Нийгэм

Ханын материалд орон сууц барих газрын 90 гаруй хувийг чөлөөлжээ
Орон сууцны барилгыг 2025-2029 онд хоёр үе шаттай барих юм. Эхлээд 12.6 га талбайд 1800 айлын орон сууц, дараа нь 1200 айлын орон сууцыг 8.1 га талбайд барина.
2025-08-18

Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн баримт бичгийг боловсруулж байна
Монгол Улсад 2024 оны жилийн эцсийн байдлаар нийт 1.3 сая орчим тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагийн 59.5 хувь нь Улаанбаатар хотод зорчиж байна.
2025-08-18

2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын нэгдүгээр ангид хөгжлийн бэрхшээлтэй 1060 хүүхэд элсэн суралцана
2024-2025 оны хичээлийн жилд сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд 2150 (хөгжлийн бэрхшээлтэй) хүүхэд хамрагдаж байсан байна. Харин 2025-2026 оны хичээлийн жилд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид хөгжлийн бэрхшээлтэй 1060 хүүхэд элсэн суралцана.
2025-08-18

Энэ онд нийслэлийн боловсролын салбарт 139 сургууль, цэцэрлэгийн барилгын ажлыг эхлүүлээд байна
20 сургууль, цэцэрлэгийг энэ онд багтаан ашиглалтад оруулахаар ажиллаж, нийт 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм.
2025-08-18

Улаанбаатар хотод нүхэн гарц барих ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд Таван шарын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, “Хермес” төвийн төмөр замын зоорь, Нарантуул захын дөрвөн замын уулзвар гэсэн дөрвөн байршилд нүхэн гарц байгуулах төслийг хэрэгжүүлж байна.
2025-08-18

Чингис хаан ОУНБ руу нийтийн тээврийн хэрэгсэл 24 цагийн турш үйлчилнэ
БНХАУ-ын “Yutong Bus” компанид үйлдвэрлэсэн “ZK6117H” загварын их багтаамжийн 7 автобусаар Х:19 “Сүхбаатарын талбай-Чингис хаан ОУНБ”, Х:20 “5 шар-Чингис хаан ОУНБ” чиглэлд иргэдэд үйлчилж байна.
2025-08-18

Өвөрхангай аймгийн прокурорын газраас эрх бүхий албан тушаалтнуудын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгажээ
Өвөрхангай аймгийн прокурорын газраас тус аймгийн Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнуудаас 2025 оны эхний хагас жилийн байдлаар хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг шалгаж, хууль буруу хэрэглэж зөрчлийн холбогдогч нарын эрхийг зөрчсөн зөрчлийг илрүүллээ.
2025-08-18

Ажилгүйдлийн түвшин жилийн дотор 0,3-1,4 нэгж хувиар өсчээ
Ажилгүй иргэдийн тоо энэ оны хоёрдугаар улиралд 2024 оны мөн үеийнхээс 16.2 мянга, цаг хугацаанаас хамаарсан бүрэн бус хөдөлмөр эрхлэгч 5.5 мянга, боломжит ажиллах хүч 3.6 мянган хүнээр багасжээ.
2025-08-18

Аюулт үзэгдэл, ослын 61 удаагийн дуудлагаар 55 иргэний амь насыг авран хамгаалжээ
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 55 иргэний амь насыг авран хамгаалж, тусламж үйлчилгээ үзүүлж ажилласан байна.
2025-08-18

Нийслэл өвөлжилтийн бэлтгэлдээ 6.2 тэрбум төгрөгийн нэмэлт санхүүжилт гаргалаа
Нэмэлт хөрөнгөөр 11 сургуулийн гадна шугам сүлжээ, 9 цэцэрлэгийн шугам сүлжээний засварыг эхлүүлээд байна. Мөн 7 эмнэлгийн гадна шугам сүлжээ, 8 эмнэлгийн дотор засварын ажлыг гүйцэтгэхийн зэрэгцээ нийт 20 уураар халдаг дулааны зуухыг шинэчлэхээр болжээ.
2025-08-18

Мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, хадгалсан этгээдүүдийг илрүүллээ
Наймдугаар сарын 17-ны орой 20 цаг 20 минутын үед Дорноговь аймагт байрлах нэгэн буудлын өрөөнд бүлэг хүмүүс мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэж байж болзошгүй талаар дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
2025-08-18

Усны тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт явуулж байна
Салбарын улсын ерөнхий байцаагчийн баталсан 01/07 дугаартай удирдамжийн дагуу ус, рашаан ашиглалт болон усан сан бүхий газар, хүн амын онцгой болон энгийн хамгаалалтын эрүүл ахуйн бүсийн дэглэмийн хэрэгжилтийн байдалд улсын хэмжээнд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдэж байна.
2025-08-18

Олон нийтийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хяналт шалгалт хийжээ
Шатахуун тээвэрлэж явах үед гарч болзошгүй осол, гал түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор шалгалтыг хийж энэ нь иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахад чиглэлээ.
2025-08-15

Улсын хэмжээнд 78189 хүүхэд нэгдүгээр ангид элсэн суралцана
Нийслэлийн хэмжээнд ерөнхий боловсролын 1 дүгээр ангид элсэх хүүхдийн бүртгэлийг сургуулийн элсэлтийн комисс 60.9 хувьтай хянаж баталгаажуулсан байна.
2025-08-15

Ховд аймгийн хөдөөгийн сумдад хадлан бэлтгэх ажил ид өрнөж байна
Ховд аймгийн олон суманд малчид, иргэд энэ сарын 5-наас хадлан бэлтгэх ажилдаа оржээ. Гол хадлангийн бүс нутаг болох Булган, Буянт, Мянгад суманд өвсний гарц дунд зэрэг байгаа бол Ховд, Эрдэнэбүрэн суманд харьцангуй тааруу үнэлгээтэй байна.
2025-08-15

Нийслэлийн төвийн 6 дүүргийн 51 байршилд 139 ТҮЦ-ийг нүүлгэн шилжүүлж байна
Нийслэлийн төвийн зургаан дүүргийн хэмжээнд нийт 1278 ТҮЦ-ийг нүүлгэж, зам талбайг чөлөөлсөн бөгөөд цэвэрлэгээ, ариутгалыг хийсэн.
2025-08-15

Баруун 4 замаас саппорогийн уулзвар хүртэлх явган хүний зам эвдэрчээ
Баруун 4 замаас Саппорогийн уулзвар хүртэлх явган хүний замын ажил үндэсний үйлдвэрлэгч ТАСО ХХК-ний гүйцэтгэлээр хийгдэж байгаа ч наймдугаар сарын 13-ны шөнийн 23:00 цагт шинэ хучилтын хэсэгт хүнд даацын хоёр машин орж, явган зам эвдэрсэн явдал гарлаа.
2025-08-15

Нийтийн тээврийн чиглэлд өөрчлөлт орж, хоёр шинэ маршрут нээгдлээ
Нийтийн тээврийн хэрэгслийн хүлээгдлийн хугацааг багасгах, иргэдийн зорчих эрэлт хэрэгцээг хангах, үйлчилгээний хүртээмжийг сайжруулах зорилгоор дараах чиглэлүүдэд өөрчлөлт оруулж, шинэ чиглэлүүдийг нээх бэлтгэл ажлыг хангажээ.
2025-08-15

Долоодугаар сард бүртгэгдсэн зөрчил 35.6 хувиар буурчээ
Улсын хэмжээнд 2025 оны долоодугаар сард нийт 246,022 зөрчил бүртгэгдсэн нь өнгөрсөн зургаадугаар сараас 35.6 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
2025-08-15

Монгол улс НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд цагдаагийн баг илгээх бэлтгэл хангаж байна
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Л.Мөнхтүшиг НҮБ-ын Цагдаагийн зөвлөх, комиссар Файзал Шахкарыг энэ өдөр хүлээн авч уулзлаа.
2025-08-15
