x

Д.Нарангэрэл: Турк улс гадаад иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж эхэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 212 улсад өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар 1.603.719 хүн коронавирусаар өвчилж, 85.722 хүн нас бараад байна.

АНУ, Итали, Их Британи, Швейцарь, Герман, Франц, Иран, Турк улсад өвчлөл эрчтэй тархалт үргэлжилсээн байна. Судлаачдын үзэснээр энэ эрчтэй тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгааг мэдээллээ.

Япон, Солонгост тархалт идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад халдвар их байгааг эмнэлгээс шалтгаалсан буюу өвчтэй хүнээ үзүүлэхээр эмнэлэгт очсон хүмүүс халдвар авч, өвчлөл тарааж байгаа хэмээн үзсэн байна. Өвдсөн нэг хүнийг 3, 4 хүн дагаж ирдэгтэй холбоотой.

Манай орны хувьд ч иргэд эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа. Нэг хүнийг үзүүлэхээр олуулаа эмнэлэгт очих, эргэлтээр мөн хүмүүс ирэх тохиодол түгээмэл байна. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиглалт хийж үзэхэд шинжилгээ өгөхөөр ирж байгаа нэг хүнийг дагаж 8-10 хүн ирдэг юм байна. Энэ бол өвчлөл тархах эрсдэл юм.

ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна.

Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжлэх юм байна.

Мөн Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгохоор болсон байна. Хатуу хөл хорионы дэглэм дэлхийн улс орнуудад мөрдөгдөж, түүнийг 60-90 хоногоор сунгасаар байна.

Турк улсад иргэдээ аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Тус улсад байгаа гадны иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж эхэлсэн таатай мэдээ байна. 

БНХАУ-ын эрдэмтдийн гаргасан нэг судалгаагаар халдварын тархалтад тухайн улс үндэстний онцлог хамаарахгүйг онцолсон. Мөн хөл хорионы дэглэмээ хэр зэрэг барьж байгаагаас халдварын тархалт хамаарч байгааг дурдсан байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 16 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top