x

Н.Гэрэлт-Од: Оношлуур үйлдвэрлэгч орноосоо хамаараад янз бүрийн үнэтэй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж, коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурын асуудлаар мэдээлэл өглөө.

Иргэн Ж.Амарсанаа Эрүүл мэндийн байгууллагууд COVID-19 халдварын оношлуурыг өндөр үнээр худалдаж авч байгаа талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас мэдээлэл өглөө. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Бид тангараг өргөсөн эмч нар. Хэн нэгний өвчин зовлон дээр дөрөөлж нэр хүнд, ашиг орлого олох сонирхол бидэнд байхгүй. Эрүүл мэндийн салбарын 52,400 албан хаагч өдөр шөнөгүй монгол хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Энэ их ажлын хажуугаар аливаа нэг гүтгэлэг, доромжлол хийхгүй байхыг хүсье. Бид ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу, олон улсын хэмжээнд туршиж байгаа, судалгаагаар нотлогдсон оношлуурыг авч хэрэглэж байгаа" гэлээ. 

Харин Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од "Манай улс хамгийн түрүүнд Япон улсаас 200 оношлуур авч ашиглаж байгаад дараа нь 1,000 ширхэгээр нэг удаа, 2,000 ширхгээр нэг удаа оношлуур аваад ашиглаж байна. 

Нэмэлтээр оношлуур шаардлагатай учраас Япон улс дахь ЭСЯ-аар дамжуулан оношлуур нэмж авахаар ажиллаж байгаа. Бид төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр мэдээллээ авч байгаа. Оношлуурын нэг бүр нь 1 ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа.

Түргэвчилсэн оношлуур нэмж авах асуудлыг бид судалж байна. Одоогоор БНХАУ, АНУ, Япон зэрэг орнууд хөгжүүлэлтүүдээ хийгээд явж байгаа. 

Оношлуур үйлдвэрлэгч орноосоо хамаараад янз бүрийн үнэтэй байна. 

Тухайлбал, 11,000-40,000 төгрөгийн хооронд байна. Бид аль болох олоэ улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай онолшлуурыг боломжийн үнээр авах бодлого баримтлан ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуурыг ХӨСҮТ, ЭМЯ судалж байгаа" гэлээ.

Иргэд аливаа гүтгэлэг, доромжлолд ул суурьтай хандаж, үнэн бодит мэдээллийг авч байгаарай гэж хүслээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бүү хэнээрх (202.126.89.44)
    Улс төржсөн нөхдүүд ажил хийж байгаа хүмүүст нэмэр болохгүй байж бүү нэрмээс бол. Толгойд чинь сонгуулиас өөр бодогдох юм алга уу?
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top