x

Я.Амаржаргал: Сорьц хөлдсөн асуудал үүсээгүйг хариуцлагатайгаар хэлье

Коронавирус илрүүлэх шинжилгээний сорьц хөлдсөн, иргэдийн шинжилгээний хариу солигдсон гэх мэдээлэл олон нийтийн сүлжээнд тархаж, зарим хэвлэлд нийтлэгдээд байгаа. 

Энэ талаар ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал "Манай улсын хувьд коронавирусийн халдвар бүртгэгдсэнээс хойш лабораторид суурилсан тандалт, шинжилгээг тасралтгүй хийж байгаа. Халдварыг илрүүлэхээр ойрын болон дам хавьтлыг олж тогтоох, амьсгалын замын өвчлөл, уушгины тасагт хэвтэн эмчлүүлэгчдийг шинжилгээнд хамруулах ажлыг хийсээр байна. 

ДЭМБ-аас манай улсад хийсэн үнэлгээгээрээ дотоодод хийгдэж байгаа шинжилгээ чанарын шаардлага хангасан гэж дүгнэсэн. Бид ДЭМБ болон бусад улс оронд хүлээн зөвшөөрөгдсөн тоног төхөөрөмж, урвалж оношлуур ашиглаж байгаа учраас шинжилгээний хариундаа итгэлтэй байгаа. 

Арваннэгдүгээр сард бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжихэд Улаанбаатар хот болон орон нутагт гацсан иргэдийн асуудлыг шийдвэрлэхийн тулд 110 мянга гаруй иргэнийг шинжилгээнд хамруулж орон нутаг хот хооронд зорчуулсан. Мөн Улаанбаатар хот болон бусад орон нутагт суралцаж байсан оюутнуудаа хүргэх үйл ажиллагааг зохион байгуулсан. 10 хоногийн хугацаанд 100 мянга гаруй хүнийг шинжилгээнд хамруулсан учраас тодорхой хэмжээнд ачаалалтай ажилласан. Ганц нэг шинжилгээ авах цэг дээр алдаа дутагдал гарсан. Үүнийг бид мэдэж байгаа.

Энэ дагуу МХЕГ-аас ЭМЯ-нд албан тоотоор урсгал зохион байгуулалт буруу, шаардлага хангахгүй байна, сорьц авч байгаа өрөөний хогийн сав таггүй, иргэдийн гарыг ариутгуулаагүй байна гэх мэт 15 чиглэлээр үйл ажиллагааг сайжруулах шаардлагатай гэж мэдэгдсэн.

Арваннэгдүгээр сарын 29-нөөс шинжилгээ авах ажил эхэлж, арванхоёрдугаар сарын 1-нд МХЕГ-аас албан тоот ирүүлсэн. Мэргэжлийн хяналтаас авсан дүгнэлтийн дагуу үйл ажиллагаагаа хянаж, сайжруулан үргэлжлүүлж 8-ны өдөр орон нутгийн иргэдээс шинжилгээ авах ажил дууссан. Сарын өмнөх үйл ажиллагааг өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байна. Одоо дээрх нөхцөл байдал байхгүй.

Бид одоогоор БЗД-ийн 90 мянга орчим иргэнийг "нэг өрх-нэг иргэн" гэсэн аргачлалын дагуу шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Улаанбаатар хотын хэмжээнд 19 цэг дээр шинжилгээ авч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар тэдгээр цэгүүд дээр ямар нэгэн алдаа дутагдал байхгүй байгаа. Сорьцыг зориулалтын дагуу зөөж, шинжилгээ авах цэг дээр халдвар хамгааллын дэглэмээ баримталж, иргэд ч маш ухамсартай байна.

Өнөөдөр олон нийтийн сүлжээгээр бичээд байгаа зүйл нь орон нутгийн иргэдийг шинжилгээнд хамруулж байх үеэр нэг цэг дээр гарсан асуудал. Тодруулбал, хариуны дагалдах хуудсыг дутуу бөглөсөн байсан. Түүнээс биш сорьц хөлдсөн асуудал үүсээгүй гэдгийг иргэддээ хариуцлагатайгаар хэлмээр байна. 

Тухайн үед цахим программ гацсантай холбоотойгоор хариу авахад хүндрэл үүсэж, иргэд бухимдсан асуудал бол байсан” хэмээн тайлбар өглөө.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top