x

"Франц иргэн нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн"

Коронавирусийн халдвар авсны улмаас ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрсэн Франц иргэн нутагтаа очоод шинжилгээ хийлгэхэд COVID-19 огт тусаагүй байсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа билээ. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Д.Нямхүү Эрүүл мэндийн яамны ээлжит мэдээллийн үеээр тайлбар өглөө.

Тэрээр “Олон нийтийн сүлжээгээр коронавирусийн улмаас манай улсад эмчлэгдээд буцсан Франц иргэнийг нутагтаа очоод шинжилгээ өгөхөд биеэс нь эсрэг биет илрээгүй гэх ташаа мэдээлэл тарааж байгаа нь харамсалтай. Худал мэдээлэл хамгийн хортой зүйл.

Дээрх ташаа мэдээлэл гарсантай холбоотойгоор бид Франц иргэнтэй утсаар холбогдож тодруулсан. Тэр нутагтаа очоод шинжилгээ өгсөн нь үнэн. Гэхдээ түүний биед коронавирусийн эсрэг биет буюу дархлаа сайн тогтсон байна гэж Францын лаборатори хариу өгсөн тухай бидэнд мэдэгдсэн.

Энэ нь сайн эмчлэгдсэн гэсэн үг бөгөөд 78 хувийн эсрэг биет үүссэн байгааг нотлох шинжилгээний бичгийн зургийг бидэнд имейл, фейсбүүкээр илгээсэн.

Франц иргэн энэ завшааныг ашиглан өөрийг нь эмчилсэн эмч нар болон Монголын Засгийн газарт дахин баярлаж, талархдагаа илэрхийлж, ажлын амжилт хүссэн.

Тэр ер нь үргэлж бидэнтэй цахимаар болон утсаар холбогдож өөрийн биеийн байдлын талаар хэлж, эмчилсэн хүмүүстээ талархаж явдгаа илэрхийлдэг.

Дэлхий дахин коронавирусийн эсрэг тэмцэж байгаа ийм онцгой үед ташаа мэдээлэл тарааж байгаа нь маш бусармаг, дайсагнаж байгаа үйлдэл.

Манай улс коронавируст халдварын нийт тохиолдлынхоо 96.8 хувийг эмчилсэн гэдэг бол дэлхийд дээгүүр яригдах үзүүлэлт шүү.

Франц иргэн үнэхээр харамсалтай байгаагаа илэрхийлсэн. Худал мэдээлэл Франц иргэн болон түүнийг эмчилсэн эмч нарын маань ч сэтгэл санаанд нөлөөлж, эвгүй байдалд оруулж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top