x

Монгол Улсын эмийн бүртгэлд Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг бүртгэлээ

Улаанбаатар хотод тогтоосон Бүх нийтийн бэлэн байдлын зэрэглэл өнөөдрийн 06.00 цагаас нэг шатлал бууруулж Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ.

Цаг үеийн нөхцөл байдлын талаар болон цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан талаар мэдээлэл өгөв.

Тэрээр "Хөл хорионы дэглэм суларч байгаа тул ард иргэд, ААН халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримталж, нэг нэгэндээ шаардлага, хяналт тавихыг хичээнгүйлэн хүсэе.

Монгол Улс дотоодод халдвар гарснаас хойш хоёр сарын хугацаанд 1.2 сая хүнийг шинжилгээнд хамруулж, 1300 гаруй хүнийг эмнэлэгт хэвтүүлэн эмчиллээ. Халдвар гарсан аймгууд бүгд халдваргүй бүс болоход ойрхон байна. Сэлэнгэ аймаг, Замын-Үүд суманд халдвар гараагүй 18 хонож байна.
Улаанбаатар хотод нөхцөл байдал арай өөр байна. Маргаашнаас эхлэн хөл хорионы дэглэм суларч байгаа учир амны хаалтаа зүүж, гараа ариутгаж, зай барих зэрэг халдвар хамгааллын дэглэмийг сайн мөрдөхийг хүсэж байна. 

Өдөрт илрэх тохиолдлын тоо нэмэгдэж байхад дэглэмийг сулруулж байгаад зарим иргэд шүүмжлэлтэй хандаж буй тал бий. Халдварын шинэ тохиолдлууд дөрвөн голомтоос ихэвчлэн илэрч байгаа.

Энэ нь:

  • Баянзүрх эмнэлгийн голомт. Улаанбаатарт өнөөдрийн байдлаар нийт 603 тохиолдол бүртгэгдсэнээс 54 хувь нь зөвхөн Баянзүрх эмнэлэгтэй холбоотой байсан.

  • Ачтан эмнэлгийн голомт. Тус эмнэлгийн эмч, эмнэлгийн ажилтнууд, тэдний гэр бүлийнхнээс халдвар илэрч байна. Эмнэлгээр үйлчлүүлэгчдээс халдвар илрээгүй.

  • Тэнүүн-Огоо компанийн голомт. Хавьтлуудыг тусгаарлаж, шинжилгээг хийлээ.

  • Мөнххада компанийн голомт. Хавьтлуудын тусгаарлаж шинжилгээнд хамруулсан. Сүүлийн өдрүүдэд энэ голомтоос илрэх халдварын тоо маш цөөн болсон. Цаашид иргэд ковидтой үеийн амьдралын шинэ хэв маягт дасан зохицох хэрэгтэй болж байна.

Цаашид коронавирустэй зэрэгцэн амьдрах шинэ хэв маягт дасан зохицох ёстой" гэдгийг онцоллоо. 

Мөн тэрээр үргэлжлүүлэн вакцины талаар "Өнөөдрийн байдлаар дэлхийн 41 оронд есөн үйлдвэрлэгчийн вакциныг 24 сая хүнд хийгээд байна. ДЭМБ-аас 2020 оны 12-р сарын 31-нд Pfaizer-ийн вакциныг бүртгэсэн. 

Манай улсын хувьд коронавирусийн вакцин бүртгэх журмыг боловсруулж, энэ долоо хоногт баталсан. Үүний дагуу Pfizer, AstraZeneca, Moderna-гийн вакциныг Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэлээ.

Вакциныг 2021 оны эхний улиралд оруулж ирэхээр болсон. Ингэснээр вакциныг богино хугацаанд Монголд оруулж ирж, иргэдээ дархлаажуулах ажилд ахиц гарч байна. Вакцин орж ирэхэд халдварын өндөр эрсдэлтэй эмч, эмнэлгийн ажилтнуудыг нэн тэргүүнд дархлаажуулна. Дараа нь халдварын эрсдэл өндөртэй иргэд, ахмад настнуудыг дархлаажуулна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 12 цаг 17 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура...
Top