x

Төвлөрлийг сааруулах үүднээс Хоёрдугаар эмнэлэгт хавдрын оношилгоо, үйлчилгээг нэвтрүүлнэ

Эрүүл мэндийн салбарын тогтолцоог шинэчлэх, эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах, хүртээмжийг нэмэгдүүлэх, төвлөрлийг сааруулах зорилгоор Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ сарын 26-наас эхлэн хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгүүдийн хөгжлийн төлөвлөгөө болон тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэн, шийдвэрлэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байна.

Уулзалтад ЭМЯ-ны харьяа газар, хэлтсийн удирдлага болон мэргэжилтнүүд, нийслэл, дүүргийн эмнэлгийн удирдлагууд оролцож байна.

Өнөөдрийн уулзалтаар Улсын Хоёрдугаар Төв эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр болон тулгамдаж буй асуудлуудыг Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Ерөнхий захирал С.Энхболд танилцуулж, холбогдох албаныхантай хэлэлцлээ.

Эрүүл мэндийн салбарт их хэмжээний хөрөнгө оруулалт хийгдсэн ч үр дүн нь гарч өөрчлөгдсөн нь ховор байна гэв. 

Уулзалтын үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Хоёрдугаар эмнэлгийн хөгжлийн хөтөлбөрийг бид бүхэн сонсож, санал бодлоо солилцлоо. Эрүүл мэндийн салбарт шийдвэрлэх гол асуудлуудын нэг нь эмнэлгийн тусламж, үйлчилгээний төвлөрлийг сааруулах. Тиймээс ЭМЯ-аас өвчлөл өндөртэй хавдрын оношилгоо, эмчилгээг бусад томоохон эмнэлгүүдэд болон орон нутагт нэвтрүүлэх зорилт тавьсан.  Энэ хүрээнд Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт дүрс оношилгооны хосолмол технологи болох ПЭТ-КТ-ийг нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэхүү технологи нь хорт хавдар, зүрх судас, мэдрэлийн эмгэгийн оношилгоонд өргөн ашиглагддаг. Бид энэ технологийг нэвтрүүлснээр хавдрыг эсийн түвшинд оношилж, өвчтөн хавдрын дараа үсэрхийлж байна уу, үгүй юу гэдгийг оношлохоос гадна ард иргэдэд эдийн засгийн асар их хэмнэлтийг үзүүлэх юм. Нөгөөтэйгүүр ХСҮТ-ийн төвлөрлийг сааруулах, ачааллыг хуваалцах ач холбогдолтой.

Хүний нөөцийн хувьд ч нэг дороо бөөгнөрөөд байхгүй, салбар дотроо өрсөлдөөд байлгүй, жигд хүртээмжтэй ард иргэддээ үйлчлэх нөхцөл бүрдэх ёстой.

Түүнчлэн яамнаас бодлогоор нийгмийн эрүүл мэндийг сайжруулах буюу урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэгт нэлээд анхаарч ажиллаж байгаа. Үүнийг бид зөв системтэй ажил болгож чадвал яваандаа эмнэлэгт хэвтэх өвчтөний тоо буурах учиртай. Юуны өмнө бид ард, иргэддээ эрүүл байх боломжийг нь бүрдүүлж өгөх ёстой.

Эрүүл мэндийн салбарт өнгөрсөн хугацаанд их хэмжээний хөрөнгө оруулалт, санхүүжилт хийгдсэн боловч тэр хэмжээгээр үр дүн гараад өөрчлөгдсөн нь ховор байна. Тиймээс ЭМЯ-аас тулгамдаж буй бүх асуудлыг эрэмбэлэн шийдвэрлэж, төсвийн зарцуулалтаа зөв зохион байгуулна.

Эхний ээлжинд төвлөрлийг сааруулахад Улсын нэгдүгээр төв эмнэлэг/УНТЭ/, Улсын хоёрдугаар төв эмнэлэг/УХТЭ/, Улсын гуравдугаар төв эмнэлэг/УГТЭ/, АШУҮИС-ийн харьяа эмнэлэг, Сонгинохайрхан дүүргийн шинээр ашиглалтад орж буй нэгдсэн эмнэлгүүдэд тусламж, үйлчилгээний төрлийг нэмэгдүүлж, төвлөрлийг сааруулах ажлууд хийгдэнэ. Тухайлбал, УНТЭ дээр л бөөр үзэх биш УГТЭ-т давхар нэвтрүүлэх, ХСҮТ дээр зөвхөн оношлуулах биш УХТЭ-т давхар оношилж, үйлчлэх, УГТЭ-т зүрх, мэдрэл үзүүлэх гэлтгүй УНТЭ, бусад эмнэлгүүдэд мөн үзүүлж, эмчлүүлэх юм” гэлээ.

Уулзалтын үеэр ЭМЯ болон харьяа агентлагийн удирдлагууд УХТЭ-ийн хөгжлийн хөтөлбөртэй холбоотой асуулт асууж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эмнэлэг хоорондын хамтын ажиллагааг сайжруулах, мэдээллийг цаг алдалгүй солилцох талаар хэлэлцлээ. Салбарын асуудлыг шийдэх хамтарсан цуврал уулзалт маргааш ЭХЭҮТ-ийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэхээр үргэлжлэх юм.

Эх сурвалж: ЭМЯ

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 11 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top