x

Т.Мөнхсайхан: Өндөр настны эрүүл мэндийг дэмжих чиглэлд үндэсний хэмжээний бодлого хэрэгжүүлэх шаардлагатай

Эрүүл мэндийн яамнаас лавлагаа шатлалын болон төрөлжсөн мэргэжлийн эмнэлгүүдийн хөгжлийн хөтөлбөр, тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэх хамтарсан цуврал уулзалтуудыг зохион байгуулж байгаа билээ. Есдүгээр сарын 22-ны хамтарсан уулзалтаар “ГЕРОНТОЛОГИЙН ҮНДЭСНИЙ ТӨВИЙН ХӨГЖЛИЙН ХӨТӨЛБӨР 2021-2024”-ийг ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцууллаа.

Үндэсний статистикийн хорооноос 2019 онд хийсэн судалгаагаар Монгол хүний дундаж наслалт 70.1 байна. 2030 он гэхэд энэ тоо 74.5, 2045 онд 81.4-д хүрч, хүн амын 13.4% буюу 671 мянга гаруй иргэн ахмад настны ангилалд орох судалгаа гарчээ. 

Тиймээс геронтологийн чиглэлийн тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгцээ шаардлага зүй ёсоор тулгарч байна. Одоогоор манай улсын хэмжээнд 60 ба түүнээс дээш настай 5000 хүн тутамд нэг настны эмч ногдож байна. Аймаг, дүүргийн ЭМТ-ийн 30 хувьд л настны кабинет ажиллаж байгаа нь хангалттай үзүүлэлт биш юм. Тиймээс геронтологи, гериатрын мэргэжлийн эмнэлгийн тусламж үйлчилгээг өргөтгөх, энэ чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааг хөгжүүлэх, настан судлал, настны сувилахуйн чиглэлээр төрөлжсөн мэргэжлийн сургалтыг тогтмол хийх тогтолцоог бүрдүүлэх нь зайлшгүй шаарлагатай байна. Цаашилбал настны эрүүл мэндийн цогц (бие махбод, сэтгэц, нийгмийн) үнэлгээг хийж, тусламж үйлчилгээг төлөвлөн хэрэгжүүлж, хянах, эргэх холбоог бий болгох хэрэгтэй. Ингэснээр настны дотоод чадамж, чадвар, амьралын чанарыг дээшлүүлж, эрүүл урт наслуулах үндэс болох юм. Геронтологийн үндэсний Төвийн шинэ барилгын шав 2011 онд тавигдсан боловч өдий хүртэл баригдаагүй. Байгууллагын үйл ажиллагааны цар хүрээ өндөр, үндэсний лавлагаа түвшинд хэрэгждэг хэдий ч хүний нөөц, орон тоо цөөн. Хүн амын хэрэгцээнд нийцүүлэн тусламж үйлчилгээний төрөл зүйлийг нэмэх шаардлагатай боловч байрны асуудлаас шалтгаалан боломжгүй байгаа зэрэг тулгамдсан асуудлууд байгааг ГҮТ-ийн Ерөнхий захирал Р.Хишигжаргал танилцуулгадаа дурдсан юм.

Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Чимэдсүрэн: “Геронтологийн үндэсний төв” байгуулагдаад 43 жил болж байгаа. Гэвч одоогоор үйл ажиллагааны цар хүрээ маш хязгаарлагдмал байна. Үндэсний төвийн хэмжээнд ажиллана гэвэл менежментийн хувьд, үйл ажиллагааны хувьд өргөн далайцтай харж, салбар бодлогоор дэмжих шаардлагатай гэсэн юм.


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: Манай улсад одоогоор 227 мянга гаруй өндөр настан байна. Тэдний өвчлөл ямар хэмжээнд байна, эмчилгээнд хэдий хэмжээний мөнгө зарцуулж байна гэдэг дээр бид тоон судалгаа хийх хэрэгтэй. Настнуудыг өвчлөлөөс урьдчилан сэргийлж, хэрхэн яаж эрүүл наслуулах вэ гэдэг дээр нэлээд анхаарлаа хандуулах шаардлагатай.

“Геронтологийн үндэсний төв”-ийн шинэ барилгыг барьснаар настнуудын эрүүл мэндийн асуудал шийдэгдчихгүй. Хамгийн гол нь “Геронтологийн үндэсний төв” маань, өндөр настнуудыг хэрхэн яаж зөв амьдралын хэв маягт сургаж, эрүүл урт наслах амьдралын зөв дадлыг хэвшүүлэх вэ гэдэг талаар улсын хэмжээнд, өргөн далайцтай ажиллах хэрэгтэй. Үүнийг бодлогоор дэмжиж, санхүүжилтийн тогтолцоог ЭМД-тай уялдуулж, нэмэгдүүлэх шаардлагатай байна. Урьдчилан сэргийлэх ажлыг үр дүнтэй хэрэгжүүлж чадвал үүнд зарцуулах мөнгө нь өвчилсний дараа эмчилгээ, сувилгаанд шаардагдах зардлаас хэд дахин бага гарна гэдгийг онцолсон юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top