x

УХТЭ-т анх удаа гуяны гадна булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ

Улсын Хоёрдугаар төв эмнэлгийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч, Анагаах ухааны магистр Н.Асралттай ярилцлаа.

Тэрээр манай улсын чадварлаг залуу эмч нарын төлөөлөл бөгөөд гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй болтол хөгжүүлж чадсан гэсэн урам зоригтой үгээр яриагаа эхлүүлж байлаа. Ингээд та бүхэн түүний ярилцлагыг хүлээн авна уу.

-Сайн байна уу. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн онд хийсэн хамгийн том мэс заслын тань талаар ярилцлагаа эхлүүлье?

-Сайн байна уу. Уншигчдадаа мөн энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн оны 10-р сард УХТЭ-т анх удаа гуяны гадна талын булчингаар хэл орлуулан суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Өвчтөний хувьд хэлэн доорхи булчирхайн хортой хавдартай гэж оношлогдож, мэс засалд орсон. Хавдар нь хэлний тухайн орчинд байна уу, эсвэл тухайн орчноос хальж арьс салст руу нэгдсэн байна уу гэдгээс хамаарч мэс заслын хүрц, талбайн хэмжээ нь томордог. Тухайн өвчтөний хувьд хавдар хэлрүүгээ ороод, ясруугаа ороогүй байсан учраас бид хүзүү, эрүүгээр нь нээлт хийгээд хэлний угийг үлдээж бусад хэсгийг тайран хэлний доороос  хавдартай хэсгийг авсан. Энэ процессын дараа хэлгүй болсон хүн нэгдүгээрт авиа гаргаж чадахгүй болно. Үүнээс гадна хэлний хамгийн том үүрэг нь амаар орж ирсэн хоолыг ходоод руу шидэж өгөх үүрэг байдаг. Бүрэн хэлгүй болсон тохиолдолд тухайн хүний ходоодруу гуурс суулгаж, насан туршдаа амт мэдрэхгүй, соруулын тусламжтайгаар  хоол тэжээлээ идэж амьдрах болно гэсэн үг. Тийм учраас бид дээрх бэрхшээлийг үүсгэхгүйн тулд бид өвчтөний зүүн гуянаас чөлөөт далбан буюу арьс, эдүүд болон булчин судастай нь хамт авч, хүзүүний гүрээний салаанд судсыг нь холбосноор тухайн хэсгийг тэжээлтэй болгосон. Ингэснээр цусан хангамжийг алдагдуулахгүйгээр хэлнийх нь угт чөлөөт далбангаа холбож өгсөн.

"Одоо тухайн өвчтөн хоол идэж чаддаг, бөөрөнхий ч гэсэн өөрийгөө бүрэн ойлгуулах хэмжээнд ярьж чаддаг болсон"

-Тэгэхээр энэ мэс засал танай эмнэлэгт маш том дэвшлийг авчирсан гэж ойлгож болох уу?

-Тийм шүү. Дээрх мэс заслын онцлог нь нэгдүгээрт хүний өөрийнх нь эдээс донорын эрхтэнг авсан юм. Мөн мэс заслын олон багууд хамтран ажилласан. Үүнд УХТЭ-ийн Хүзүү толгой, чих, хамар, хоолойн нөхөн сэргээх мэс заслын баг болон ХСҮТ-ийн Толгой хүзүү мэс заслын тасгийн эрхлэгч Г.Пүрэвдорж эрхлэгчтэй мэс заслын баг, ХСҮТ-ийн Нөхөн сэргээх мэс заслын тасгийн эрхлэгч Денис Скуратов нартай хамтран ажилласан. 

ХСҮТ энэ төрлийн мэс заслыг хийдэг бөгөөд лавлагаа шатлалын Улсын эмнэлгүүдээс манай эмнэлэг анхдагч нь болон тус мэс заслыг эмнэлэг дээрээ амжилттай хийлээ. Бид өөрсдийнхөө бүхий л нөөц бололцоог ашиглаж уг мэс заслыг амжилттай хийсэн нь бидний бэлэн байдлын түвшинг шалгасан амжилттай туршлага болсон. 

Өмнө нь бид хүзүүний хоргүй хавдар авах, гоо сайхны хамрын өндөрлөгөө, гоо сайхны бусад төрлийн хагалгаа хийх, өөр эмнэлэгт хийлгээд мэс заслын дараах хүндрэл гарсан тохиолдлууд болон хамрын нуруунд хавирганы мөгөөрснөөс авч суулгах нөхөн сэргээх гэх мэт мэс заслыг хийдэг байсан бол өнөөдөр бид хавдрын хамгийн том мэс заслыг хийдэг болсон.

-Гадаад улс оронд энэ төрлийн мэс заслыг хэдэн төгрөгөөр хийдэг вэ?

-Тус мэс заслын хувьд гадаад руу урсах валютын урсгалыг багасгаж иргэдийн санхүүд асар дэмтэй мэс засал болсон. Эмчилгээ үйлчилгээний үнэ өртгийн хувьд улс орон болон эмнэлэг, эмнэлэг өөр өөр байдаг. Гадны олон оронд энэ төрлийн мэс заслыг хийж чадахгүй байгаа. Анагаах ухааны том цогц эмнэлгүүд л энэ төрлийн мэс заслыг хийж байна. Ер нь эмчилгээний дараах хяналт, ор хоног ороогүй зөвхөн мэс заслын үеийн зардал л Солонгост 30 сая воны өртөгтэй. Үүн дээр ор хоног, асаргаа сувилгаа, замын зардал гэх мэт олон зардлууд нэмэгдэнэ. Манай өвчтөний хувьд Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөгдөөд хувь хүнээс мэс заслын нэг удаагийн багаж хэрэгслийн зардал болох 800 орчим мянган төгрөг, ор хоногийн мөнгө 72 мянган төгрөгийн зардал гарсан.  Өвчтөн эмнэлэгт 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Мэс заслын дараа 20 хоног хяналтад яваад 45 хоногийн дараагаас дараагийн шатны буюу хавдрын эмнэлгийн хяналтад орж хавдрын дараах нөхөн сэргээх эмчилгээндээ орсон.

-Мэс засал хэчнээн цаг үргэлжилсэн бэ?

-Мэс засал нийт 6 цаг 32 минут үргэлжилсэн. Хамгийн гол нь энэ мэс заслыг хийхийн тулд гурван баг ээлжлэн орсон. Мэс заслын багийн бүх гишүүд  гадны улс орнуудад суралцаж, сурсан мэдсэнээ ард иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө амжилттай гаргаж чадсан нь л том дэвшил юм аа.

-Таны хувьд мэргэжил хаана хаана дээшлүүлсэн бэ?

-Миний хувьд Малайз улсад Толгойн хүзүү мэс засал, Солонгос улсад чих хамар хоолойн чиглэлээр мэс заслын чиглэлээр мэргэжил дээшлүүлж суралцсан.

-УХТЭ-ийн хувьд толгой, хүзүүний хэчнээн төрлийн мэс заслыг хийж байна вэ?

-Манай эмнэлгийн хувьд толгой, хүзүүний бүх төрлийн хавдрын мэс засал, чих хамар хоолойн бүх төрлийн мэс засал, мөн гоо сайхны мэс засал болох арьс татах, зовхи татах, хамар, уруулын гоо сайхны мэс заслыг хийж байна. Чихний хувьд хэнгэрэг нөхөх, гадна суваг нээх, чихний хэлбэр засах,  дунгийн суулгацын мэс заслуудыг хийж байна. Хамрын хувьд хамрын хугарал гэмтэл, амьсгал сэргээх, хортой, хоргүй хавдар авах, хамаргүй хүнд хавирганы мөгөөрсийг нь ашиглаж хамар хийх, гэмтлийн улмаас толгойн хүзүүний хавсарсан гэмтлийг гоо сайхны нөхөн сэргээх мэс засалтай хослуулах гэх мэт маш олон төрлийн мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлж байна. Манай багийн хувьд энэ мэс заслыг манайх хийж чадахгүй, гадаадад очиж эмчлүүлээрэй гэдэг үгийг хэлдэггүй  болтол хөгжсөн.

-Танай тасгийн хувьд жилд дунджаар хэчнээн өвчтөнд мэс заслын тусламж үйлчилгээг үзүүлдэг вэ?

-Манай тасаг дөрвөн эмчтэй. Жилдээ бид 500 төлөвлөгөөт мэс заслыг хийж байна. Үүнээс гадна яаралтай мэс заслуудад ороод явж байна. Бүсчлэл нэмэгдсэнээр яаралтай мэс заслын тоо хоёр дахин нэмэгдэж байна. Манай тасгийн хувьд харьцангуй залуу тасаг. УХТЭ-ийн захиргаанаас дэмжиж бид бүхнийг төрөлжсөн ажлаа хийх боломжийг олгон шинэ тасаг байгуулж, орон тоогоор хангаж өгсөнд баяртай байгаа. Хэдий дөрөвхөн эмчтэй ч гэлээ жилд 500 гаруй мэс заслыг хийж байна гэдэг нь бидний хувьд том амжилт юм. Миний хувьд энэ том хамт олны нэг хэсэг болж, тасгийнхаа түүхийг нээн бичилцэж яваадаа баяртай байдаг. 

-Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 21 цаг 39 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top