x

Хоёр хүн эдгэж ХӨСҮТ-ээс гарч, нэг тохиолдол нэмж бүртгэгдлээ

ЭМЯ-наас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар 11 цагийн ээлжит мэдээллээ хийж, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү тусгаарлалтад байгаа болон тандалтын зорилгоор хийсэн коронавирусийн халдварын илрүүлэг шинжилгээний хариуны талаар мэдээлэл өгөв.

Д.Нямхүү: "Та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр, Дархан-Уул аймаг дахь салбар лаборатори, Зооноз өвчин судлалын нэг лабораторид нийт 403 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс нэг хүнд нь коронавирус илэрлээ. Энэ хүн нь энэ сарын 13-нд ОХУ-аас ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан цэргийн оюутнаас илэрлээ. Ингээд нийт 57 сонсогчоод коронавирус илэрч байна. Халдвар судлалын талаас нь авч үзэхэд ойрхон хамт байсан хүмүүс нь их чухал гэдгийг харж, анхаарах хэрэгтэй. 

Тандалтын зорилгоор Интэрмед болон нийслэлийн дүүргийн эмнэлгүүдээс 13 хүний сорьц авч шинжилгээ хийсэн. Коронавирус илрээгүй. 

Сайн мэдээ байна. Өнөөдөр хоёр хүн эдгэж, ХӨСҮТ-ээс гарч дараагийн шатны сувилал, тусгаарлалт руу шилжиж байна. 

Ерөнхийд нь ажиглахад хүмүүсийн эмчлэгдэж байгаа хугацаа бол 30-40 хоног байна. Дээд тал нь одоогоор 55-56 хоносон байна. 

Өчигдөр баруун эргийн бүсэд хамаарагддаг 37 улс цахимаар хуралдаж, нөхцөл байдлын талаар ярилцлаа. Монгол улсыг маш сайн зохион байгуулалттай ажиллаж, арга хэмжээ авсан байна гэж дүгнэлээ. Ирэх долоо хоногт эрүүл мэндийн сайд сургалт орно" гэлээ. 

Ингээд монгол улсад зөөвөрлөгдөн орж ирж батлагдсан 141 тохиолдол бүртлэгдлээ. Үүнээс 28 хүн эдгэж эмнэлгээс гараад байна. 

Ажиглалтад гарсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д хүргэгджээ

ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл мөн дараах мэдээллийг өглөө. 

-"Манай улсад коронавирусийн халдвар зөөвөрлөгдөж орж ирсэн 141 тохиолдол бүртгэгдсэнээс 32 хүн нь эдгэрч эмнэлгээс гарсан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 109 хүн эмчлэгдэж байна. Сүүлийн 24 цагт ажиглалтад нэг хүн нэмэгдэж орсон. Ингээд нийт 1,391 хүн ажиглалтад байна. Токио Ин буудалд ажиглалтад байсан нэг хүн халуурч, ХӨСҮТ-д өчигдөр орой шилжсэн .

ДЭМБ ээлжит хэвлэлийн хурлаа өчигдөр хийх үеэр архаг хууч өвчтэй хүмүүс, чихрийн шижинтэй хүмүүст онцгой анхаарахыг анхааруулсан" гэв. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 15 цаг 23 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top