x

Гаалийн ажилтны дам хавьтал 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Сүүлийн 24 цагт Улсын хэмжээнд 20,633 хүн шинжилгээ хийхэд долоон хүнээс коронавирус илэрлээ.

Улаанбаатар хотод зургаан тохиолдол батлагдсан бөгөөд дөрөв нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээгээр илэрсэн. Харин хоёр нь Амгалан гаалийн газрын ажилтан болон хүү нь байна. Гаалийн газарт тандалтын зорилгоор хийсэн шинжилгээнээс халдвар илэрсэн.

Сэлэнгэд нэг тохиолдол илэрсэн нь өмнөх батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын давтан шинжилгээнээс илэрлээ. 

Дархан-Уул, Орхон, Дорноговь, Говьсүмбэр, Архангай аймагт сүүлийн 24 цагт халдвар нэмж бүртгэгдээгүй. Дотоодын халдварын нийт тоо 454 болоод байна.

Ингээд Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавируст халдварын тохиолдол 905 боллоо.

Үүнээс одоогоор 384 хүн буюу 42.5 хувь нь эдгэрээд байгаа бол 512 батлагдсан тохиолдол эмчлэгдэж байна” гэлээ.

Мөн тэрээр "Гаалийн газрын ажилтны ойрын хавьтал буюу гэр бүлийнхэн, ажлын газрынхан гээд 50 хүнийг тогтоон шинжлэхэд халдвар илрээгүй. Одоогийн байдлаар дам хавьтал болсон 114 хүнээс шинжилгээ авах ажил үргэлжилж байна. 

Ажиглалт, тандалтын сорьцод коронавирус илрэх асуудал гарна. Иймээс ард иргэд маань өөрийгөө хамгаалж амны хаалт зүүх, хүн хоорондын зай барих, олон хүн цугларсан газар очихгүй байх хэрэгтэй.

Улаанбаатар хот халдварын голомттой бүс учраас батлагдсан тохиолдлуудын хавьтлуудыг давтан шинжилгээнд хамруулахаас гадна тандалтын шинжилгээг хийж байгаа. Тандалтын шинжилгээг олон хүн ажиллаж буй байгууллагууд, хүнсний худалгааны төвүүдэд хийгээд явж байгаа. Эдгээр эгзэгтэй цэгүүдэд шинжилгээ хийж, халдварыг олж авч байгаа нь илрүүлгийн чухал асуудал. Энэ тохиолдлоос болоод хөл хориог цуцлах Засгийн газрын шийдвэр өөрчлөгдөх эсэхийг би мэдэхгүй” гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top