x

Ноён уул орчмын газрыг "дархан цаазат" ангиллаар тусгай хамгаалалтад авлаа

УИХ-ын чуулганы пүрэв гаригийн хуралдаанаар, Ноён уул орчмын газрыг дархан цаазат ангиллаар тусгай хамгаалалтад авахаар тусгасан “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах, хилийн заагт өөрчлөлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь баталлаа.

Тогтоолд байгалийн бүс, бүслүүрийн онцлог хэв шинж, унаган төрх, байгалийн өвөрмөц тогтоц, түүх соёлын болон экологийн хувьд онцгой ач холбогдол бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт орших Ноён уул орчмын байгалийн нөөц газар болон Төв аймгийн Борнуур, Батсүмбэр сумын нутагт орших Ноён уул орчмын дурсгалт газрыг өртгөтгөн, ангилал ахиулж, дархан цаазат газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахаар тусгажээ.

Дээрх газруудыг улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд хамруулснаар, байгалийн өвөрмөц тогтоц, түүх, соёлын дурсгалууд, ойн сан бүхий газрын 0.11 хувь хамгаалагдах бөгөөд улсын тусгай хамгаалалттай газар нутгийн талбайн хэмжээ 10,483 га-аар нэмэгдэх юм байна.

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлахыг дэмжсэн талаарх санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр хуралдаанд танилцуулав.

Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Г.Тэмүүлэн нар ажлын багаас асуулт асууж, хариулт авсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Ноён уулын байгаль, түүхийн цогцолборт газрын орчимд ашигт малтмал олборлож байгаа компани үлдээж хилийн заагыг тогтоосон, мөн малчдын хадлан тэжээл, хашаа байшинг дархан цаазтай газарт авч, давхцуулсан байна хэмээгээд, үүнд тайлбар хүслээ. Харин Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тугай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Ноён уул орчимд 1996 оноос хойш олгосон 10 гаруй лиценз байсныг бүгдийг нь хамруулсан. Судлаачдын санал, дүгнэлтэд үндэслэн тусгай хэрэгцээнд авсан бөгөөд айлын хашаа, байшин, өвөлжөө хаваржаатай кадастрын зургаар давхцаагүй гэдгийг тайлбарлалаа.

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн, зармын хувьд тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, төрөөс ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олгохдоо нэгдсэн зохицуулалтын бодлоготой байх хэрэгтэй хэмээн байр сууриа илэрхийлэв. Тэрбээр, аялал жуулчлалын бүст замбараагүй ашигт малтмалын зөвшөөрөл олгосноор өнөөгийн эсэргүүцэл, үл ойлголцол гараад буйг тэмдэглээд, аялал жуулчлал, уул уурхайн салбарыг хөгжлийн бодлоготойгоо уялдуулж хөгжүүлэх шаардлагатай гэсэн санал хэлж байв.

Ажлын багийн гишүүн, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга н.Сансарбаяр, Газрыг ашиглагч нарыг үндэсний дата төвийн програмд холбож 21 аймгийн газрын кадастртай холбосон, БОАЖЯ-ны мэдээлэл ч үүнд бүрэлдсэн. Үүнээс гадна БХБЯ-наас газар зохион байгуулалтын ерөнхий төлөвлөгөөний мэдээллийг ч бүрдүүлсэн байна. Харин ашигт малтмалын газраас энэ мэдээллийн санд бүх мэдээллээ оруулаад уялдуулаад ажиллавал давхар зөвшөөрөл олголт байхгүй болно гэлээ.

Ингээд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах Байнгын хорооны саналаар санал хураав. Хуралдаанд оролцсон гишүүдийн олонх тогтоолын төслийг батлахыг дэмжлээ.

Эх сурвалж: БОАЖЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 14 цаг 28 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top