x

З.Төмөртөөмөө: Утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг огт худлаа мэдээлэл

Нийслэлийн Засаг даргын орлогч, Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Зундуйн Төмөртөөмөөтэй ярилцлаа.


-Ажлаа авсанаас тань хойш хэдийгээр богинохон хугацаа өнгөрч байгаа ч түлхүү анхаарч ажилласан ажлуудаас нь яриагаа эхэлье?

-Би Нийслэлийн Агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан төслүүдийн удирдагчийн ажлаа аваад одоогоор хоёр сар гаруй хугацаа өнгөрч байна. Энэ өдрүүд маань нийслэлийн жинхэнэ утааны ид үе байлаа. Мөн дэлхий нийтийг хамарсан коронавирусний цар тахлыг дотооддоо алдсан хүндхэн үе таарсан ч бид нөөц бололцооныхоо хүрээнд ажлуудаа хийж байна. Энэ ажил бол бидний, миний гэхээсээ илүү өнгөрсөн Засгийн газар, нийслэлийн удирдлагууд, “Тавантолгой түлш” ХХК гээд олон мянган хүний хийж хэрэгжүүлж, эхлүүлсэн ажлыг бид үргэлжлүүлэх, менежментийг дээшлүүлэх, агаарын бохирдлыг улам илүү бууруулахаар ажиллаж байгаа. Урд нь Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын зөвлөхөөр ажиллаж байхад “Тавантолгой түлш” ХХК анх байгуулагдаж ажлын шаардлагаар үйл ажиллагаатай нь танилцаж байсан учраас багагүй мэдээлэлтэй байсан. Тийм болохоор шинэ ажил ч гэсэн нилээд дэмтэй байсан гэж хэлж болно. Энэ хугацаанд Зүүн бүсийн үйлдвэр гэж солонгос тоног төхөөрөмжтэй, шинэлэг, хүчин чадал өндөртэй үйлдвэр ашиглалтад орсон. Миний хувьд энэ хугацаанд том ажил гэхээсээ илүүтэй жижиг ажлуудыг илүүтэй анхаарч, иргэдэд хүрч ажиллахыг зорьсон.

Түлшний борлуулалтын цэгүүдийг өмнө нь дандаа төв зам дагуу байрлуулсан байсан. 2019 онд нийслэлийн зургаан дүүрэгт сайжруулсан шахмал түлшний 389 борлуулалтын цэг ажиллаж байсан бол өнөөдөр 686 цэгээр түлшээ борлуулж байна.

Хүн болгон машинтай биш учраас ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй, амьдралын боломж тааруу хүмүүс түлшнээсээ илүү мөнгөөр такси хөлсөлж түлшээ авч байгааг анзаарсан. Тиймээс энэ тал дээр судалгаа гаргаж нэн шаардлагатай газруудад шинээр түлш борлуулах цэгийг 67 байршилд байгуулсан. Эдгээр 67 цэгээс 26600 айл түлшээ худалдан авах боломжийг бүрдүүлсэн. Яг л нөгөө уулын орой, замаас хол газруудад нь байгуулсан учраас иргэд унаа тэрэгний мөнгө гэхгүй байгаад талархалтай хандаж байгаа.

-Өнгөрсөн онуудтай харьцуулахад одоо агаарын бохирдол хэр байгаа вэ?

-Өмнө жил агаарын бохирдол бүх үзүүлэлтээрээ тавин хувь буурсан. Харин яг одоо бол манай Улаанбаатар хотын агаарын чанарын 15 суурин харуулын цэгийн 2020 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдрөөс 2021 оны нэгдүгээр сарын 3-ны өдөр хүртлэх байдлын хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад агаар дахь хүхэрлэг хий SO2 агууламж 40 хувиар, РМ10 тоосонцор 24 хувиар, РМ5 тоосонцор 2,5 хувиар тус тус буурсан үзүүлэлт гарсан байна. Мөн нүүрстөрөгчийн дутуу исэл СО 37 хувь, азотын давхар исэл NO2 27 хувиар буурчээ гэсэн мэдээг мэргэжлийн байгууллагууд маань гаргаж өгсөн. Ийм мэдээг дээрх 15 суурин харуулын цэг долоо, долоо хоногоор нь гаргаад явдаг. Гэхдээ өнгөрсөн жилтэй энэ үеийг харьцуулахад зарим өдөр утаа их юм шиг анзаарагдаж байгаа тохиолдол бий. Хүмүүс бид зөвхөн үзэгдэх байдлаар дүгнэдэг бол агаарын инверс гэж юм байдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Ер нь агаарын бохирдолд олон хүчин зүйл нөлөөлдөг юм билээ.

Мөн энэ жил хоёр, гурван үндсэн шалтгаан байгаа. “КОВИД-19”-тэй холбоотойгоор бид нар 24 цагийн галлагаатай байна. Сургууль, цэцэрлэг амарсан, хөл хорио тогтоосон байгаа нь ийм байдалд хүргэж байна л даа. Тиймээс долоо хоногт зургаан шуудай түлш хүрэлцэхгүй байдалтай байгаа. Түлшний хэрэглээ үндсэндээ одоогоор 89 хувиар өсчихөөд байна. Өнгөрсөн жилийн өдийд хамгийн ихдээ өдөрт 3000 тонн гарч байсан бол одоо 5000 тонн гарчихсан. Ингээд нэг үгээр тавиас дээш хувиар утааг бууруулах боломж маань буурч байна гэж ойлгож болно. Гэхдээ бид нар хичээж байна. ер нь утааг бууруулах төгс шийдэл сайжруулсан шахмал түлш биш. Гэсэн хэдий ч сүүлийн хорин жилд гамшигийн хэмжээнд хүрчихсэн байсныг шахмал түлшний үйлдвэр байгуулагдсанаар утааг 50 хувь бууруулсан. Цаашдаа бид 80 хүртэл хувиар бууруулахаар зорьж байна. Яваандаа дэд бүтэц, инженерийн шугам шийдлээр яндангийн тоог цөөрүүлэх, байхгүй болгох ажил руугаа орох нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Тэр болтол утаанд хордоод суугаад байж болохгүй учраас одоогоор хамгийн сайн шийдэл нь сайжруулсан шахмал түлш юм.

-Засгийн газраас түлшний үнийг 75 хувиар бууруулсан. Гэсэн ч хүмүүсийн дунд түлш түлэхэд мод их шаардагддаг. Харин модны үнэ ихээр нэмэгдсэн нь бас дарамт болж байгаа гэх юм?

-Манай Байгаль орчны газраас ойн цэвэрлэгээний эрх өгдөг. Би ажлаа аваад ойн цэвэрлэгээний эрхийг нилээд олгосон. Ингэснээр модны үнийг нэмэгдэхгүй байх тал дээр дэм болох боломжтой байсан. Гэвч цар тахал гарч, хөл хорио тогтоосонтой холбоотойгоор нийслэл рүү мод оруулах асуудал хүндэрсэн. Ингэснээр модны нөөц багасч, үнэ нь нэмэгдэж байгааг үгүйсгэхгүй.

-Агаарын чанарын мэдээгээр агаар дахь хорт бодисын хэмжээ буурсан гэдэг ч сошиал орчинд эсрэгээрээ мэдээ их явж иргэдийг төөрөгдүүлж байна. Энэ тал дээр та юу хэлэх вэ?

-Би өөрөө мэргэжлийн хүн биш. Тиймээс мэргэжлийн хүмүүстэйгээ энэ талаар зөндөө уулзаж ярилцсан. Харин мэргэжилтнүүдийн баталж байгаагаар энэ бол байж боломгүй худлаа зүйл юм билээ. Утаа буурсанаар ургийн эндэгдэл их хэмжээгээр буурсан, ханиад томууны дэгдэлт багассан гэдгийг ЭМЯ-аас хэлж байгаа. Тиймээс утаа багассан ч хорт бодис нэмэгдсэн гэдэг мэдээлэл огт худлаа гэдгийг хэлье.

-Танайхаас “Утааг үдье” гэсэн аян хэрэгжүүлж байгаа юм байна. Энэ аяны зорилго нь юу вэ?

-“Утааг үдье” аяны зорилго бол мэдээж утаанаас бүгдээрээ салъя, нийгэмд үнэн зөв мэдээллийг хүргэх. Мэргэжлийн цаг уурын байгууллага, эрүүл мэндийн байгууллагыг хүмүүс нь өөр өөрсдийн чиглэлийг судалгаатай мэдээллийг иргэдэд өгч эхлээд байна. Ер нь төрийн байгууллагуудын хамгийн том алдаа бол иргэдээ мэдээлэлжүүлж чаддаггүй байдал. Зөв мэдээллээр хангаж чадахгүй байгаа учраас иргэд хадах эрхтэй шүү дээ. Дээрээс нь утаа бол улс төрийн мөнхийн сэдэв учраас зорилготойгоор худал мэдээлэл тарааж ч байгаа байх. Тиймээс бид нар мэдээллээ нэг урсгалаар хүргэхээр ажиллаж, контентоо бэлдэж байна.

-Зургаан шуудай түлш долоо хоногтоо хүрэхгүй байна гэсэн гомдол их байх шиг байна. Түлшний тоог нэмэх боломж бий юу?

-Хэрэглээний хувьд, борлуулалтын хувьд өнгөрсөн жилийнхээсээ хамаагүй ихэссэн гэдгийг би түрүүн хэлсэн. Харин нэг асуудал байгаа нь түлшний “Сайн карт”. Бид нар энэ картыг бүртгэлжүүлж эхлээд байна. Өнгөрсөн жил 254,489 карт иргэдэд олгосон юм билээ. Гэтэл эдгээр картны 154,100 нь л идэвхитэй буюу бүртгэлтэй байгаа юм. Үлдсэн нь ямар ч бүртгэлгүйгээр түлш худалдан аваад байна. Одоогоор бид нар 50 мянга гаруй айлын картыг бүртгэлжүүлсэн. Бид нар 220 мянган өрхтэй мөртлөө 254 мянган карт тараачихсан нь зарим хэсэг нь олноор худалдан аваад, ганц карттай нь зургаан түлшээ долоо хоногтоо хүргэх болчихоод байгаа юм. Энэ өөрөө цэвэр алдаа. Долоо хоногт зургаан шуудай гэж хатуу юм ярьдаг ч үүнийг биелүүлж байгаа хэсэгхээн айл байна л гэсэн үг. Гэхдээ бид нар борлуулах цэгүүдээ нөөцөлсөн түлшнээсээ хангаад явж байна. Өвөл эхлэхэд бид нар 95 мянган тоннын нөөцтэй байсан бол одоо 33 мянган тонны нөөцтэй үлдсэн. Өдөр болгон үйлдвэрлэж байгаа хэрнээ нөөцөөс асар их гарч байна. Харин бүртгэл дуусчихаар энэ асуудал харьцангуй гайгүй болно.

-Таны хариуцдаг ажлуудад утаанаас гадна хөрс, усны бохирдол гээд олон зүйл хамаардаг. Тэгэхээр энэ тал дээр ямар, ямар ажлууд хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Бид нар саяхан 2020-2025 оны үндсэн чиглэл баталсан. Мөн нийслэлийн Засаг даргын 2020-2024 оны мөрийн хөтөлбөрийг батлаад байна. Энэ хүнд үед нийслэлийн төсөв амаргүй байгаа. Гэсэн хэдий ч хийхээр төлөвлөж байгаа олон ажлууд бий. Гадны олон төслүүдтэй хамтрарч олон ажил хийхээр санал, санаачилгыг хэрэгжүүлж байгаа. Эдгээр ажлуудаа цаг тухай бүрдээ танилцуулагдаад явна. Миний хувьд Засгийн газрын түүхэн 62-р тогтоолыг үргэлжлүүлэх хувь тохиосонд их баяртай байгаа. Тиймээс энэ ажлыг нэр төртэйгөөр хийж, агаарын бохирдлыг 70, 80 хувь бууруулахын төлөө өөрийн багийнхантайгаа хамт хичээн хүчин зүтгэж, ажиллаж байна.

Эх сурвалж: Өглөөний сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 38 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top