x

Мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг анхаарууллаа

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр манай орны ихэнх гол мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй мөсний зузаан эрчимтэй нэмэгдэж байгаа хэдий ч гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй цөмрөх эрсдэлтэй байгаа тул цаг хугацаа хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр мал тууварлах, тээврийн болон ердийн хэрэгсэлтэй зорчихгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.

Гол мөрний мөсний үзэгдэл, зузааны тойм (2021 оны нэгдүгээр сарын 1-ний өдрийн байдлаар)

1.Хойт мөсөн далайн ай савын гол, мөрөн

Хөвсгөлийн уулсаас эх авсан Дэлгэрмөрөн, Эг, Бэлтэс, Бүгсий, Үүр зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-25 см нэмэгдэж, 10-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-35 см нимгэн байгаа бол Дэлгэрмөрөн голын хувьд 10 см орчим их байна. Харин Хөвсгөл нуур Хатгал тосгон орчимд  50 см зузаан мөстэй байгаа бол Ханх орчимд 30 см зузаан мөсөн бүрхүүлтэй байна.

Хангай нурууны араас усжих Идэр, Хануй, Чулуут, Суман, Хойттамир, Урдтамир голын дагууд мөсний зузаан өнгөрсөн арав хоногийнхоос 5-35 см нэмэгдэж, 50-95 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба эдгээр голуудын мөсний зузааныг өмнөх оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 10-55 см ахиу харин Ус судлалын Суман-Тариат, Идэр-Их-Уул харуул орчимд 5-15 см бага байна. Тэрхийн-Цагаан, Өгий нуурын мөсний зузаан өмнөх арав хоногоос 10 см нэмэгдэж, 75 см зузаантай болсон байна.

Хэнтий нурууны баруун хажуугийн Хүдэр, Хараа, Ерөө, Шарын гол, Тэрэлж, Туул, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Шивэрт зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-20 см нэмэгдэж, 30-90 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ  нь олон жилийн дундаж болон 2019 оны мөн үеийнхээс 10-15 см нимгэн байгаа бол Хүдэр, Шарын гол, Сэлбэ, Улиастай, Сөгнөгөр, Туул голын адгаар 10-30 см ахиу байна.

Сэлэнгэ мөрөн Орхон голын нийт уртын дагууд 40-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа нь мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-35 см-ээр нэмэгдсэн байна. Сэлэнгэ мөрөн. 1 дүгээр сарын 1-ний өдрийн мөсний зузаан өмнөх оны мөн үе болон олон жилийн дунджаас 10-30 см нимгэн байна.

2.Номхон далайн ай савын гол, мөрөн

Хэнтий нурууны ар, зүүн хажуугаас эхтэй Хурх, Барх, Эг, Балж, Онон, Хэрлэн, Халх, Улз болон Их Хянганы нуруунаас эхтэй Халх зэрэг голуудын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-15 см нэмэгдэж, 40-85 см зузаан мөсөн бүрхүүлтэй байгаа ба энэ нь 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн харин Улз голын дагууд 10-20 см зузаан байна. Харин Буйр болон Хөх нуурын мөсний зузаан 10-15 см нэмэгдэж, 55-70 см зузаантай болжээ.

3. Төв Азийн гадагш урсацгүй ай сав           

Алтай нуруу болон түүний салбар уулсаас усжих Ховд, Турган, Чигэртэй, Дундцэнхэр, Долооннуур зэрэг голуудын мөсний зузаан өнгөрсөн хугацаанаас 5-10 см нэмэгдэж, 30-80 см зузаан мөстэй болсон байна. Эдгээр голуудын мөсний зузааныг өнгөрсөн оны мөн үе болон олон жилийн дундажтай харьцуулбал 5-15 см ахиу харин Буянт, Харбут, Булган голын хувьд 5-25 см бага байна. Хар ус нуур Дөргөн сум орчимд 65 см зузаан мөстэй болсон нь өнгөрсөн хугацаанаас 5 см нэмэгджээ.

Хангай нурууны өврөөс эхтэй Богд, Чигэстэй, Буянт, Хүнгүй, Яруу, Хожуул, Завхан, Заг, Байдраг, Шаргалжуут, Цагаантуруут, Шар ус, Онги, Зэгстэй, Таац болон Ойгон, Тайган, Хөх нуурт 40-105 см зузаан мөсөн бүрхүүл тогтсон нь өнгөрсөн хугацааныхаас 5-25 см нэмэгдсэн байна.  Хангайн нурууны өврөөс усжих голуудын мөсний зузаан 2019 оны мөн үе болон олон жилийн дунджаас 5-15 см нимгэн Хүнгүй, Завхан, Түй, Шар ус зэрэг голууд 10-25 см ахиу зузаантай байна. 

Увс нуурын савын Чигж, Баруунтуруун, Хархираа, Түргэн, Тэс, Намир, Хангилцаг, Хариг зэрэг голын мөсний зузаан өмнөх арав хоногоос 5-10 см нэмэгдэж, 15-70 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон ба энэ нь олон жилийн дундаж болон өмнөх оны мөн үеийнхээс 5-15 см зузаан, Хархираа, Чигж голын хувьд 10-15 см нимгэн байна. Увс, Хяргас нуур 20-25 см зузаан мөсөн бүрхүүлтэй болсон байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top