x

Славой Жижек: “Жокер” киноны зорилт болон хандлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй

-Славой Жижек шинэхэн “Жокер” киноны талаар-

Славой Жижек нь 1949 онд Югославийн Льюблянад төрсөн одоогийнхоор Словенийн Философич, соёлын онолч бөгөөд түүний ажлууд нь Психоаналитик, политик болон поп културын өнгө аястай. Жижекийн онолын мэдлэг мөн түүний бусдыг асаасан аяс мөн “алъя гэсэн” хөгжилтэй зан нь түүнийг алдартай Барууны олон нийтийн сэхээтэн болгосон гэмээр. Жижекийг “Хамгийн Аюултай Философич” гэдэг билээ.

"Чапо Трап Хауз" дахь ярилцлагандаа Жижек "Жокер" киноны талаар Жим Керригийн тоглосон “Маск” болон Кристоффер Ноланы найруулсан Бетмэн Харанхуйн баатрууд гэх кинотой харьцуулсан өөрийн онцгой перспективээ хуваалцсан билээ.

-Та саяхан нээлтээ хийсэн “Жокер” филмийг үзсэн үү?

-Гэмт хэргийн активуудад гүнзгүй нэвтрэх байх шүү, би хараахан үзэж чадаагүй байна. Учир нь би ёс зүйн зарчимтай (энд Жижек жаахан даажигнасан болов уу). Манай улс маш ядуу, танай ерөнхийлөгч манай улсыг “ жорлонгийн нүх шиг улс” гэх байсан болов уу (shithole of a country). Иймээс бид байнга идэвхитэйгээр “пайратлах” замаар контентуудыг татдаг ба хэн ч үүнийг хянадаггүй. Учир нь бид холбогдох том корпорациудын анхаарлыг татддаггүй, иймээс би ч гэсэн “Жокер” ийн шинэхэн сайн чанартай хувилбар “пайрат” сайтуудад тавигдахыг хүлээж сууна.

Гэвч би энэхүү киноны талаар уншсан, энэ нь намайг тухайн филмийн талаар бодлоо хэлэхийг зогсоохгуй болов уу. Би критик хийж бичсэнкинонуудынхаа тал орчмыг огт үзээгүй, яг ийм нөхцөлд намайг “Хегэлийн Идеалист” гэх байх. Аливаа киноны талаар уншаад надад тодорхой “идей” төрдөг. Үүний дараа би тухайн киног үзэхээсээ эмээдэг, надад анх төрсөн “идей”-г булингартуулчих вий гэж. Жишээ нь би “Хар Ирвэс” киног үзэлгүйгээр уншаад критик  хийчихсэн, энэ маань хүмүүст их хүрсэн.

“Жокер” кино руугаа буцацгаая. Гол дүрийн жүжигчин маш сайн байсан бла бла, энэ бүгд тийм ч ач холбогдолтой биш. Харин тухайн филмийн зорилт болон санааг ярилцацгаая. Хэрвээ би зөв ойлгосон бол Жокер филм нь гол дүрийн баатрын социал психлогийн “генесисийг” гаргаж ирэх гэж оролдсон гэмээр. Тухайлбал, түүний хөөрхийлөлтэй нөхцөл байдал болон бусад жокерийг бүтээсэн хүчин зүйлүүд. Гэвч миний бодлоор энэхүү “негатив” супер баатруудыг ойлгох гэж оролдох, тэднийг өрөвдөх нь өөрөө буруу хандлага байх.

Мэдээж тэр ямар нэг хүчин зүйлсээс шалтгаалж муу болж хувирсан гэх ч, жокерийнх шиг зовлонтой амьдарсан “мажорити” буюу ихэнх хүмүүс жокер болж хувиралгүйгээр хүнд хэцүүг давж гарч ирдэг байх. Би энд Ханнибал Лектерийн хэлснийг ишлэе.

Цагдаагийн психлогичид Ханнибалаас “ чамд юу тохиолдсон болоод чи ийм болж хувирсан юм бэ” гэж асуухад тэрбээр “Надад юу ч тохиолдоогүй ээ, харин би хорвоод тохиолдсон юм” гэв.

Буцаад Жокер руугаа орцгооё, Нэгдүгээрт:

Кристоффер Ноланы найруулсан, андуураагүй бол түүний 2 дахь Бетмэнтэй филмд Жокер өөрийнхөө түүхийг хүмүүст янз бүрээр хоорондоо авцалдаагүй олон янзаар ярьдаг. Тухайлбал ааваасаа болж тэр жокер болсон, эсвэл аав нь огт хамаагүй, харин хайртай хүнээсээ болж жокер болсон бла бла. Тэгэхээр миний бодлоор энэхүү фильмээс “муу залуус” ямар ч шалтаг хэлж мэднэ гэдгийг харж болно, магадгүй энэ филм анхнаасаа тэгж зорьсон ч байж болох. Ийм учраас би энэ хандлагад итгэдэггүй, мөн үнэлдэггүй.

Хоёрдугаарт, Жокер яагаад сайн Марксист гэдгийг харуулахыг оролдъё/инээв/:

Жокерийг бид маскаар нь л “Айдэнтифай” буюу таньж үнэлдэг. Бид маскны ард ямар хүн байгааг төдийлөн сонирхдоггүй. Тэгэх нь ч буруу бөгөөд би энэ муухай тоглоомыг тоглодог хүмүүст дургүй (маскны ард ямар сайн хүн нуугдаж байсныг харуулах оролдлогыг хэлж байна). Учир нь яг энэ замаар л бид харгис диктаторуудыг гаргаж ирдэг байх.

Жишээг хэнээр ч татаж болно. Гитлер ч гэсэн жаахан хүүхдэд их хайртай, нохойгоо сайн халамжилдаг л байсан, ямар ч муу хүнд жаахан ч гэсэн сайхан сэтгэл зүрх байдаг. Гэвч бид үүнд хууртаж болохгуй. Үнэн чиний Масканд л байгаа, үнэн чиний үйлдэж буйд л бий.

Миний Психоаналитикийн багш Жак Лакан одоо амьд сэрүүн биш л дээ, түүний талаар миний дуртай сонирхолтой баримт байдаг. Лакан зөвхөн ажилдаа төвлөрсөн хүний дүрд тоглодог байсан, харин сүүлд нь би түүнийг сайн мэддэг хүмүүстэй уулзаад “Хувийн амьдралдаа илүү хөгжилтэй амьд хүн байсан биз дээ” гэж асуухад тэд үгүй гэж хариулсан билээ. Ингээд би Лаканыг хувийн амьдралдаа ч нөгөө ажилдаа бүрэн төвлөрсөн Лакан байсныг мэдсэн юм.

Дахиад цааш нь лавшруулцгаая:

Политикал коррект мултикултуралистуудын ярьдагаар “Бидний дайсан бол бидний ойлгоогүй хүмүүс л байдаг юм” гэх стетмэнттэй би огт санал нийлдэггүйгээр барахгуй миний уурыг их хүргэдэг(Жижек политикал корректнессийг эсэргүүцдэг мөн цөөн биш удаа тухайн стетмэнтийг няцаасан). Тэднийхээр бол бид “Майн Кампф”-ийг хангалттай уншсан бол Гитлер бидний найз байх байж л дээ.

Яг иймээс би “Жокер” киноны зорилт болон хандлагыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Би юу гэх гэсэн бэ гэхээр бидний өөрөө өөрсдийнхөө талаар ярьдаг түүх ихэнхидээ хуурамч байдаг, үнэн бидний үйлдэлд л байдаг. Жишээ нь миний экс эх орон Югославт маш их “этник” гэмт хэргүүд болон “этник” цэвэрлэгээ явагддаг байсан. Үүний углуургад “поет”-ууд, эсвэл шашны номлол, эсвэл тэргүүнүүд л байдаг байсан. Учир нь хүмүүс шууд директээр “муу” байж  чаддаггүй энэ нь маш хэцүү (яг жокер шиг тэдэнд заавал “генесис” буюу муу байх шалтгаан хэрэгтэй гэсэн утгыг илэрхийлсэн болов уу).

Стив Вайнберг гэх “квантум космологч”-ийн хэлснээр “Шашингүйгээр муу хүмүүс муугаараа, сайн хүмүүс сайнаараа л байх байсан. Зөвхөн шашин л сайн хүнийг муу үйл хийлгэж чадна”. Иймд би энэ филмтэй санаа нийлэхгүй.

Кристоффер ноланы Бетмэн рүү буцацгаая:

Жокерийн тавьсан шаардлага нь “Бетмэн багаа хуулан хаятал би гэмт хэрэг үйлдсээр байна” гэжээ. Энд Жокер Бетмэнийг хэн гэдгийг илчлэх гээгүй, харин Бетмэний хүч нь түүний баганд байгаа, өөрөөр хэлбэл Бетмэний хүч түүний “Айдэнтити” гэмээр, иймээс Жокер Бэтмэн гэх “айдентити” руу л дайралт хийж буйгаар филм өрнөдөг.

Миний дуртай жүжигчин болох Жим Кэррийгийн тоглосон Маск филм жинхэнэ амьдрал дээрээ сулбагардуу залуу маскаа зүүснээр хэрхэн хүүхэлдэйн баатар шиг болж буйг харуулдаг, энд миний том догма бол “Баганд илүү их үнэн бий”.

Жокерийн “Каунтер” филм болох Анбрекабль (unbreakable) филмд “багийг” болон “багны” ард хэн байгааг биш, харин супер баатар гэдгээ хүлээн зөвшөөрөхийг хүсэхгүй. Мөн энэ супер хүчийг эсэргүүцээд байгаа залуугийн талаар гарна, энэ филмийн санаа нь маш сонирхолтой байгаа биз. Харин Жокер филм эсрэгээрээ хуучинсаг “генэсис” болох “түүнд яг юу тохиолдоод тэр жокер болчихов оо, түүнийг ойлгоцгооё” гэх хандлагатай байгаа нь надад таалагддаггүй.

*Генесис - аливаа зүйлийг үүсгэгч хүчин зүйл.

*Пайратла - хулгайгаар контентуудыг татуулдаг сайт болон бусад соурсууд

*Айдентити - аливаа хүн эсвэл юмсын тодорхойлох хүчин зүйл

*Маск - баг

*Догм - ауторитер хүчний тулгасан үнэний итгэл үнэмшил, зарчим. Жишээ нь шашин бол догматик.

Орчуулсан З.Төгөлдөр

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 2 цаг 3 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна 22 цаг 55 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Өчигдөр 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Өчигдөр 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Өчигдөр 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Өчигдөр 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Өчигдөр 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Өчигдөр 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Өчигдөр 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Өчигдөр 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Өчигдөр 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Өчигдөр 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top