x

Ц.Оюунгэрэл: Төрийн ордонд хүний амьд явах эрх зөрчигдсөн

УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Өнгөрсөн сарын 17-нд харамсалтай үйл явдал тохиосон. Та МОАН-ыг талийгаач Г.Батхүүтэй хамтран үүсгэн байгуулж байсан шүү дээ?

-Тийм ээ. Ойрд гунигт мэдээ олон сонсож байна. Манай талийгаач Д.Арвин, Г.Батхүү хоёр парламентад нэг ширээнд сууж байсан. Бие биеэ хөгжөөж, хошигнодог найзууд байлаа. 2016 онд бид УИХ-д хамт сууж байхад ардчиллын 25 жилийн ой тохиосон. Тэр ой нэг л нам гүм өнгөрсөн. Тухайн үед Г.Батхүү, А.Бакей бид хэд Монголын ардчилалд тэмдэглэх юм байхгүй юм уу. Бид ямар үнэ цэнэтэй зүйл бүтээсэн билээ. 

Сүүлийн 25 жилд ардчиллаас ямар сургамж авч, үнэт зүйл бүтээв гэж ярьж байгаад МоАН-ыг байгуулахаар болсон юм. Энэ санаачилгын гол зорилго нь ардчиллын үнэт зүйлийг хойч үедээ өвлүүлэн үлдээх, залуучуудад зааж сургах, гэгээрүүлэхээр архив үүсгэж өөрөөр хэлбэл, үнэт зүйлд консерватив хийх ТББ-ыг байгуулсан юм. Үүний дараагаар  ардчиллын 10 үнэт зүйлийг томьёолсон.

Хамгийн эхэнд бичигдсэн үнэт зүйл бол Монголын ардчилал тайван замаар ирсэн. Нэг ч цонх хагалаагүй маш тайван замаар ардчиллыг эхлүүлсэн. Нэгнийхээ амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд халдахгүйгээр хэл амаараа хоорондоо ярилцаад үүссэн асуудлаа шийддэг байх нь хамгийн үнэ цэнэтэй соёл юм. Энэ бүхэнд талийгаачтай хамтарч ажиллаж байлаа.

-Талийгаач өөрөө ардчиллын илэрхийлэл байсан даа?

-Түүний соёлын өвийг дээдэлсэн зан чанар нь ардчиллын үнэт зүйлийн нэг яах аргагүй мөн. Өөрөө морь уяадаг “Толин хул”-ыг дээдэлж ямар гоё дуу бүтээсэн билээ. Угаасаа соёлын өв, тэр дундаа ардчиллын үнэт зүйлийг  тээж, түгээн дэлгэрүүлэх чинхүү хүсэлтэй хүн юм гэдэг нь сэтгэл зүрхнээс нь харагдаж байсан. 1990 онд хэдэн залуус жагсаж байгаад ардчилал гэдэг юмыг хийсэн.

Одоо коммунизм байгуулсан ч болно хэмээн явцуу бодлоор савлаж болохгүй. Нэг үеийнхний бүтээсэн үнэт зүйлийг тодорхойлж дараагийн үедээ үлдээх зарчим дээр суурилсан байгууллага. Одоо ч энэ чиглэлд үйл ажиллагаагаа явуулсаар байна. Нөгөөтэйгүүр талийгаач маань АН-ын дэд даргаар томилогдоод байсан.

Бидэнд юу гэж захисан вэ гэвэл “Бид хоёр жил ардчиллын үнэт зүйлийн тухай ярилаа. Одоо энэ үнэт зүйлээ намынхаа үнэт зүйл болгоход хувь нэмрээ оруулж ажиллаарай” гэж хэлж байсан. Гэтэл үнэхээр харамсалтай зүйл боллоо.

-АН-ын зүгээс ОУПХ-нд хандсан. Та энэ асуудалд илүү анхаарч ажиллаж байна уу?

-Хэргийн нөхцөл байдал цагдаагийн эрх мэдлээс хэтэрсэн орчинд төрийн хамгаалалтай газар болсон учраас Монгол Улсын цагдаа, хууль хүчнийхэн хараат бусаар нөхцөл байдлыг тодорхойлоход хүндрэлтэй гэж бодож байна. Тиймээс ОУПХ-нд хандсан. Одоогоор тэр талаар албан ёсны хариулт ирээгүй байна.  Ямар ч байсан эхний ээлжинд бидний хүсэлтийг хүлээн авсан.

-Хандаж байгаа гол үндэслэл нь юу вэ?

-Хэрэв талийгаач гудамжид явж байгаад унасан бол хүн тааралдаад хамгийн түрүүнд түргэн дуудна. Дараа нь цагдаа дуудна. Гэтэл талийгаачийн энэ үйл явдлыг хамгийн түрүүнд харсан хүн хамгийн эхэнд Тагнуулын байгууллагыг дуудсан байдаг. Тэгээд цагдаа, эмчийг дуудсан юм билээ. Тэгэхээр энэ хүний амь насыг аврах үйл ажиллагаа дарааллаар бол хамгийн сүүлд явагдсан. Амь насыг аврах боломжгүй болсон хойно эмч ирсэнд их гомдолтой байна.

Эндээс ажиглахад хүний амь нас аврах үйлдлийн дэс дараалал яагаад алдагдсан бэ гэдэг асуулт гарч ирнэ. Үүнд эрх мэдэл саад болсон. Төрийн ордны хамгаалалттай, дархан цаазат дархлаатай, тагнуулын мэдэлд байдаг тэр орчинд эмчийг оруулах уу, үгүй юу гэдэгт зөвшөөрөл өгөх, авах гэсээр бүтэн цаг алдсан. Үүнээс ажиглахад монгол хүний үндсэн эрх болох хамгийн эхэнд биелэгдэж байх ёстой амьд явах эрх зөрчигдсөн.

Хамгийн түрүүнд, эрх мэдэлдээ үйлчлэх гэсэн дэс дараалал тогтжээ. Хүний амь эрсдэж байхад эмч дуудахаас илүүтэй тагнуулынханд хамгийн түрүүнд сонсгож байгаа нь хүний амьд явах эрхийн үнэт зүйл энд алга. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулиар олгосон хүний эцсээ хүртэл амьд явах эрх Төрийн ордонд олгогдоогүй. Үүнээс эхлээд энэ үйл явдал эргэлзээ төрүүлсэн. Ер нь цаашлаад хэргийн  шалгалт, мөрдлөг зөв явах уу гэдэгт эргэлзэж байна. Хэн, хэний өрөөгөөр орж шалгасан.

Хэн тэнд байсан гэх мэтээр асуудлууд ар араасаа  урган гарч байна. Эдгээрт хариулт өгөхөд Монголын цагдаа хүчин мөхөсдөж, хүч хүрэхгүй байна. Тэд одоо болтол мэдэгдэл хийж чадахгүй байна. Түүнчлэн задлан шинжилгээнд ар гэрийнх нь зүгээс хөндлөнгийн шинжээч, мэргэжлийн эмч оруулъя гэхэд хүсэлтийг нь хүлээж аваагүй, татгалзсан.

Зөвхөн эмч биш хүнийг оруулж болно гэсэн. Хөндлөнгийн гэрч оруулахад хүртэл мэргэжил, мэдлэгээр ялгаварлаж хязгаарлалт тавьж, хааж боосон үйлдэл гараад байгаа нь энэ хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадах уу гэдэгт эргэлзээ төрүүлж байна.

-ОУПХ улс орны парламентын гишүүдийн аюулгүй байдалд хэрхэн хандаж ямар шаардлага тавьдаг юм бол?

-Украинд парламентын ордон руу дайрч байсан тохиолдол бий. Харин  гишүүд танхимд бие биеэ дайрч, доромжлох үйл явдал аль ч улсад байдаг. Манайд ч байнга байж л байдаг. Гэхдээ амь насаа алдаж байсан үйл явдлын тухай сонсож байгаагүй. Яг энэ нөхцөл байдалд ОУПХ ямар байдлаар хандахыг мэдэхгүй байна. Бид ямар хариу ирэхээс үл хамаараад эрхийнхээ төлөө дуугарч байх ёстой. Дараа дараагийн парламентын гишүүдийн амь нас, аюулгүй байдлын баталгаа хэр хангагдах вэ гэдэг асуудал гарч ирнэ. 

Өнөөдрийн УИХ-ын гишүүдийн аюулгүй байдал ч яригдана. Төрийн ордонд дуртай хүн нь дураар дургихад ямар ч хариуцлага байдаггүй юм байна. Хяналтын камергүй юм байна гэсэн дүгнэлт газар авах юм бол хамгийн аюултай. Тиймээс ОУПХ-ноос ийм нөхцөл байдалд ямар арга хэмжээ авах ёстой, ямар дараалалтай тусламж үзүүлэх, шалгалтыг нь хэрхэн хийж гүйцэтгэх зэрэг зөвлөгөө, стандартыг нэвтрүүлж, хэрэгжүүлэх шаардлагатай.

-Яагаад ОУПХ-г онцолж хамгаалалт хүссэн юм бэ. Хэргийг мөрдөх үйл ажиллагаанд энэ чиглэлийн олон улсын байгууллагад хандах боломж байгаа байх л даа?

-Зөвхөн парламентын дархлаанд хамгаалалт хүсэж хандаж байгаа. Парламентын олон улсын стандартыг мөрдүүлэхээр хандаад байгаа юм. Төрийн ордонд хүний амь нас эрсэдсэн байхад хамгийн түрүүнд ирэх ёстой эмч, цагдаа хамгийн сүүлд ирсэн. Ерөнхий сайдын бүрэн мэдэлд байдаг төрийн тусгай хамгаалалтай байгууллагын мэдэлд тэр хүн амь насаа алдчихаад тэгтлээ яагаад удав. Ер нь ямар ч газар осол болсон хамгийн түрүүнд амь насыг нь л аврах, амьд байлгах эрхийг нь хангадаг биз дээ.

"Зууны мэдээ" сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top