x

О.Ариунтуяа: ДЭМБ-аас эмзэг бүлгийн иргэдэд нийгмийн халамжийн арга хэмжээ авахыг уриалсан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.  

ДЭМБ-ын ажилтан О.Ариунтуяа: “ДЭМБ-ын мэдээллээр дэлхий дахинд COVID-19-ийн 827419 тохиолдол бүртгэгдэж, 40777 хүн нас барсан байна. Шинээр Африкийн гурван улсад халдвар бүртгэгдлээ. 

БНХАУ дөрөвдүгээр сарын 1-нээс эхлэн шинж тэмдэггүй тохиолдлыг өдөр тутам тоондоо оруулан мэдээлж байна.

Тус улсад 24 цагийн зайтай авсан хоёр удаагийн лабораторийн шинжилгээ сөрөг гарсан тохиолдолд тусгаарлалтаас гаргаж, тэдгээрийн ойрын хавьтлыг 14 хоног тусгаарлаж байна.

Уханв хотод анхны зөөвөрлөгдөж ирсэн тохиолдол бүртгэгдсэн. Мөн Хятад улсад шинж тэмдэггүй 130 тохиолдол шинээр бүргэгдэжээ. Ингэснээр шинж тэмдэггүй нийт 1541 тохиолдол гарснаас,  205 нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол болж байна. 

Сүүлийн тав хоногийн хугацаанд шинэ тохиолдлын тоо огцом нэмэгдэж, дэлхийн бүх улс, орныг халдвар тархаад байна.

Өнгөрсөн долоо хоногт нас баралт хоёр дахин нэмэгдсэн харамсалтай долоо хоног өнгөрч байна. Нас баралтын хувь өвчлөл өндөр байгаа гурван оронд харилцан адилгүй байна. Италид 12, Испанид 8.6, АНУ-д 1.3 хувьтай байна.

Хэдхэн өдрийн дараа халдварын тохиолдлын тоо нэг сая, нас баралт 50 мянгад хүрэхээр байна.

Одоогоор Төв, Өмнөд Америк болон Африкийн орнуудад өвчлөл харьцангуй бага байгаа ч эдгээр улсад өвчлөл нийгэм, эдийн засаг, улс төрийн ноцтой үр дагаварт хүргэж болзошгүй байна.

ДЭМБ-ын ерөнхий захирал эмзэг бүлгийн иргэдэд "Хоол хүнс болон амьдралын нэн шаардлагатай зүйлсээр хангах нийгмийн халамжийн арга хэмжээ авах" шаардлагатай гэж уриалсан байна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top