x

ХӨСҮТ-ийн 27 настай эмчээс коронавирус илэрлээ

Монгол улсад бүртгэгдсэн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 374 болоод байна. Өнөөдөр шинээр зургаан тохиолдол бүртгэгдсэн юм. 

Энэ талаар ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Өнөөдөр бүртгэгдсэн халдварын зургаан шинэ тохиолдлын дөрөв нь аравдугаар сарын 20-нд Сөүл-Улаанбаатарын тусгай үүргийн нислэгээр ирсэн хүмүүсийн давтан шинжилгээнээс илэрлээ. Тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй, 49-54 насны хүмүүс байна. Тав дахь тохиолдол нь мөн өдөр Дели-Улаанбаатарын нислэгээр ирсэн 31 настай, нэг эрэгтэйн шинжилгээнээс илэрсэн. Харин үлдсэн нэг нь ХӨСҮТ-д халдвартай хүмүүсийг эмчилж байгаад өөрөө халдвар авсан сувилагчийн багийн 27 настай, эмэгтэй эмчийн шинжилгээнээс илэрлээ. Уг эмчилгээний багийнхныг нэг, нэгээр нь тусгаарласан.

Ингэснээр манай улсад батлагдсан тохиолдол 374 болсон. Үүнээс 317 нь эдгэрсэн бөгөөд 54 хүн ХӨСҮТ-д эмчлүүлж байна. Алтанбулагийн боомтоор орж ирсэн ачаа тээврийн жолооч, ОХУ-ын гурван иргэн өөрсдийн хүсэлтээр боомт дээрээс буцаж, нутагтаа эмчилгээнд орсон. Халдвартай байсан гурван иргэн нутаг буцсанаар эмчилгээнд байх ёстой 57 хүний 54 нь ХӨСҮТ-д эмчлүүлж байна. ОХУ-ын гурван иргэн эх орондоо эмчлүүлхээр буцсан байгаа.

ХӨСҮТ өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэхээр 200 ор бэлтгэснээс 54 хүн эмчлүүлж байна. Нэмж 200 ор гаргах боломжийг бүрдүүлсэн. Цаашид 400 болгохоор ажиллаж байна" гэв.

Гуравдугаар сараас эхлэн коронавирусийн халдвартай хүмүүсийг эмчлэн хүнд нөхцөлд ажиллаж буй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууддаа амжилт хүсээд, иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сайтар сахиж, амны хаалтаа зүүн, гараа тогтмол угааж байхыг зөвлөлөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top