирдах боломжгүй байсан тул Ардчилсан намын Засгийн газрууд бонд гарган санхүүжилт татаж эхэлсэн. Тэдгээр санхүүжилтийнхээ ихэнхийг бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, аль томоохон гэсэн нийгмийн төслүүдэд зарцуулсан тул үр өгөөж нь орлого болон орж ирэх болоогүй байв. Чухам ийм өгөгдөл, шахалт дунд Ч.Сайханбилэгийн гарын үсэгтэй Дубайн гэрээ байгуулагджээ. 

“Рио Тинто”-гийн зүгээс оруулж ирсэн 2014 оны ТЭЗҮ-ээр нийт хөрөнгө оруулалтын зардал 2010 оны ТЭЗҮ-д тусгагдсанаас 85 орчим хувиар нэмэгдсэн байв. Нэмэгдсэн зардлын тодорхой хэсгийг босгохын тулд Дубайн гэрээ буюу олон улсын санхүүгийн байгууллагуудаас 4.2 тэрбум ам.долларыг зээлэх асуудлыг шийдвэрлэсэн Ч.Сайханбилэг өнөөдөр буруутгагдаж байгаа. С.Баярын “мутартай” Хөрөнгө оруулалтын гэрээ буруутгагдаж байгаа бол уггэрээний дараа, дараагийн нөхцөлүүдийг шийдвэрлэсэн үе, үеийн Засгийн газрууд мөн адил буруутгагдах нь логик. Харин тэд аль нэг талын лоббид автаж байсан уу, эдийн засгийнхаа нөхцөл байдалд хавчигдаж байсан уу гэдэг нь асуудал. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээ буруу байсан гээд уг төслийг одоо Монголын эдийн засгаас “тайрч” хаяна гэвэл өвдөлтийн шокийг нь бид тэсвэрлэхгүй хэмжээнд хүрсэн нь л маргаангүй байх.

Нийтлэлч З.Боргилмаа / BAABAR.MN/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө... Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхи... ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд ...
Top