x

BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ

/new-science.ru/. Буд гаригийг (Меркури) судлах зорилгоор хөөргөсөн BepiColombo гэдэг автомат сансрын хөлөг Наранд хамгийн ойр орших гаригийг чиглэн бараг 8 жилийн турш ниссэний эцэст пүрэв гаригт түүний судалгааны хоёр аппаратнаас Mercury Transfer Module /МТМ/ тээвэрлэгч модулийг салгах гэж байна.

BepiColombo хөлгийг Европын сансрын агентлаг (ESA) болон Японы сансрын агентлагийн (JAXA) хамтарсан хөтөлбөрийн хүрээнд 2018 оны 10 дугаар сард хөөргөжээ.

Модулийг салгах нь нарийн төвөгтэй ажиллагааны эхний үе шат бөгөөд энэ оны 11 дүгээр сард Европын Mercury Planetary Orbiter (MPO) ба Японы Mercury Magnetospheric Orbiter (Mio) аппаратууд Буд гаргийн тойрог замд хамтдаа орох ёстой. Улмаар 12 дугаар сард хоорондоо салж, тус тусын тойрог замд орох юм. Харин бүрэн хэмжээний BepiColombo хөтөлбөр 2027 оны 4 дүгээр сараас хэрэгжиж эхлэх бөгөөд үүнээс өмнө судалгааны төхөөрөмжүүдийг нарийвчлан шалгаж, Буд гаргийн дүрс хэлбэрийг нарийн тодорхойлж, судалгааны өгөгдлүүдийг цуглуулна.

Наранд хамгийн ойр орших Буд гаргийн тойрог замд орохын тулд сансрын хөлөг нь Наранд ойртохын хэрээр өөрийн тойрог замын энергийг нэлээд багасгах ёстой. Гаргуудын дундуур 8 жилийн турш нисэхдээ уг сансрын хөлөг таталцлын маневруудыг олонтоо хийж, траектори ба хурдаа байнга өөрчилж байв.  Чухам ийм учраас BepiColombo эцсийн зорилгодоо ойртож буй энэ үед бүхнийг маш нарийн тооцоолох шаардлагатай.

3-ны өдөр явагдах МТМ-ийг салгах ажиллагааг Германы Дармштадт хот дахь Европын Сансрын агентлагийн Нислэгийг удирдах төвөөс хянана. Энэ үед BepiColombo хөлөг Дэлхийгээс 200 орчим сая км-ийн зайд холдсон байх бөгөөд салгаснаас хойш цаг хагасаас 2 цагийн дараа түүнээс дохио ирэх ёстой.

Тээвэрлэгч модулиасаа салсны дараа MPO, Mio аппаратууд хамтдаа Буд гаргийг чиглэн нисэх бөгөөд  Европын MPO аппарат нь Буд гаргийн гадаргуу, бүтэц, хүрээлэн буй орчныг судлах бол Японы Mio аппарат түүний соронзон бүрхүүлийг тандах ажээ.  

Дээр дурдсанчлан, 11 дүгээр сард хоёр аппарат хамтдаа Будын тойрог замд орох ба 12 дугаар сард бие биенээсээ салах ёстой.  

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна 17 цаг 30 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ 17 цаг 34 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ 17 цаг 39 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий 18 цаг 40 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ 20 цаг 24 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна 20 цаг 51 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа 20 цаг 58 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ 21 цаг 16 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна 21 цаг 17 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ 22 цаг 12 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас Уржигдар 18 цаг 35 мин Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ Уржигдар 14 цаг 29 мин Венецийн кино наадам эхэллээ Уржигдар 14 цаг 24 мин Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт Уржигдар 13 цаг 23 мин ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна Уржигдар 12 цаг 20 мин Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Уржигдар 12 цаг 07 мин Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа Уржигдар 11 цаг 35 мин Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна Уржигдар 11 цаг 29 мин Гурван бамбарууштай баавгайг суурьшлын бүсээс холдуулав Уржигдар 11 цаг 16 мин Рустам Набиев Уфагийн марафонд оролцоно Уржигдар 11 цаг 13 мин
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Өнөөдөр сондгой дугаараар төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөө...
Top