x

Гэмтсэн амьтны дуудлага ирүүлсэн иргэдэд талархал илэрхийллээ

Суурьшлын бүсийн тэлэлттэй холбоотойгоор зэрлэг амьтны тархац нутаг хумигдан идэш тэжээлийн хомсдолд орж улмаар хотруу орж ирэх, зэрлэгшсэн нохойд бариулах зэргээр гэмтэж бэртэх тохиолдлууд сүүлийн жилүүдэд нэмэгдэж байгаа тул нийслэлийн Байгаль орчны газраас “Зэрлэг амьтан асрах байр” байгуулан асарч тэнхрүүлэн байгальд эргүүлэн тавих ажлыг зохион байгуулж байна.

2019 онд дээрх төрлийн 43 дуудлага мэдээлэл хүлээн авсан бол 2020 оны 10 дугаар сарын байдлаар 104 удаагийн дуудлага мэдээлэл /хөхтөний 28, шувууны 46, хэвлээр явагчийн 30/  хүлээн авснаас 16 бодгаль амьтныг асран тэнхрүүлж байгальд эргүүлэн тавьж, 71 бодгаль амьтныг шууд байгальд шилжүүлэн, 17 бодгаль амьтан эмчилгээ авч чадалгүй хорогдсон байна.

Дуудлага мэдээлэл өгсөн:

Чингэлтэй дүүргийн оршин суугч Сайнбуян, Мөнхтуяа, Отгонсүрэн,  Мөнхдэлгэр,  Жаргал;

Сүхбаатар дүүргийн оршин суугч Ганбат, Цэрэнбямба, Батдорж, Санжид,  Заяахишиг, Баатар,  Энхбат,  Оюунбат,  Мөнх-Оргил;

Баянзүрх дүүргийн оршин суугч  Дэлгэрмаа, Ганбаатар, Баяндэмид, Батсайхан, Батпүрэв, Галт, Дуламсүрэн, Бямбаа, Уранчимэг, Баянзул, Мягмарсүрэн;

Баянгол дүүргийн оршин суугч Ариунболд, Золзаяа, Содгэрэл, Дүүрэнжав, Мөнхзаяа, Заяахүү, Эрдэнэбат;

Сонгинохайрхан дүүргийн оршин суугч Цэнгэлбаяр, Дагвацэрэн, Даваадулам, Байгальмаа, Бямбасүрэн, Уламбаяр;

Хан-Уул дүүргийн оршин суугч Насанбуян, Ганчимэг, Анхмаа, Отгонбаяр, Баянсамбуу, Батсайхан нар болон нэр бүртгэгдээгүй ч хүмүүнлэг сэтгэлээр дуудлага өгсөн бусад иргэддээ зэрлэг амьтдыг хамгаалахад дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье.

Зэрлэг амьтдыг суурьшлын бүсэд орж ирсэн үед нийслэлийн Байгаль орчны газрын 11 318003 дугаарын утас болон нийслэлийн Шуурхай удирдлагын төвийн 11 310005 утсанд мэдэгдэнэ үү.

НИЙСЛЭЛИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ ГАЗАР

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 13 цаг 10 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top