x

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр

Өнөөдөр дэлхийн тамхигүй өдөр тохиож байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын ассамблейн 1988 оны хурлаар жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг олон улс даяар тамхигүй өдөр болгон зарлаж байсан түүхтэй. Энэ жилийн хувьд “Тамхи зүрх өвчлүүлдэг: Тамхийг бус эрүүл мэндээ сонго” уриан дор тэмдэглэж байна.

ДЭМБ-ын судалгаагаар дэлхий даяар тамхи татдаг нэг тэрбум хүн байгаа бөгөөд дийлэнх нь дундаж, дунджаас доогуур төвшний иргэд эзэлдэг байна. Тамхинаас шалтгаалсан өвчлөлөөр жил бүр долоон сая хүн өвчилж, нэг сая гаруй нь амьсгал хураадаг гэсэн судалгаа гарчээ. Цаашлаад ДЭМБ-аас тамхины борлуулалтыг бууруулах, онцгой албан татварын орчинг сайжруулах, тамхины экспорт, импортыг тогтоон барих зэрэг шат дараатай ажил эхлүүлнэ гэдгээ мэдэгдээд байна. Тус байгууллага тамхи үйлдвэрлэгчид болон улс орнуудын Засгийн газартай тамхины хайрцгийг нэг ижил загвартай болгох талаар хэлэлцэж байна. Хэдийгээр зарим улсад энэ практик нэвтэрсэн ч дийлэнх улсууд үүнийг хэрэгжүүлэхгүй байгаа юм.

Олон мянган хүмүүс тамхины хор уршгийг мэддэг атлаа өдөр бүр утаагаа уушгилсаар л байдаг нь тогтоогджээ. Нийгмийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвөөс 2010 онд хийсэн судалгаагаар хүн амын дийлэнх хувь нь тамхи эрүүл мэндэд хортойг мэддэг гэж гарчээ. Тэдний 7.7 хувь нь хоногт нэг хайрцгаас олныг татвал, 8.5 хувь нь өдөр бүр тамхи хэрэглэвэл эрүүл мэндэд хор нөлөө үзүүлнэ гэж ойлгодог байна. 

Монгол Улсын 15-64 насны дөрвөн хүн тутмын нэг нь буюу 27 хувь нь тамхи татдаг гэжээ. Өөрөөр хэлбэл бид тамхины хайрцаг дээрх "Тамхи таны эрүүл мэндэд хортой“ гэсэн сануулга бүхий аймшигтай зургийг хардаг, хортой гэдгийг мэддэг ч татсаар л байна. Судалгаагаар эрчүүд 49 хувийг эзэлж, эмэгтэйчүүд таван хувийг эзэлж байна. Нэг ёсондоо монголчуудын таван хүн тутмын нэг нь, хоёр эрэгтэй тутмын нэг нь тамхи татдаг гэсэн үг юм. Тиймдээ ч Монгол эрчүүд эмэгтэйчүүдээсээ богино насалдаг нь судалгаагаар тогтоогджээ. Тамхичдын дундаж наслалт ердөө л 52 гэнэ. Сүүлийн арван жилийн хугацаанд тамхинаас үүдэлтэй зүрх судасны эмгэгээр нас барах тохиолдолд хоёр дахин нэмэгджээ. Одоогоос таван жилийн өмнө буюу 2013 оны гуравдугаар сарын 1-нээс эхлэн Тамхины хяналтын тухай хуулийг хэрэгжүүлдэг болсон. Энэ хуулийн хүрээнд баар, паб, ресторан зэрэг үйлчилгээний байгууллага, олон нийтийн газарт тамхи татахыг хориглон, тусгай цэгт татдаг болсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top