x

Чөлөөтийн тамирчид Европт бэлтгэл хийж байна

Монголын чөлөөт бөхийн баг тамирчид Европын улсуудад хамтарсан бэлтгэл хийж байна. Энэ долоо хоногт Польшид сэргэлтийн бэлтгэл хийж эхэлсэн шигшээ багийнхан ирэх долоо хоногоос ОХУ, Туркийг зорихоор болжээ. Эрэгтэй баг Сочи хотод ОХУ-ын шигшээ багтай бэлтгэл хийх бол эмэгтэйчүүдийг Туркийн шигшээ баг хүлээж байна. Баг тамирчид энэ сарын сүүлээр эх орондоо ирэх аж.

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ ирэх есдүгээр сард Казахстаны нийслэл Нур-Султан хотод болох билээ. Монголын чөлөөт бөхийн холбооноос шигшээ багийг өнгөрөгч зургадугаар сард бүрдүүлж, улсын аварга болсон тамирчид шууд Казахстаныг зорих эрхтэй болсон. Тиймээс шигшээ баг наадмын дараа олон улсын цугларалтыг эхлүүлж, эдгээр өдрүүдэд Европын орнуудад хамтарсан бэлтгэл эхлэв.

Шигшээ багийнхан өнгөрөгч долоо хоногт "Poland Open" Олон улсын тэмцээнд оролцож,  хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн билээ.

Ирэх есдүгээр сард Казахстаны Нур-Султан хотод эхлэх “Токио 2020” Олимпийн наадмын эрхтэй ДАШТ-д оролцох Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулъя:

ЭРЭГТЭЙ:

  • 57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр
  • 61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга
  • 65 кг: Төмөр-Очирын Тулга
  • 70 кг: Ганзоригийн Мандахнаран
  • 74 кг: Занданбудын Сумъяабазар
  • 79 кг: Доржваанчигийн Гомбодорж
  • 86 кг: Оргодолын Үйтүмэн
  • 92 кг: Баатарын Нямбаяр
  • 97 кг: Өлзийсайханы Батзул
  • 125 кг: Доржхандын Хүдэрбулга

 ЭМЭГТЭЙ:

  • 50 кг: Цогт-Очирын Намуунцэцэг
  • 53 кг: Мөнхбатын Пүрэвтунгалаг
  • 55 кг: Бат-Очирын Болортуяа
  • 57 кг: Сүхээгийн Цэрэнчимэд
  • 59 кг: Баатаржавын Шоовдор
  • 62 кг: Энхбатын Гантуяа
  • 65 кг: Хүрэлхүүгийн Болортуяа
  • 68 кг: Соронзонболдын Батцэцэг
  • 72 кг: Банзрагчийн Оюунсүрэн
  • 76 кг: Очирбатын Бурмаа нар өрсөлдхөөр болжээ.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг Өчигдөр 12 цаг 44 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Венецийн кино наадам эхэллээ
Top