x

“Тагнуулчдын” хар тамхины хэргийг нууцын зэрэглэлтэй хэлэлцэв

Өчигдөр УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо хаалттай хуралдав. Хуралдаанаар Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатарын мэдээллийг сонслоо. Хуралдааны дараа Байнгын хорооны дарга Т.Аюурсайхан “Сүүлийн арах гаруй жилд хар тамхины хэрэгт холбогдсон дипломатуудын талаар мэдээлэл сонслоо. Арга хэмжээ авахгүй бол болохгүй болсон байна. УИХ, ҮАБЗ-д танилцуулна” гэв.

Өнгөрөгч тавдугаар сард Туркийн Станбул хот дах манай Дипломат төлөөлөгчийн газрын Дэд консул нь жолоочийн хамт их хэмжээний (70 кг героин, гурван сая евро гэдэг тоглоом биш шүү дээ) хар тамхи тээвэрлэж яваад ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагынханд “гардуулсан” билээ. Хэрэг гарснаас хойш сарын дараа буюу зургадугаар сарын 3-ны өдөр ГХЯ хэргийн холбогдогчдын нэрийг нууцлан мэдээлэл хийсэн.

Олон нийт болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүд үүнийг “ГХЯ дипломат албан хаагчдын холбогдсон гэмт хэргийг нуун дарагдуулсан” хэмээн буруутгасан (үүнээс зургаан сарын өмнө нь мансууруулах үйлчилгээтэй эм, эмийн бэлдмэл хууль бусаар тээвэрлэж яваад саатуулагдсан Эрхүүгийн консулын талаар ч бас мэдээлээгүй өнгөрсөн) бөгөөд хариуд нь Д.Цогтбаатар сайд “1992 оноос хойш хар тамхи болон бусад гэмт хэрэгт холбогдсон дипломат албан хаагчдын талаар УИХ-д мэдээлэл хийнэ” гэсэн билээ. "Би үхэхээр чи үх, ганцаараа үхэхээр олуулаа үх" болсон хэрэг. 

Тэр тусмаа “Өнгөрсөн оны сүүлчээс энэ талаар мэдээлэл аваад Европын улсуудтай хамтарч ажилласны үр дүнд хэргийг илрүүлсэн” гэх Гадаад хэргийн сайдын мэдэгдэл ("Үндэсний шуудан" сонинд өгсөн ярилцлага) бүр ч их анхаарал татна. Монгол Улс хар тамхины улс дамнасан сүлжээнд нэгэнт оржээ, түүнийг илрүүлэхийн тулд Гадаад хэргийн сайд нь гаднын тусгай алба, хууль хяналтынхантай хамтарч ажиллажээ гэж ойлгохоор байлаа. 

Үнэндээ бол Гадаад хэргийн яамны Консулын газрын дарга “Хувь хүний нууцтай холбоотой тул хэргийг шалгаж дуустал нэрийг нь нууцлана” хэмээн мэдэгдсэний маргааш ТЕГ-ын Тамгын дарга Э.Эрдэнэ дахин нэг "сюрприз" барьсан нь хэргийн холбогдогчдын нэр усыг зарлаад зогсохгүй “Б.Баттүшиг нь манайд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэсэн” хэмээн зарласан билээ. Ингээд Дэд консулыг буруутгаж байгаа “хар тамхи тээвэрлэсэн” хэрэг дээр “тагнуул хийсэн” хэрэг нэмэгдэх нь тэр. Дэд консулаар томилсон нь халхавч байжээ гэсэн үг. 

Тагнуулчдаа барьж өгдөг тагнуулын дарга ганц манайд л байдаг. Өөрийн улсын иргэнийг гадаад улсын шорон луу өөрийн санаачилгаар илгээдэг Гадаад хэргийн сайд ч гэсэн манайд л байна. "ХБНГУ-тэй эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээгүй учраас тус улсын хуулиар хэргийг шийдвэрлэнэ" гэх арынх нь тайлбар бүр ч гаажтай. Хэрэг үйлдэхээс нь өмнө дуудаж авчираад өөрийн улсын хуулиар шийдвэрлэж болохгүй байсан хэрэг үү? Ингэхэд энэ хоёр хүн аль улсад хүчин зүтгээд байна аа. 

Б.СЭМҮҮН

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (5)

  • н (103.229.120.72)
    Тагнуулийн байгууллагад өөрчлөлт хийж цэвэр хүмүүс тавихгүй бол болохгүй болжээ
    2019 оны 06 сарын 16 | Хариулах
  • Болдоо (202.9.43.55)
    Тагнуулын ажилтнаа консулын халхавчаар явуулаад тамхинаас нь хувь хүртдэг сүлжээ шүү дээ!
    2019 оны 06 сарын 15 | Хариулах
  • би (202.126.88.237)
    хэн зарлах хэнтэй шалгах нь ямар хамаатай юм баригдсан л бол болоо шд шорондоо хат
    2019 оны 06 сарын 14 | Хариулах
  • Mad (103.229.120.195)
    Tagnuuliin darga n ilchilej bga uym bn shudraga es
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
  • Хуц (46.114.35.52)
    Хүрэлсүх пиздугийн шууд удирдлага хяналт дор хийгдэж байгаа бузар хар тамхинб ажиллагаа шүү дээ!!!
    2019 оны 06 сарын 13 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Уржигдар 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 2026-09-04 Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 2026-09-04 Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 2026-09-04 Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 2026-09-04 Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 2026-09-04 ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 2026-09-04 Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 2026-09-04 Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 2026-09-04 "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 2026-09-04 Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 2026-09-04 ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 2026-09-04 Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Венецийн кино наадам эхэллээ Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө...
Top