x

Гадаадаас ирсэн иргэд өөрсдийн зардлаар 14 хоног тусгаарлагдана

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу хариу нь сөрөг гарчээ. Мөн олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүнийг гуравдугаар сарын 7-нд ажиглалтад авсан бөгөөд эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй байна. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна.

Мөн гуравдугаар сарын 8-нд Япон улсаас ирсэн хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлажээ. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байна. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Япон, Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгос дахь Монгол Улсын ЭСЯ-нд 120 гаруй иргэн буцах хүсэлт гаргажээ. БНХАУ, Япон, Солонгос, Итали, Иран улсаас ирэх гадаад иргэнийг хүлээн авахгүй. Харин Монгол Улсын иргэн 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журмыг мөрдөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад орноос ирсэн иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй байх зэргээр хүндрэл учруулсан. Япон, Солонгос улсаас ирэх иргэд Москвагаар дамжин эх орондоо ирэх боломжтой.

БНСУ-д ажиллаж сурдаг иргэдийн хувьд визний хугацаа хэтэрсэн асуудал бий. Энэ чиглэлээр бид ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Солонгос улсаас оюутнуудын визийг сунгах боломжтой гээд хоёр тал тохирчихсон.

Нэгдүгээрт, тус улсад сурахаар болоод, визээ авсан ч явж амжаагүй оюутнууд байгаа. Эдгээр оюутан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд хандах боломжтой. Хоёрдугаарт, амралтаараа ирчихээд буцаж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд, сургуулиараа дамжуулан цагаачдын албанд хандаж визээ сунгуулах боломж нээлттэй. Тиймээс оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйлгүй.  Гэрээт ажилчдын хувьд ч гэсэн визийг нь сунгах боломжтой. Хамгийн хүндрэлтэй нь 90 хүртэлх хоногийн визтэй очсон иргэдийн асуудлаар бид Солонгосын талтай хэлэлцээр хийж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.36)
    хятадаас ч биш солонгосоос ч биш францаас чирээд ирж байгаа юм бишүү
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.68)
    Сүүлдээ өвчнийг бизнес болгохоор шийдэв үү? Карантинд орж байгаа хүмүүс эрүүл мэндийн даатгалтай бол даатгалаас яагаад мөнгийг нь төлж болохгүй байгаан бээ?
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top