x

Д.Нямхүү: Франкфуртын чартер онгоц маш өндөр эрсдэлтэй байгаа

ЭМЯ-наас шинэ төрлийн коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү ХӨСҮТ-д тусгаарлагдаж буй иргэдийн шинжилгээний хариу болон тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэдийн талаар мэдээлэл өглөө.

Д.Нямхүү: "Та бүхэндээ энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр буюу дөрөвдүгээр сарын 30-нд монгол улсын хэмжээнд коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй. ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторид 217 сорьцонд шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 23 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор цуцлуулсан 73 хүний сорьц /Дундговь, Төв аймаг, Нийслэлийн эмнэлгүүдээс цуглуулсан/, Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолооч, ажиглалтад байсан 99 хүний давтан шинжилгээ багтсан. 

Өчигдөр эхний чартерийн онгоцоо хүлээн авлаа. Үүнээс 5 хүн ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Бусад нь бэлдсэн ажиглалтын байр луу хуваарьлагдсан. Өчигдөр хүмүүсээ нилээн орой байрлуулж дууссан байгаа. Өнөөдөр шинжилгээ авч эхэлнэ. 

Ер нь бол аюул өнгөрөөгүй, аюул урд байна гэж үзэж байгаа. Бид дахиад хоёр онгоц хүлээн авах гэж байна. Франкфуртын онгоц бидний тооцоолж байгаагаар маш өндөр эрсдэлтэй. Урьдчилж тандан хянаж, төлөвлөж байгаа учраас ийн тооцоолж байгаа юм. 

Ирэх онгоцууд дээрээ онцгой анхаарч ажиллах болно. 

Тодорхой хугацаа өнгөрхөөр зүгээр байна гээд тайвширч болохгүй. Та бусдад мөн шаардлага тавих нь монгол улсаа хамгаалж байгаа гэсэн үг. Таны эрүүл мэнд таны гарт байгаа юм шүү. Тэвчээр хатуужилтай байж энэ өвчнийг даван туулна" гэлээ. 

Мөн тэрээр "Бид цаг алдахгүй шинжилгээ авна. Бид тандалт хийж, ярилцсаны үндсэн дээр хэд хоноод шинжилгээгээ авах уу гээд явна. Өвчтөнүүдийн байдал өчигдөрийн янзандаа байгаа. Зарим хүний халуун бага зэрэг буурсан. Өвчтөний сэтгэл зүйн байдал маш чухал, мөн эмчдээ итгэх нь мөн чухал. Бид ямар эмчилгээ хийсэн гэдгээ тодорхой цаг хугацааны дараа нэгтгэж та бүхэндээ мэдээлнэ. Одоо бол цаг нь биш. Ямар эмчилгээ хийж байгаагаа нэгтгэнэ" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 24 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top