x

Эмч, сувилагч нар жагсч, Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Эмч, сувилагч нар өнөөдөр хөдөлмөрлөх эрхээ шаардаж жагслаа. Жагсаалд 294 эрүүл мэндийн байгууллагын 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл болсон эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов. Нийслэлийн  болон орон нутгийн бүх шатны эмнэлгүүдийн нийт 8,300 төлөөлөл оролцлоо.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 50 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Үүнээс өнөөдрийн жагсаалд 19 мянга нь санал нэгджээ. Жагсаал зөвхөн нийслэлд биш, 21 аймагт нэгэн зэрэг болж өндөрлөв.

Өмнөх жагсаал цуглаанаар зохих шаардлагуудыг УИХ, Засгийн газарт хүргүүлж,  эмнэлгийн ажилтнуудын цалин, хөдөлмөрийн үнэлэмж, хүний нөөцийг нэмэгдүүлэх гэсэн шаардлагуудыг тавьж байсан хэдий ч аль нь ч биелээгүй гэж үзэж дахин шаардлага хүргүүлэхээр өнөөдрийн жагсаалыг зохион байгуулжээ. Өнөөдрийн жагсаалын гол цөм нь сувилагчид байв. Ажилгүйдээ жагсч байгаа юм биш, авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүй байна хэмээн тайлбарлажээ. Улмаар Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дөрвөн шаардлага тавив.

Тэд “Сувилагч робот биш”, “Цаг наргүй зүтгэсэн сувилагчдад эрүүл эрхтэн алга”, “Сувилагч бид стандарт бус хөдөлмөр эрхэлж байна”, “Сувилагч өглөө цагтаа буудаггүй, өвдөж, ядарч, шантарч, халширч байна”, “”Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна” гэсэн уриа лоозон барьж жагсаалд оролцлоо. 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан шаардлага хүргүүлж байгаа юм.

Шаардлагад:

 -Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

-Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, орон тоог 9,000-р нэмэгдүүлэх, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах

-Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлс олгохыг шаардаж гурав хоног буюу 72 цагийн хугацаа өгөв.

Хэрвээ шаардлагуудыг тогтсон хугацаанд багтаан шийдвэрлэхгүй бол хуулийн дагуу ажил хаяхаа мэдэгдэв. 

Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад 72 цагийн хугацаатай албан шаардлага хүргүүлж тодорхой шийдэлд хүрэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.70.34.78)
    odoo bagsh nar jarsaj, ter tsogzolmaa gej baliar avgaig ogtsruulah heregtei. ter avgai bolovsrolyn yamaar toglood duuslaa. tsogzolmaa bol tenegiin deed teneg bugood asar haranhui buduuleg bolvsrolgui emee gedgee udor ireh tusam medruulseerbaina. ene avgai udahgui unana daa
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top