x

Д.Нямхүү: Өнөөдөр шинээр мэдэж буй мэт соргог байж, хяналтаа үргэлжлүүлэх хэрэгтэй

Манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн нэг тохиолдол нь Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн бөгөөд тухайн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Бид дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа тусгаарлалтын хоногуудыг дагаж мөрдөж байна. 14 хоног байсныг сунгаж 21 хоног болгосон нь ийм учиртай. Нууц үеийн хугацаа гэж байгаа. Үүнийг судалж, тооцоолж эдгээр хоногуудыг гаргасан. Тусгаарлалтын арга хэмжээ, системтэй хяналтыг сайн хийх хэрэгтэй. Энэ маш чухал. Хувь хүмүүс өөрсдийгөө үнэнч шударгаар хянаж, өөрийн биед гарч буй өөрчлөлтүүдийг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Мөн иргэд бусдыгаа мөн хянах хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэд маск зүүх нь багасаж байна. Дулаарсантай холбоотой хүүхдүүд гадуур тоглох нь ихсэж байна. Бид анхаарлаа сулруулах л юм бол өнгөрсөн гурван сарын амжилтыг хоромхон хугацаанд алдах эрсдэлтэй. Бие, биенээ хянаж, шаардлага тависнаар бид энэ хүнд нөхцөл байдлыг давж гарч чадна. 

Нэг хүний алдаанаас болж хичнээн хүн хохирч байгааг бид дэлхийн улс орны жишээнүүдээс харж байна. 

Бид өнөөдөр шинээр мэдэж буй мэт соргог байж, хяналтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Бусад орны мэдээллээс бид аюулт нөхцөл байдлыг мэдэж авч, энэ хүнд үеийг даван гарна. Энэ өвчлөл хэр их хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй ч энэ цаг үеийг тэвчээртэй өнгөрөөж чадвал монгол хүний үнэ хүнд дэлхий дахинаа үнэлэгдэх болно. Ийм учраас энэ нөхцөл байдлыг эрүүл мэнд талаас нь харж, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж улам соргог байхыг анхааруулж байна" гэсэн юм. 

Монгол улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдлууд:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч анхны тохиолдол бүртгэгдсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирус илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн илэрсэн.

  • Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн. 

  • Гуравдугаар сарын 26-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

  • Дөрөвдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварт өвчний 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гараад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.161.19)
    солиороод бай өлсч үхэх нь
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top