x

ДЭМБ-аас 717 мянган ам.долларын өртөг бүхий томуугийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг хүлээлгэн өгөв

ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др. Сергей Диордица оролцож томуугийн эсрэг вакцины талаар мэдээлэл өгөв. 

Тэрээр "Томуу нь хүндэрсэн тохиолдолд хэвтэн эмчлүүлэх, цаашлаад нас баралтанд хүргэдэг өвчин билээ. Томуугийн улирлын дэглэлт нь жил бүр өөр, хүн амын бүлэгт харилцан адилгүй нөлөө үзүүлдэг боловч жил бүр хэдэн зуун сая хүн томуугаар өвдөж, олон зуун мянган хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж хэдэн арван мянган хүн томуугийн улмаас нас бардаг.

Улирлын томуугийн дархлаажуулалт нь томуугаас сэргийлэх хамгийн сайн арга бөгөөд ялангуяа COVID-19-ийн цар тахлын үед томуугаас хамгаалах нэн чухал арга юм. Улирлын томуугийн вакцин нь судалгаагаар ирэх саруудад хүн амын дунд хамгийн их эргэлдэх хэв шинжүүд бүхий томуугийн вирусээс хамгаалдаг. ДЭМБ-аас Бразил улсад үйлдвэрлэсэн (Butantan) гурван цэнт томуугийн эсрэг вакцин буюу томуугийн гурван вирус болох томуугийн А хүрээний H1N1 болон H3N2, томуугийн В хүрээний вирусийн эсрэг дархлаа үүсгэдэг вакциныг Монгол улсад дэмжлэг болгон гардуулан өгч байна.

Энэхүү гардуулан өгч байгаа вакцин нь 717,000 ам долларын өртөгтэй бөгөөд 10 хүн тунгаар савлагдсан. Гардуулан өгч байгаа вакциныг эн тэргүүнд 6-аас дээш насны хүүхдүүд болон насанд хүрэгчид, тэр дундаа эрүүл мэндийн ажилчид, архаг хавсарсан өвчтэй хүмүүс болон 65-аас дээш насны хүмүүст хийх болно. Бидний зүгээс вакцинаас гадна 18,175 ам долларын өртөг бүхий бусад дагалдах хэрэгслүүд болох тариур, зүү, аюулгүй хайрцаг зэргийг гардуулж байна.

Мөн томуугийн эсрэг дархлаажуулах аянг үндэсний болон орон нутгийн түвшинд аюулгүй, цаг хугацаанд нь зохион байгуулах үйл ажиллагааны зардалд 150,000 ам долларын дэмжлэгийг Засгийн газарт үзүүлж байна. Энэхүү зардал нь томуугийн нэмэлт дархлаажуулалтыг зохион байгуулах үндэсний болон орон нутгийн дархлаажуулалтын эмч, сувилагч нарыг сургах, 10 хоногийн дархлаажуулалтын аяны үеэр нэмэлтээр дүүрэг болон аймгуудад ажиллах явуулын багийн зардалд зарцуулагдана. 

Томуугийн вакцин нь хүүхэд, ажиллах насны насанд хүрэгчид болон ахмад настнуудын томуугийн улмаас хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг бууруулдаг бөгөөд 2018 оны судалгаагаар 2012-2015 онд насанд хүрэгчдийн томуугийн улмаас эрчимт эмчилгээний тасагт хэвтэн эмчлүүлэх эрсдэлийг 82% хүртэл бууруулсан байна" гэсэн юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top